Тархины цусан хангамж буурах гэдэг нь тархины цусны урсгал буурсан үед үүсдэг эмгэг юм. Цусаар дамжуулан тархинд хүчил төрөгч, глюкоз эрдэс бодисууд зөөвөрлөгдөн очдог бөгөөд эдгээр бодисууд дутагдвал тархины үйл ажиллагаа алдагдаж өвчлөлд хүргэдэг байна.
Тархины цусан хангамж буурах нь цус харвалт, цусны бүлэгнэл, тархины судас нарийсах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэхүү нийтлэлээр бид тархины цусан хангамж буурах шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээний аргуудыг танилцуулах болно.

Агуулга
Тархины цусан хангамж буурах шалтгаанууд
- Тархины цус харвалт
- Судасны хатуурал
- Цусны бүлэгнэл
- Зүрхний өвчин
- Цусны даралт буурах
- Судасны үрэвсэл
- Чихрийн шижин,
- Тамхи татах,
- Холестерин ихсэх
- Ажлын хэт ачаалал, нойргүйдэл

Тархины цусан хангамж буурсан шинж тэмдэгүүд
- Хүчтэй толгой өвдөх
- Үе үе толгой эргэх
- Нүүр, гар, хөл, ялангуяа биеийн нэг талд сулрах, мэдээ алдах
- Нүдний хараа огцом муудах, бүдэг харах
- Хэл ярианы бэрхшээл үүсэх
- Хурдан мартаж санах
- Дотор муухайрч, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг
Тархины цусан хангамж бууралтыг оношлох
- Компьютер томограф, MRI – ийн тусламжтайгаар тархи, цусны судсыг харж бөглөрөл, нарийссан зэрэг эмгэгүүд байгаа эсэхийг оношилно
- Доплер хэт авиан шинжилгээний тусламжтайгаар хүзүү, толгойн артерийн судсаар дамжих цусны эргэлтийг үзэж болно
- Электроэнцефалограф буюу ЭЭГ – ийн тусламжтайгаар хүний тархины эсээс үүсэх цахилгаан хэлбэлзлийг бүртгэх замаар тархины үйл ажиллагааны динамик өөрчлөлтийг илрүүлдэг
- Цусан дахь холестерины хэмжээ ихсэх эсвэл чихрийн шижин зэрэг тархины цусан хангамж буурах эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс байгаа эсэхийг цусны шинжилгээгээр мэдэж болно

Тархины цусан хангамж дутагдлын эсрэг эмчилгээ
Цусны бүлэгнэлтийн улмаас цусан хангамж буурсан тохиолдолд бүлэнг шимэгдүүлэх зорилгоор цус шингэлэх эмчилгээг хурдан эхлүүлэх шаардлагатай байдаг. Энэхүү эмчилгээнд цус шингэлэх эм эсвэл тарианууд багтана. Цус шингэлэх эмчилгээний тусламжтайгаар зүрхний шигдээс, цус харвалт зэрэг хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой
Антикоагулянтууд ба ялтас эсрэг эмүүд: Эдгээр эмүүдийг цусны бүлэгнэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг бөгөөд цус харвах эрсдэлтэй эсвэл цусны бүлэгнэлтийн түүхтэй хүмүүст зааж өгч болно.
Зарим тохиолдолд цусны бүлэгнэлтийг арилгах эсвэл гэмтсэн судсыг анагаах зорилгоор мэс засал хийж болно.
Тамхинаас гарах, жингээ хасах, өөх тостой хоол бага хийх зэргээр амьдралын хэв маягийг өөрчлөх нь тархины цусан хангамж буурах эрсдлийг бууруулахад тусална.
Нөхөн сэргээх эмчилгээ: Тархины цус харвалт эсвэл тархины бусад ишемийн эмчилгээний дараа тамир тэнхээ нөхөх, цусны эргэлтийг сайжруулах зорилгоор уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ зэрэгт явж, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Тархины цусан хангамж дутагдлаас урьдчилан сэргийлэх
- Шингэн юм сайн уух.
- Өдөр бүр 30 хүртэл минут тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Жимс, хүнсний ногоо, үр тариа, өөх тос багатай уураг агуулсан хоол хүнс хэрэглэх нь тархины цусан хангамжийг хэвийн болгоход тусална.
- Стрессээс ангид байх
- Тамхинаас гарах
- Цусны даралтаа хянах, холестриний хэмжээг бууруулах
- Тархины цусан хангамж сайжруулахын тулд өдөрт 8 цаг унтах хэрэгтэй