Мезим форте эм, хэрэглэх заавар, гаж нөлөө 2023

Мезим форте эм нь нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлын үед түүнийг нөхөх зорилгоор хэрэглэгдэнэ. Найрлага дахь амилаза, липаза, протеаза зэрэг фермент нь нүүрс ус, өөх тос, уургийн боловсруулалтыг хөнгөвчилж тэдгээрийг нарийн гэдэсний ханаар бүрэн шимэгдэх явцыг сайжруулна.

Мезим форте эм

Мезим форте эмийн найрлага

Липаза /10000ед/: Хоол боловсруулах шүүрэл нь нойр булчирхайгаас ялгарч нарийн гэдсэнд ороод тэнд буй ходоодноос боловсроогүй үлдсэн хоолыг цааш задалж хүний биед хэрэгтэй шим тэжээл болгож өгдөг.

Амилаз /7500ед/: Гурил, будаа зэрэг хүнсэнд агуулагдах цардуулыг задалж өгөх үүрэгтэй.

Протеза /375ед/: Мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнээс авдаг уургыг задалж шингээж хүнд хэрэгтэй шим тэжээл болгоно.

мезим форте эмний найрлага

Мезим Форте эмийг хэрэглэх заалт

Мезим фортийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.

  • Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдал (нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз).
  • Ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдийн архаг явцтай үрэвсэлт-тэжээлгүйдлийн эмгэг.
  • Хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, гэдэс дүүрэх, суулгах шинж бүхий дээрх эрхтнүүдийн мэс заслын болон туяа эмчилгээний дараах эмчилгээнд
  • Ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хэвийн өвчтөний хоолны дэглэм алдагдсан үед хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
  • Хэвлийн хөндийн эрхтнийг рентген болон хэт авиан шинжилгээнд бэлтгэх

Хэрэглэх арга

Бүрхүүлтэй шахмалыг бүхлээр нь залгиж, хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна. Мезим форте эмийг бүхлээр залгигдаж байгаа эсэхийг сайн хянах хэрэгтэй, учир нь зажлахад эмийн үр нөлөө буурч, чөлөөлөгдөж буй ферментүүд амны хөндийн салстыг гэмтээж болзошгүй. Үүний дараа хангалттай хэмжээний шингэн (ус эсвэл жүүс) уух хэрэгтэй.

      • Насанд хүрэгчдэд (өөр ямар нэгэн эм хэрэглэх заавар байхгүй үед) 1-2 шахмалаар зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үед ууна.
      • Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ.
  • Эмийг удаан хугацаагаар байнга хэрэглэх асуудлыг эмчлэгч эмч шийднэ.
  • Хэрвээ сайжрал өгөхгүй эсвэл биеийн байдал муудвал эмчдээ хандаарай.

 

Мезим форте хэрэглэх арга

Гаж нөлөө

  • Мезим форте эмийг хэрэглэсний дараа хоол боловсруулах замын талаас хэт мэдрэгшилийн урвал (жишээ нь: гүйлгэлт, хэвлийн өвдөлт эмзэглэл ба дотор муухайралт) илэрч байсан нь ажиглагдсан.
  • Мезим форте эмийг хэрэглэсний дараа огцом илрэх хэт мэдрэгшилийн урвал (жишээ нь: арьсны тууралт, найтаалт, нүднээс нулимс гоожилт ба гуурсан хоолойн агчилаас үүдэлтэй амьсгаадалт) бүртгэгдэж байсан.

АНХААРУУЛГА: Аливаа эмийг хэрэглэхийн эмч болон эм зүйчээс маш сайн зөвлөгөө авна уу.

No Results Found

The page you requested could not be found. Try refining your search, or use the navigation above to locate the post.