Тестостерон даавар гэж юу вэ? Ашиг тус, түүнийг нэмэгдүүлэх 6 арга

Тестостерон даавар нь стероид бүтэцтэй андрогены гол даавар бөгөөд эрэгтэй хүний ​​бэлгийн булчирхай (төмсөгний лейдиг эсүүд), эмэгтэйчүүдийн өндгөвч (хоёрдогч фолликулын гадна бүрхүүл) –өөс үүсдэг. Тестостерон нь мөн бөөрний дээд булчирхайнаас ялгардаг. Эрэгтэйчүүдэд тестостерон нь өглөөний 2 цагаас өглөөний 6 цаг хүртэл хамгийн их ялгардаг бол үдээс хойш нэг цагт энэ дааврын ялгарал хамгийн бага байдаг.

Тестостерон нь спортод онцгой үүрэг гүйцэтгэдэг (уургийн нийлэгжилтийг хурдасгаж, кортизолын нийлэгжилтыг дарангуйлдаг). Тестостерон нь хүч чадал, булчингийн өсөлтөд нөлөөлж, бэлтгэл сургуулилтын дараа ядралтыг багасгах бөгөөд энэ нь бэлтгэлийн үр нөлөө, үр ашгийг эрс нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл байгалиас заяасан допинг юм.

Тестостерон даавар

Тестостерон дааврын үүрэг

Насанд хүрсэн эрэгтэйчүүдэд тестостерон:

Үүнээс гадна:

  • Уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлнэ;
  • Бодисын солилцоог нэмэгдүүлдэг;
  • Өөх тосны солилцоог идэвхжүүлдэг;
  • Кортизолын нийлэгжилтийг саатуулдаг;
  • Мөгөөрсний эдийн үүсэлтэнд оролцоно;
  • Эмэгтэйчүүдийн бэлгийн зан үйлийг төлөвшүүлэхэд оролцдог.
Тестостерон үүрэг

Тестостерон даавар буурсныг илтгэх шинж тэмдгүүд?

  • сперматогенез (эр бэлгийн эс үүсэх процесс) удаашрах;
  • үргүйдэл;
  • бэлгийн дур хүсэл буурах;
  • ядрах, нойрмоглох;
  • толгой, биеийн үс ургалт удаашрах, үс унах;
  • бэлтгэл сургуулалтын гүйцэтгэл буурах;
  • хөлрөх;
  • зүрхний хэмнэл алдагдах;
  • шээс ялгаруулалтын зохицуулга алдагдах;
  • гемоглобины (хүчил төрөгч зөөвөрлөгч төмөр болон уургийн нэгдэл) хэмжээ буурах;
  • ой тогтоолт муудах, анхаарал сулрах;
  • цочромтгой болох, сэтгэл санаа хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тестостерон даавар буурахад нөлөөлдөг хүчин зүйлс

  • удаан хугацаанд хэт их ачаалалтай ажил хийх;
  • цусан дахь сахарын хэмжээ ихсэх;
  • стресс;
  • архинд донтох;
  • удаан хугацаанд өлсгөх;
  • илүүдэл жин, таргалалт;
  • бэлэг эрхтний гэмтэл;
  • төмсөг, түрүү булчирхайн үрэвсэл;
  • чихрийн шижин, элэгний хатуурал, цусны
  • даралт ихсэх, бамбай булчирхай, бөөрний үйл ажиллагааны алдагдал;
  • хавдар.

Тестостерон дааврын түвшин ихэсвэл яах вэ?

  • түрэмгий зан авиртай болох;
  • сэтгэл санааны тогтворгүй байдал;
  • биеийн үс эрчимтэй ургах;
  • батгаших;
  • түрүү булчирхайн томрол үүсэх;
  • шээхэд хүндрэлтэй болох;
  • зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа тогтворгүй болох;
  • артерийн даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг
Тесторен ихсэх

Тестостерон даавар нэмэгдүүлэх аргууд

Өмнө дурьдсанчлан тестостероны түвшин бага байх нь таагүй үр дагаварт хүргэдэг. Гэхдээ эм болон мэс заслын аргаар эмчилж болдог. Эрэгтэйчүүдэд тестостероны түвшин нас ахих тусам буурдаг тул аюулгүй аргуудыг ашиглан урьдчилан сэргийлэх нь чухал юм.

