Ходоод өвдөх гэж юу вэ? шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга
Орчин үед буруу хоололт, амьдралын хэв маягын өөрчлөлт, олон хүчин зүйлийн шалтгаантай ходоод өвдөх, аюулхайгаар өвдөж зовиурлах цаашлаад ходоодны бүхий л төрлийн өвчин эмгэг тусах нь элбэг болсон билээ. Иймд та бүхэндээ ходоод өвдөхөд илрэх шинж тэмдэг, түүний шалтгаан хэрхэн урьдчилан сэргийлэлт хийх талаар зөвлөөг хүргэж байна.
Ходоод өвдөх

Ходоод өвдсөнөөр таньд ямар шинж тэмдэг илрэх вэ?

1. Ходоод орчимд халуу оргих, хөндүүрлэх
2. Аюулхай дүүрч цанхайх
3. Дотор муухай оргиж, хоолны шингээлт муудах, хоолны дуршил
буурах
4. Цээж хорсох, ам гашуу оргих
5. Хэвлийгээр өвдөх, аюулхай орчимд харлаж өвдөх
6. Өтгөн хатах, гүйлгэх, бөөлжих
7. Эцэж турах, эсвэл хэт таргалах
8. Хоол идсэн даруйд эсвэл хоол шингэх үед ходоод орчимд өвдөх

Ходоод өвдөх шалтгаан

1. Буруу хоололт, хурц халуун бүхэл хоол идэх, архи хэтрүүлэн
хэрэглэх
2. Сэтгэл санааны хямрал, ядаргаа
3. Хэликобактерийн идэвхижил
4. Тамхи татах
5. Гэдэсний халдварт өвчин
6. Амны хөндий, залгиурын архаг халдвар /шүд хорхойтох, гүйлсэн
булчирхайн үрэвсэл гэх мэт/
7. Цөсний хүүдийн болон элэг, нойр булчирхайн өвчин эмгэгүүд
8. Эмийн хэт замбараагүй хэрэглээ, эмийг буруу хэрэглэх

Ходоод өвдөхөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга

1. Өөх тостой хоол ундны хэрэглээг багасгах
2. Долоо хоногт, өдөрт идэх хайрсан хуурсан, шарсан хоол ундаа бага
хэрэглэж жигнэсэн, шөлтэй хоол хэрэглэх
3. Уурлаж бухимдахгүй тайван байх
4. Архи, архины төрлийн бүтээгдэхүүн хэт замбараагүй хэрэглэхгүй байх
5. Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу зөв хэрэглэх /хоол идэж уух
ёстой эмийг зөв хэрэглэх/
6. Таньд дээрх шинж тэмдэгүүд илэрвэл өрхийн эмчид хандаж
зөвлөгөө авч байна уу.

Санал болгох эм: 

Мезим форте эм, хэрэглэх заавар, гаж нөлөө 2023

Мезим форте эм, хэрэглэх заавар, гаж нөлөө 2023

Мезим форте эм нь нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлын үед түүнийг нөхөх зорилгоор хэрэглэгдэнэ. Найрлага дахь амилаза, липаза, протеаза зэрэг фермент нь нүүрс ус, өөх тос, уургийн боловсруулалтыг хөнгөвчилж тэдгээрийг нарийн гэдэсний ханаар бүрэн...

read more

Бүх эмийг үзэх >>>

Чонон хөрвөс өвчний шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчлэх арга

Чонон хөрвөс өвчний шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчлэх арга

Чонон хөрвөс нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс салстын өвчин юм.  Англиаар – Urticaria Оросоор – Крапивница Чонон хөрвөс тууралтын онцлог Маш хурдан туурч эхлэнэ Хүчтэй загтнана Тод ягаан өнгөтэй Гэнэт туурч эхэлсэн шигээ гэнэт алга болдог Эхлээд...

read more
Ханиад болон томуугийн ялгаа, шинж тэмдэг, эмчлэх арга

Ханиад болон томуугийн ялгаа, шинж тэмдэг, эмчлэх арга

Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн бусад вирусээс бусад бүх вирусээр (200 гаруй төрөл) үүсгэддэг амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад гэнэ.Томуу үүсгэх Инфлүнза вирус нь 12%,...

read more
Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хорт хавдар нь хэвийн бус эсийн хяналтгүй өсөлт, тархалтаар тодорхойлогддог өвчин юм. Хүний бие нь өөрөө нөхөн үржихийн тулд хуваагддаг олон тэрбум эсээс бүрддэг. Заримдаа эсүүд хэт хурдан хуваагддаг. Хурдан хуваагддаг эсүүд нь хавдар гэж нэрлэгддэг массыг үүсгэдэг....

read more