Ходоодны өвдөлтийг эмчлэх олон төрлийн жоргүй эм, жороор олгодог эмүүд байдаг ч зарим хүмүүс эмийн бус эмчилгээг илүүд үзэх тохиолдол байдаг. Гэрийн нөхцөлд ходоодны өвчин намдаах хамгийн чухал давуу тал нь зардал хэмнэх, сөрөг нөлөө бага, илүү органик зүйлүүдийг хэрэглдэгээрээ давуу талтай. Гэсэн хэдий ч хэрвээ ходоодны эмгэг нь хүнд байвал эмнэлэгт хандаж нарийн шинжилгээ хийж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Бид танд энэ нийтлэлээрээ гэрийн нөхцөлд хамгийн сайн үр дүнтэй эмчилгээний аргуудыг санал болгож байна.

Агуулга
1. Цагаан гааны цай
Цагаан гааны цай нь үрэвслийг багасгаж, хоол боловсруулалтыг сайжруулснаар ходоодны өвдөлт, таагүй мэдрэмжийг арилгахаас гадна дотор муухайрч, бөөлжилтийг зогсооход тусалдаг. Ходоодны өвдөлтийг намдаахын тулд өдөрт гурван удаа цагаан гаатай цай ууж болно. Хэрэв та жирэмсэн, хөхүүл эсвэл архаг хууч өвчинтэй бол цагаан гаа цай эсвэл бусад байгалийн гаралтай эм хэрэглэхээсээ өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
Ходоодны өвдөлтийн үед цагаан гаатай цайг хэрхэн хийж, хэрэглэх талаар эндээс үзнэ үү.
- Шинэхэн цагаан гааны үндсийг хальсалж, жижиглэн хэрчих
- Жижиг саванд 1-2 аяга ус буцалгана.
- Буцалж буй усанд хэрчсэн цагаан гаанаас чимх орчмыг хийнэ
- Цагаан гааг хийсний дараа зөөлөн галаар 5 мин орчим хандлана
- Цагаан гаа нь уухад гашуун учраас зөгийн бал нэмж амтыг бага зэрэг чихэрлэг болгож болно(заавал биш).
- Цайг халуун бүлээнээр нь шимж уух хэрэгтэй

2. Балжингарав цэцгийн ханд
Балжингарав цэцэг нь үрэвслийг намдааж, нойр булчирхайг тайвшруулж ходоодны өвдөлтийг намдаахад тустай. Энэ нь мөн дотор муухайрах, бөөлжихийг арилгахад тусалдаг.
- Балжингарав цэцгийг дээр дурдсан цагаан гаа шиг жижиглэн нэг аяга халуун усанд 5-10 минут байлгана.
- Бэлтгэсэн хандаа сайтар шүүж халуун бүлээнээр нь өдөрт 3 удаа ууна

3. Бүлээн жин тавих
Бүлээн жин тавих арга ходоодыг эмчлэх чухал аргуудын нэг. Ходоодны өвдөлт цочмог хүчтэй мэдрэгдэх, гэдэс их хэмжээгээр дүүрэх үед богино хугацаанд өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.
- Зузаан даавууг халуун усаар сайтар норгох
- Алчуурыг мушгиж шавхаад дөрвөлжлөн нугалах
- Өвдөлт мэдрэгдэж буй хэсэг дээрээ 15-20 минут бигнэж тавина
Үүнийг хэрэглэсний дараа таны зовиур арилахгүй байвал эмчид яаралтай хандаарай.

4. Алимны цуу
Алимны цуу нь ходоодны pH түвшинг тэнцвэржүүлж, хоол боловсруулалтыг сайжруулж, үрэвслийг намдаах замаар өвдөлтийг бууруулах ач тустай
Нэг халбага алимны цууг нэг аяга бүлээн усанд хийж сайтар хутгаад бага багаар шимж ууна. Нэмэлтээр зөгийн бал хийж гашуун амтыг дарж болно. Алимны цуу нь хүчилээр баялаг байдаг тул өдөрт 2 – оос илүү аяга уухгүй байхыг зөвлөж байна.

5. Банана
Банана нь калигаар баялаг тул бие дэх шингэний тэнцвэрийг зохицуулахад тусалдаг. Биеийн шингэний тэнцвэрийг хадгалснаар ходоодны салст бүрхэвч цочрохоос хамгаалж, ходоодны үрэвслийг бууруулж өвдөлтийг намдаахад тустай. Заавал сайтар шаралж, боловсорч гүйцсэн банана хэрэглээрэй.

6. Гоньдын үр
Гоньд бол бидэнд байгалиас өгсөн бэлэг юм. Учир нь мэдрэлийн эмгэг, бөөр шээсний замын эмгэгүүд, ханиад томуу, хоол боловсруулалтыг сайжруулах зэрэг маш олон талын ач тустай ургамал. Кали, зэс, цайраар баялаг тул биеийн шингэний тэнцвэрийг сайжруулж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, хоол боловсруулах замыг тэнцвэржүүлж, гэдэсний муу бактери багасгаж, ашигтай бактерийг нэмэгдүүлдэг цэвэр байгалийн антиоксидант юм.
- Нэг аяга буцалж буй усанд нэг халбага нунтаг гоньдийг нэмнэ.
- 5-10 минутын турш байлгана.
- Уусмалыг маралаар шүүж халуун бүлээнээр нь шимж ууна.
- Мөн хоолондоо гоньдийг тогтмол ашиглах нь эрүүл мэндийн хувьд өндөр ач тустай юм.

7. Цагаан будааны шүүс
Цагаан будааны шүүс нь ходоодны салст бүрхэвчийг хамгаалж, үрэвслийг бууруулж, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгох замаар ходоодны өвдөлтийг намдаах ашиг тустай. Мөн их хэмжээгээр шингэн алдаж суулгалт өгч байгаа үед шингэн нөхөх зорилгоор хэрэглэхэд илүү үр дүнтэй.
- Нэг аяга будааг усаар сайтар зайлж, хог шороог нь сайтар цэвэрлэнэ
- Ойролцоогоор 700 гр усанд угааж цэвэрлэсэн будаагаа хийж буцалгана..
- 10-15 мин буцалгасны дараагаар галыг зөөллөж дахин 20-25 мин буцалгаж сайтар хандлана
- Цагаан будааг шүүж шүүсийг хөргөөсний дараа бага, багаар шимж ууна.
Өдөрт 2-3 аягыг ууж хэвших нь ходоод хамгаалах ач тустай.

8. Зуун настын ханд
Зуун настын ханд нь үрэвслийг бууруулж, хоол боловсруулалтыг сайжруулж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах замаар ходоодны өвдөлтийг намдаах ач тустай.
- Зуун настын навчийг жижиглэн хэрчиж зуун настын талст гаргаж авна.
- Нэг халбага зуун настыг нэг аяга усанд хольж бага багаар шимж ууна
