Дасгал хийж эхлэхдээ энэ төрлийн ачаалал танд аюулгүй байгаа эсэхийг ажиглаарай. Өвдөлт, таагүй байдал үүсгэдэг дасгал, хөдөлгөөнөөс зайлсхий.
Аливаа спортоор хичээллэхийн өмнө яагаад биеийг халаах шаардлагатай вэ?
Аливаа халаалтын гол зорилго нь спортоор хичээллэх үйл явцад бэлтгэх явдал юм. Ихэвчлэн ийм дасгалуудыг удаан, бага эрчимтэй хийдэг. Богино хугацаанд халах ч гэсэн давуу талтай:
- Булчин шөрмөс татах магадлал буурдаг;
- Дасгал хийх үед болон дараа нь үе мөчний өвдөлтийг бууруулдаг
- Гэмтэх эрсдэл буурдаг;
- Бэлтгэлийн дараах булчингийн өвдөлт багасдаг.
- Сэтгэлзүйн хувьд бэлддэг;
- Судасны цохилт, амьсгалыг хурдасгаж, булчинд очих цусны урсгалыг нэмэгдүүлдэг.
Бие халаалт нь хүнд хөнгөний байдал болон дасгалын төрлөөс хамааран ойролцоогоор 5-10 минут үргэлжилнэ. Мэргэжилтнүүд үндсэн дасгалын үеэр хийх дасгалуудыг дуурайлган бие халаалт хийхийг зөвлөдөг (Жишээ нь сагсан бөмбөгт бөмбөг залах дасгалыг хийхэд кист буюу бугуйн үений халаалтыг хийдэгтэй адил)

Биеэ хэрхэн халаах вэ?
Бүх бие халаалтын үндэс суурь бол гүйх эсвэл алхах. Яагаад?
Гүйх үед хүний бие махбодийн дийлэнх булчин шөрмөс болон үе мөчүүд ажиллагаанд ордог. Хүмүүсийн ихэнх нь зөвхөн хөлний булчингууд оролцдог гэх зэргээр буруу ойлголттой явдаг. Мөр, тохой, хүзүү, нуруу, хөлний үе мөч идэвхитэй хөдөлгөөн хийхийн зэрэгцээ тавхай, шилбэ, гуя, хэвлий, нуруу, мөр, цээж, гарны булчингууд идэвхитэй ажилладаг. Үүнээс гадна судасны цохилт болон амьсгал хурдсаж булчинд очих цусны эргэлт нэмэгддэг. Энэ нь таны булчин шөрмөсийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, урт удаан хугацааны дасгалд бэлддэг.
Хэрэв та гэрийн нөхцөлд дасгал хийх гэж буй бол доороо алхах эсвэл доороо гүйж болно.
Спортоор хичээллэх үеийн ихэнх бэртэл гэмтлийн шалтгаан нь халаалтыг хангалтгүй хийх эсвэл огт халаалт хийгээгүйтэй холбоотой байдаг.
Үе мөчний дасгал: Энэ төрлийн дасгалууд нь үе мөчийг эргүүлэх, савах, дээшээ доошоо, баруун зүүн тийш гэх хөдөлгөөнөөр хийдэг.
Булчин шөрмөс сунгах дасгал: Энэ төрлийн дасгалууд нь булчинг сунагасан чигээр нь тодорохой хугацаанд барих хөдөлгөөн хийдэг.
Эх сурвалж: Разминка. Комплекс упражнений для разминки перед эффективной тренировкой. Спорт-Экспресс (sport-express.ru)
