Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан, Шинж тэмдэг, Эмчлэх арга

Шээс чавдагширах, тасалдах, давсаг орчмоор өвдөх шинж тэмдэгээр илэрдэг насан хүргэчидэд сүүлийн үед их элбэг тохиолдох болсон өвчний нэг бол түрүү булчирхайн үрэвсэл юм.

Сүүлийн үеийн судалгаагаар 30 наснаас дээш эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог болсон бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэхгүй бол эрт бэлгийн сулралд орох, шөнөдөө олон шээх, шээх үед давсгаар өвдөх зэрэг хүндрэлүүд бий болох аюултай билээ.

Түрүү булчирхай өвдөх

Түрүү булчирхай ямар үүрэгтэй вэ?

1. Үрийн шингэний боловсролтонд оролцдог.
2. Эр бэлгийн эсийн дааварыг ялгаруулдаг бөгөөд энэхүү даавар нь түрүү булчирхайн үйл ажиллагаа, бэлгийн дур хүсэл, эр бэлэг эрхтний хөвчрөлтийг хариуцдаг юм.
3. Түрүү булчирхай нь мэдрэлжүүлэлт маш сайтай байдаг бөгөөд энэ нь дур тавих үед өндөр мэдрэмж төрүүлдэг.
4. Бэлэг эрхтэн хөвчрөх үед давсагны амсрыг хааж өгдөг.
5. Бусад үүрэг

Түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдэг

1. Шээс чавдагширах, тасалдаж нарийн гарна, дусагнана, давсагт шээс үлдсэн мэт санагдана.
2. Шөнө олон шээх, ойр ойрхон олон шээж болно.
3. Ууц нуруу, бөөр бэлхүүс, давсаг орчимоор шархирч хөшиж чилж өвдөнө.
4. Өвдөлт ахар сүүл, цавь, гуяны дотор талаар дамжина.
5. Бэлгийн чадавхи буурах, үрийн шингэний гаралт багасах, үрийн шингэн цустай гарах.
6. Шээс цустай гарах, шээсний өнгө тод шар болох, үнэр уур ихтэй, язмагтай болсон байна заримдаа цайвар шар өнгөтэй, үнэр уур багатай, дуслын хольцотой байна.
7. Дээрх зовиуруудаас 2-3 шинж тэмдэг илэрхэд л түрүү булчирхайн үрэвсэлтэй гэж тооцож болох бөгөөд та яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Хэн түрүү булчирхайн үрэвсэл тусах магадлалтай вэ? Түрүү булчирхайн үрэвслийн шалтгаан

1. Доороосоо даарч жиндэх, хур бороонд норох
2. Хурьцал хэтрэх, дутах, буруудах
3. Бөөр, давсаг, бэлэг эрхтний бусад өвчнөөр өвдөх
4. 45 дээш насныхан элбэг тохиолдох хандлагатай.

Түрүү булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ

1. Даарч жиндэхгүй байх, бороонд норохгүй байх
2. Замбараагүй бэлгийн харьцаанд орохгүй байх, эсвэл удаан хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй удаж болохгүй.
3. Бөөр, давсагны өвчнөөр өвдсөн тохиолдолд гүйцэд эмчлэх, эмчлэх.
4. Бэлгийн замын халдварт өвчин туссан тохиолдолд яаралтай эмчилгээ хийлгэх, дутуу орхиж болохгүй.
5. Дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах

Тестостерон даавар гэж юу вэ? Ашиг тус, түүнийг нэмэгдүүлэх 6 арга

Тестостерон даавар гэж юу вэ? Ашиг тус, түүнийг нэмэгдүүлэх 6 арга

Тестостерон даавар нь стероид бүтэцтэй андрогены гол даавар бөгөөд эрэгтэй хүний ​​бэлгийн булчирхай (төмсөгний лейдиг эсүүд), эмэгтэйчүүдийн өндгөвч (хоёрдогч фолликулын гадна бүрхүүл) –өөс үүсдэг. Тестостерон нь мөн бөөрний дээд булчирхайнаас ялгардаг. Эрэгтэйчүүдэд...

read more
Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгалын ач тус Анх энэхүү дасгалыг эмэгтэйчүүдийн эмч Арнольд Кегель илүү дэлгэрэнгүй болгож хүмүүст хэвшүүлсэн юм. Түүний зорилго аарцагны ёроол хэсгийн булчин буюу давсаг, шээсийг нээж, хаах үүрэгтэй булчингууд, аарцагны ёроолыг хучиж, хааж байдаг булчин...

read more
Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх хамгийн үр дүнтэй 9 арга

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх хамгийн үр дүнтэй 9 арга

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх олон арга байдаг. Ямар нэг эмчилгээ эхлэхээс өмнө танд бэлгийн сулрал үүсэх ямар шалтгаан байсан бэ? гэдгийг мэдэх нь чухал юм. Үүний тулд та эхлээд өөрийн амьдралын хэв маяг, ажлын ачаалал, элдэв зуршил, хостойгоо харилцах...

read more