Бие халаалт гэж юу вэ? Бэлтгэл сургуулилтын өмнө бие халаах нь аливаа спортын чухал хэсэг бөгөөд бүх насны тамирчдад зайлшгүй шаардлагатай байдаг. Нас ахих тусам булчингууд уян хатан чанараа алдаж, үе мөч нь хэврэг болж дасгал хийх явцад бэртэх эрсдэл нэмэгддэг. Халаалтыг хэрхэн зөв хийх вэ, түүнийг хийхгүй байснаар юунд хүргэдэг вэ? 

Дасгал хийж эхлэхдээ энэ төрлийн ачаалал танд аюулгүй байгаа эсэхийг ажиглаарай. Өвдөлт, таагүй байдал үүсгэдэг дасгал, хөдөлгөөнөөс зайлсхий.

Аливаа спортоор хичээллэхийн өмнө яагаад биеийг халаах шаардлагатай вэ?

Аливаа халаалтын гол зорилго нь спортоор хичээллэх үйл явцад бэлтгэх явдал юм. Ихэвчлэн ийм дасгалуудыг удаан, бага эрчимтэй хийдэг. Богино хугацаанд халах ч гэсэн давуу талтай:

  • Булчин шөрмөс татах магадлал буурдаг;
  • Дасгал хийх үед болон дараа нь үе мөчний өвдөлтийг бууруулдаг
  • Гэмтэх эрсдэл буурдаг;
  • Бэлтгэлийн дараах булчингийн өвдөлт багасдаг.
  • Сэтгэлзүйн хувьд бэлддэг;
  • Судасны цохилт, амьсгалыг хурдасгаж, булчинд очих цусны урсгалыг нэмэгдүүлдэг.

Бие халаалт нь хүнд хөнгөний байдал болон дасгалын төрлөөс хамааран ойролцоогоор 5-10 минут үргэлжилнэ. Мэргэжилтнүүд үндсэн дасгалын үеэр хийх дасгалуудыг дуурайлган бие халаалт хийхийг зөвлөдөг (Жишээ нь сагсан бөмбөгт бөмбөг залах дасгалыг хийхэд кист буюу бугуйн үений халаалтыг хийдэгтэй адил)

бие халаалт

Биеэ хэрхэн халаах вэ?

Бүх бие халаалтын үндэс суурь бол гүйх эсвэл алхах. Яагаад?

Гүйх үед хүний бие махбодийн дийлэнх булчин шөрмөс болон үе мөчүүд ажиллагаанд ордог. Хүмүүсийн ихэнх нь зөвхөн хөлний булчингууд оролцдог гэх зэргээр буруу ойлголттой явдаг. Мөр, тохой, хүзүү, нуруу, хөлний үе мөч идэвхитэй хөдөлгөөн хийхийн зэрэгцээ тавхай, шилбэ, гуя, хэвлий, нуруу, мөр, цээж, гарны булчингууд идэвхитэй ажилладаг. Үүнээс гадна судасны цохилт болон амьсгал хурдсаж булчинд очих цусны эргэлт нэмэгддэг. Энэ нь таны булчин шөрмөсийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, урт удаан хугацааны дасгалд бэлддэг.

Хэрэв та гэрийн нөхцөлд дасгал хийх гэж буй бол доороо алхах эсвэл доороо гүйж болно.

Спортоор хичээллэх үеийн ихэнх бэртэл гэмтлийн шалтгаан нь халаалтыг хангалтгүй хийх эсвэл огт халаалт хийгээгүйтэй холбоотой байдаг.

Үе мөчний дасгал: Энэ төрлийн дасгалууд нь үе мөчийг эргүүлэх, савах, дээшээ доошоо, баруун зүүн тийш гэх хөдөлгөөнөөр хийдэг.

Булчин шөрмөс сунгах дасгал: Энэ төрлийн дасгалууд нь булчинг сунагасан чигээр нь тодорохой хугацаанд барих хөдөлгөөн хийдэг.

Эх сурвалж: Разминка. Комплекс упражнений для разминки перед эффективной тренировкой. Спорт-Экспресс (sport-express.ru)

Биеэ хэрхэн халаах вэ
Дасгалын дараа булчин зангирч өвдөх буюу бие булрах гэж юу вэ?

Дасгалын дараа булчин зангирч өвдөх буюу бие булрах гэж юу вэ?

Аливаа биеийн ачааллын дараа эсвэл бэлтгэл сургуулилтын дараа булчин зангирах, бие булрах асуудалтай хүн болгон тулгарч байдаг. Шалтгаан нь янз бүр байх ба гэмтлийн бус шалтгаантай бол өвдөлт хэд хоногийн дараа өөрөө арилна. Биеийн ачааллын дараа булчин зангирч өвдөх...

read more
Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэдэг нь хүний биед хор хөнөөлгүй гадны бодист үзүүлэх дархлааны хариу урвал юм. Эдгээр гадны бодисыг харшил үүсгэгч буюу аллерген гэж нэрлэдэг. Үүнд тодорхой хоол хүнс, цэцгийн тоос, гэрийн тэжээвэр амьтдын үс зэрэг орно. Дархлааны тогтолцооны үүрэг бол хортой...

read more
Явган аялал буюу ууланд алхахын ач тус

Явган аялал буюу ууланд алхахын ач тус

Явган аялалыг чулуун зэвгийн үеэс эхэлсэн гэж хэлж болно. Явган аялалыг тухайн үед амьдрах шинэ газар хайж олох, ан агнах байдлаар хөгжүүлсэн гэж үздэг. Харин өнөө үед амралт зугаалга хүмүүсийн цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэрэгсэл төдийгүй эрүүл мэндийн хэвшил...

read more