
Тулай өвчний шалтгаан
1. Хоололтын хямрал (Архи дарс, дотор мах, дотор махны шөл, хонь адууны мах, халуун ногоо, сонгино сармис хэтрүүлэн хэрэглэх)
2. Гал наранд халах
3. Хөлөрсөний дараа салхинд цохиулах, халуун хүйтэн харших
4. Бэртэж гэмтэх
5. Удаан явах гүйх, бариу гутал өмсөх
6. Шээс хөөх болон зарим эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх
7. Шижин өвчинөөр өвдөх
8. Удамшлын урьдчилсан хүчин зүйл
9. Артерийн даралт ихсэх өвчин
Тулай өвчний шинж тэмдэг
1. Өвчин эхэн үедээ хавдаж, улайж хавдахад хүрэлцэхэд халуун, хавдар дээр нь хөх толбо гарна.
2. Үе мөч өвдөж, загатнана, үе мөч хүндэрнэ, ялангуяа хөлийн эрхий хуруу хавдана, улайна
3. Хүчтэй өвдөнө, тасрах мэт санагдана, өвдөлт нь шөнө намжина, үүрээр ихэснэ, хүрэх, шүргэх, доргих төдийд өвдөлт нэмэгдэнэ
4. Хөдөлгөөн эрс хязгаарлагдана.
5. Шээс нь шар өнөгтэй, үнэр уур ихтэй байна.
6. Хэл нь улаан өнөгтэй, зузаан шар өнгөртэй
7. Өвчин сэдрэлтийн үедээ голдуу хөлийн эрхий хурууны үеэр өвдөх, хавдаж улайн, арьс нь гуужна, энэ шинжүүд удаан илрэхээрээ өвчтөн хэвтэрч орж хөдөлж чадахгүй болно, цагаан хэрлэглэл хүрэх, шүргэх төдийд өвдөлт мэдэгдэнэ, доргиход хүртэл улам нэмэгдэнэ.
Тулай өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
Хэрхэн сэргийлэх вэ?
1. Амьдралын хэв маягаа өөрчлөхөд оршино
2. Өдөрт 3 литрээс багагүй ус уух
3. Тулай өвчний үед №6 хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, эсвэл дан ногоо, эсвэл дан алим, эсвэл дан лууван дагнасан өдрүүдийг гаргаж өгнө. Хоолны дэглэм барих нь хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг.
Тиймээс та дараах хоолны дэглэмүүдийг нэн түрүүнд анхаарна уу!
Хэрэглэх болох хүнсний бүтээгдэхүүн:
1. Ногооны шөл, төмсний шөл
2. Тахиа, туулайн мах
3. Наймаалж сам хорхой
4. Өөх тослог багатай загасыг 160-170 гр долоо хоногт 3 удаагаа хэтрүүлэхгүй
5. Сүүн бүтээгдэхүүн, аарц, монгол бяслаг
6. Өндөг, долоо хоногт гурван ширхэгээс хэтрэхгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.
7. Гурил, гоймон тохируулж хэрэглэх
8. Байцаа, лууван, өргөс хэмх, төмс түүхийгээр эсвэл дурын аргаар боловруулсан
9. Үзэмнээс бусад хатаасан жимс, зөгийн бал
10. Хуш модны самар, наран цэцгийн үр
11. Шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир
12. Ногоон цай, нимбэгний цай, чацарганы ханд, жимсний шинэ шахсан шүүс, цангис, алирсын шүүс
13. Өргөст хэмхийн шүүсийг өдөр нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүлтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.
14. Ногоон өнгөтэй алим, мандарин, апельсин. Тарвас, бөөрөлзгөнө, усан үзэмнээс бусад бүх жимс
15. Хар талх, цагаан талх
16. Оливын тос, цөцгийн тос
Огт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн:
1. Бага залуу малын мах, өтгөн царцаамал маягийн шөл гаргадаг толгой, шийр
2. Бүх төрлийн шөл, махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамал (истужин)
3. Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв
4. Утсан мах
5. Дотор мах, цувдаа, тэдгээрээр хийсэн хоол
6. Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас, загасны консерв, загасны дүрс
7. Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг (сийр)
8. Халуун ногоо, гэхдээ лаврын навч, давсыг хэрэглэж болно
9. Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао
10. Амьтны гаралтай өөх тос
11. Гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн
12. Кремтэй торт, бялуунцар, шоколад
13. Консервант агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв гэх мэт.
14. Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй, дуфу гэх мэт
15. Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм
16. Согтууруулах ундаа
Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн
1. Хоолны давс
2. Хиам
3. Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хагалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.
4. Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхэгээс хэтрүүлж болохгүй
5. Ногоон сонгино
6. Цагаан мөөг, шампиньон
7. Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг
8. Цөцгий, цөцгийн тос
9. Сүүг цайтай, эсвэл агшаамалтай хамт