Жишээлбэл, үдээс хойш Д витаминыг хэрэглэвэл нойр хүрэхгүй байх магадлал өндөр байдаг.
Витамин нь бие организмын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байдаг. Тэд дархлааны үйл ажиллагааг хангаж, бодисын солилцооны үйл явцад оролцож, гадаад төрх байдалд нөлөөлдөг. Зах зээл дээр хүнсний нэмэлт тэжээл, витамины өргөн сонголттой хэдий ч олон хүн тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэх вэ гэсэн асуултыг асуусаар байна.
Та нэмэлт витамин хэрэглэх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай:
- Ямар ч витаминыг өлөн элгэн дээрээ эсвэл хоол идсэний дараа ууж байгаа юу гэдгээс үл хамааран усаар даруулж уух хэрэгтэй. Улмаар улаан хоолойд тээглэх юмуу цочрол үүсгэх асуудлаас зайлсхийж чадна.
- Цээжээ хоросгохгуйн тулд усаар даруулж уусны дараа шууд хэвтэж болохгүй. Та дор хаяж 20-30 минут босоо байрлалд байх эсвэл 45 градусаас доош налуу байрлалд байж болохгүй.
- Хоолны хамт витаминыг хэрэглэх нь улаан хоолой, ходоодны цочрол, шархлаа үүсэхээс сэргийлж, сөөргөө, дотор муухайрахаас сэргийлдэг.
- Витамины хэрэглээг үр дүнтэй байлгахын тулд та тэдгээрийг өдрийн зөв цагт уух хэрэгтэй.
Агуулга
Усанд уусдаг В витамин
Өглөөний цайны үеэр уухыг зөвлөж байна. Тэд эсийн бодисын солилцоонд оролцдог бөгөөд биеийг өдрийн турш энергиээр хангадаг. Өглөөний цагаар хэрэглэх нь өдрийн бүтээмжийг нэмэгдүүлж, нойрны асуудлаас зайлсхийхэд тусална. Ихэнх тохиолдолд В витаминыг комплекс хэлбэрээр хэрэглэхийг зөвлөдөг. Ямар хэлбэрт байгаагаас үл хамааран (шахмал, сироп, капсул) шимэгдүүлэлтэнд нөлөөлдөггүй. Тогтмол биш курсээр уух нь илүү зохимжтой. Илүүдэл нь биеэс шээсээр ялгардаг. В12 витамин нь ходоод гэдэсний замаар муу шимэгддэг тул өлөн элгэн дээрээ уувал зохимжтой. Мөн бусад эмүүдтэй харилцан үйлчилж болно. Тиймээс В12 витамин ууж эхлэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Витамин D
Энэ витамин нь мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлдэг тул өглөө эсвэл өдрийн хоолны дараа шууд уухыг зөвлөдөг. Ихэнх зөвлөмжүүдэд Д витамин тосонд уусдаг тул хоолтой цуг хэрэглэхийг зөвлөж байна. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар Д аминдэмийн нөлөө нь хоол хүнсний хэрэглээнээс хамаардаггүй. Илүү сайн шимэгдүүлэхийн тулд хэрэглэж буй хоол хүнсэнд хангалттай хэмжээний витамин К байх ёстой.
Витамин С
Өдрийн аль ч цагт хэрэглэж болно. Витамин С нь хүний биед хэдхэн цагийн турш идэвхитэй байдлаа хадгалдаг. Тиймээс та өдрийн тунг хэд хэд хувааж хэрэглэвэл зохимжтой.
Тосонд уусдаг витаминууд (A, E, K)
Өдрийн аль ч цагт ууж болно, гэхдээ өөх тостой хоол хүнсний (цөцгийн тос, самар, авакадо, тараг) хамт хэрэглэхэд илүү хурдан, сайн шингэдэг тул дотор муухайрдаггүй.
Эх сурвалж: В какое время дня лучше пить витамины: утром или вечером, как правильно пить витамины. Спорт-Экспресс (sport-express.ru)