Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 6 арга

Тамхинаас гарах

Тамхинаас гарах нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхамуудын нэг юм. Тамхи татах нь уушигны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, давсагны хорт хавдар зэрэг олон төрлийн хорт хавдрын гол шалтгаан болдог.

Мэдээж яг одоо тамхинаас гарья гээд гарч болдог амархан зүйл биш. Учир нь тамхи нь никотиноос гадна зуршлын хүчээр донтуулж байдаг. Тодорхой давтамжаар ямар нэг үйлдэл хийх /жишээ нь хоол идсэний дараа, бие засах үеэр, машинаа халаах, гэртээ орохын өмнө гэх мэт/ үеэр тамхийг татаж хэвшсэн байдаг. Тиймээс бид танд тамхинаас гарч болох бяцхан зөвлөмжийг хүргэж байна. Энэ нь болзошгүй эрсдэл болох хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг санаарай.

  • Тамхинаас гарах өдрөө урьдчилан төлөвлөж сэтгэл санаагаа бэлдэх
  • Ойр дотныхондо хэлж урам зориг аваарай. Мөн ойр дотны хүмүүс дотор тамхинаас гарсан туршлагатай хүн байвал зөвлөгөө аваарай
  • Тамхинаас гаргах наалт, эм гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэх. Тамхинаас гаргах бүтээгдэхүүнүүд никотин орлуулах үйлчилгээтэй байдаг тул эмчээс зөвлөгөө аваарай.
  • Тамхи татах хүслийг өдөөж байгаа нөхцөлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь хоол идсэний дараа зүгээр л агаарт алхах, багахан хугацаа зарцуулдаг тоглоом тоглох гэх мэт
  • Дасгал хөдөлгөөн хийх, бясалгал хийх зэргээр стрессээ тайлах аргуудыг бодож олоод стрессээс үйдэлтэй тамхи татах хүсэлтэйгээ өөрөөр тэмцээд үзээрэй
  • Аль болох хийх дуртай зүйлүүдээ хийж өөрийгөө завгүй байлгаарай

Эцэст нь тамхинаас гарснаар хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна, эрүүл мэндийн хувьд олон талын ашигтай шүү.

Эрүүл хоолны дэглэм барих

Товчхондоо ханасан өөх тос буюу транс тосноос зайлсхийж шим тэжээлээр баялаг хорт бодисоор багатай хоол хүнс хэрэглэснээр хорт хавдрыг үүсгэдэг бодисуудаас зайлсхийх замаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

Тэгвэл эрүүл гэдэгт ямар хоол хүнс багтах вэ?

  • Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо
  • Үр тарианы гурилаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
  • Тахианы мах, загас, буурцаг зэргийг түгээмэл хэрэглэж улаан мах болон хиам, зайдасны хэрэглээг бууруулах
  • Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулж цэвэр ус, цэвэр жимсний шүүс зэргийг хэрэглэх
  • Ханасан өөх тос огт хэрэглэхгүй байж хуурсан, хайрсан хоол бага идэх
  • Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр элэг, бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг хэд хэдэн төрлийн хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс маш бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Долоо хоногт хамгийн багадаа 150 минут дунд зэргийн эрчимтэй дасгал хийснээр хорт хавдраар өвдөх эрсдлийг бууруулж болдог. Жишээлбэл хурдан алхах, дугуй унах, усанд сэлэх гэх мэт.

Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд шууд гүйх, алхах зэрэг дасгалуудыг хийж дадал болоход удаан байдаг. Тиймээс олон хүний дунд спортоор хичээллэж болно. Фитнессийн дасгалуудаас кардио, иога, усанд сэлэлт зэрэг нь биеийн бодисын солилцоог сайжруулж дархлааг дэмжсэнээр хорт хавдрын эрсдлийг бууруулж болдог.

Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарла

Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлснаар элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Мэдээж хүн бүрд согтууруулах ундаа хэрэглэхийг хүсэх, ямар нэг байдлаар хэрэглэх тохиолдлууд гардаг.

Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх, стрессээ тайлах, ажил хэрэг бүтээх гээд ямар ч тохиолдлоор уухыг үгүйсгэхгүй тул огт хэрэглэж болохгүй гэж зөвлөх нь өрөөсгөл юм. Тиймээс яг ямар үед яаж хэрэглээд байна вэ? Гэдгээ эхлээд олж тогтоон хэтрүүлэн хэрэглэхгүй байх тал дээрээ анхаарах хэрэгтэй.

Хэрвээ стресс бухимдлаа тайлах, шалтгаангүй хэрэглэх хүсэл төрсөн үед ээ өөр сонирхолтой зүйл хийж алкохол агуулаагүй шар айраг гэх мэт зүйлээр орлуулахыг хичээгээрэй. Хорт хавдар бол Монголчуудын хувьд тахал болсон, түүнийг үүсгэж буй хамгийн том эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг нь согтууруулах ундааны хэрэглээ юм.

Зарим төрлийн вакцин хорт хавдрын эрсдлийг бууруулдаг

Вирусын гаралтай үүсгэгддэг зарим төрлийн өвчин хорт хавдар үүсэх хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог. Тиймээс эдгээр өвчний вакцинд хамрагдснаар хорт хавдраас урьдчилан сэргийлж болно.

  1. Хүний хөхөнцөр вирусийн вакцин: Тус вакцин нь умайн хүзүү, ам залгиур, улаан хоолойн хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Вакциныг 11-12 насны охид, хөвгүүдэд хэрэглэхийг зөвлөдөг боловч 9 наснаас эхлэн хийж болно. Мэдээж хийлгэхийн өмнө харьяа дүүргийн эмнэлгүүддээ хандаж эмчийн заавраар хийлгээрэй.
  2. Гепатит В вирусын эсрэг вакцин: Гепатит В-ийн вакцин нь элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг бөгөөд энэ нь ихэвчлэн архаг гепатитын халдвараас үүдэлтэй байдаг. Вакциныг гепатит В-ийн халдвар авах эрсдэлтэй нярай, хүүхэд, насанд хүрэгчдэд хийж болно.

Хорт хавдрын эрт илрүүлэг

Хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол орсноор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эхэн үед нь бүрэн эмчлэх боломжтой болох юм. Хэрвээ та согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг, тамхи татдаг, нойргүйдлийн улмаас хангалттай унтаж амарч чаддаггүй, стресс ихтэй, дасгал хөдөлгөөн хийдэггүй, гэр бүлд нь хорт хавдраар өвчилж байсан хүн байдаг бол эрт илрүүлэг шинжилгээнд тогтмол ороорой.

Элэгний хатуурал гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Элэгний хатуурал гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Орчин үед буруу хоололт, амьдралын буруу хэвшил, ажлын хэт ачаалал, архины буруу хэрэглээ зэргээс шалтгаалан элэгний өвчлөл маш ихээр нэмэгдэх болсон. Хөгшин залуу гэлтгүй элэгний вирусын өвчлөл ихэссэнээр өвчний хүндрэл нь элэгний...

read more
Цөсний чулуу гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Цөсний чулуу гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Цөсний чулуу үүсэх нь цаг уур, газар нутаг, хоололт байдал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж өвчлөл нь янз бүр байдаг. Скандиновын орнууд, Хойд Америк, Чили зэрэг орнуудад нийт хүн амын 38-40% цөсний чулуу өвчнөөр өвчилдөг бол Ирланд, Африкийн зарим уугуул иргэдэд...

read more
Ходоод өвдөх гэж юу вэ? шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Ходоод өвдөх гэж юу вэ? шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Орчин үед буруу хоололт, амьдралын хэв маягын өөрчлөлт, олон хүчин зүйлийн шалтгаантай ходоод өвдөх, аюулхайгаар өвдөж зовиурлах цаашлаад ходоодны бүхий л төрлийн өвчин эмгэг тусах нь элбэг болсон билээ. Иймд та бүхэндээ ходоод өвдөхөд илрэх шинж тэмдэг, түүний...

read more