Турах

Хэрэв та илүүдэл жинтэй бол зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж, өдөрт авах ёстой илчлэгийг хянах хэрэгтэй. Үгүй бол биеийн илүүдэл өөхний улмаас эм ​​даавар ялгарч эхэлдэг.

Хоол тэжээл (тестостерон дааврын түвшинг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн).

Ханаагүй өөх тос, холестерин агуулсан хоолыг хоол хүнсэнд хэрэглэх нь маш чухал юм. Тиймээс гахайн өөх, өндөгний шар, цөцгийн тос нь тестостероны түвшинг нэмэгдүүлдэг. Мөн байцаа (цагаан байцаа, брокколи) -д анхаарлаа хандуулах нь зүйтэй – тэдгээр нь эрэгтэй хүний ​​биед эмэгтэй гормоныг бууруулахад тусалдаг индол бодис агуулдаг. Булчингийн өсөлтөд зориулсан уургийн эх үүсвэр болох мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, бяслаг хэрэглэх нь зүйтэй. Самар, чидун жимсний тос, маалингын тос, авокадо зэргийг өөх тосны эх үүсвэр болгон ашиглаарай. Эдгээр нь холестериныг илүү сайн шингээхэд тусалдаг бөгөөд салатанд цуу нэмэх нь инсулины түвшинг хадгалахад тусалдаг. Ногоон өнгийн ногоо бол тестостероны нийлэгжилтэнд шаардлагатай магни, цайрын эх үүсвэр юм. Эдгээр нь бүгд тестостероны шүүрлийг идэвхжүүлдэг байгалийн тестостероны өдөөгч юм.

Дасгал хөдөлгөөн

Эрчимтэй ба богино дасгалууд (15-20 минут хүртэл) тестостероны шүүрлийг өдөөдөг. Түүнчлэн, биеийн хүчний дасгалууд тодорхой нөхцөлд энэ дааврын түвшинг нэмэгдүүлдэг (үндсэн дасгалууд, хүнд жингээр, бага давтамжтай). Хамгийн гол нь ядрах, хэт ачаалал авахгүй байх хэрэгтэй.

Витамин ба эрдэс бодис

Цайр, магни, витамин D нь тестостероны нийлэгжилтэнд нөлөөлдөг. Эдгээр витаминаар баялаг хоолны хүнс болон хүнсний нэмэлт хэрэглэх нь чухал юм.

Стрессийг даван туулах чадвар, унтаж амрах

Шөнө, өглөөн цагаар тестостероны нийлэгжилт дээд цэгтээ хүрдэг тул хангалттай унтах нь чухал юм. Нойр дутуу байх нь тестостероны нийлэгжилтийг саатуулдаг бөгөөд кортизолын нийлэгжилтыг өдөөдөг. Энэ нь стресст мөн хамаатай бөгөөд энэ үед кортизол хүчтэй ялгардаг. Дуртай зүйлээ хийх, цэвэр агаарт алхах, бясалгал хийх, алжаалаа тайлах нь стрессийг даван туулах, тайвшрахад тусалдаг. Мөн бэлгийн харьцаанд орох ч бас стрессийг даван туулхад ач холбогдол үзүүлнэ.

Согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах

Согтууруулах ундаа нь тестостероны түвшинг бууруулж, шар айраг нь эрэгтэй хүний ​​бие дэх эмэгтэй гормоны түвшинг нэмэгдүүлдэг.

Тестостерон буурахаас сэргийлэх
Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Гормоны буюу дааврын эм, гормоны дутагдал түүний эмчилгээ ба шинжилгээЯмар шинжилгээ өгөх вэ? Цусны шинжилгээ Та юуны өмнө мэргэжлийн эмч эмнэлэгт хандах нь чухал. Цусны дээжийг лабораторид шинжилгээнд илгээнэ. Ихэнх дааврууд цусанд илрэх боломжтой. Эмч таны бамбай...

read more
Эрчүүдийн бэлгийн сулрал гэж юу вэ, эмчлэх арга

Эрчүүдийн бэлгийн сулрал гэж юу вэ, эмчлэх арга

Бэлгийн чалх болон бэлгийн сулрал гэж юу вэ?  Бэлгийн сулрал гэдэг нь товчхондоо бэлгийн харилцаанд орох чадамжийг хэлнэ. Тэгвэл бэлгийн сулрал нь бидний хэлж заншсанаар чалх муудах гэсэнтэй адил зүйл юм. Бэлгийн сулрал нь бэлгийн дур хүсэл буурах, бэлэг эрхтэн...

read more