Цистит нь 40 наснаас дээш эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд элбэг тохилдох бөгөөд сүүлийн үед эмэгтэйчүүд дийлэнх болох нь судалгаагаар тогтоогдсон билээ.

Орчин үед цагийн уурын нөхцөл байдал, амьдралын буруу хэв маяг /цаг улиралд таарахгүй хувцаслах, даарч жиндэх, бороонд норох/, хүнд хүчир ажил хөдөлмөр удаан хийх, бөөр давсаг, эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг эмчлэхгүй удааснаар үүдэн ууц нуруугаар чилэх, шархирч өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, шээсний сүвээр өвдөх гол шинж тэмдэгээр илэрдэг өвчнийг цистит буюу давсагны үрэвсэл гэнэ.

Ингээд та бүхэнд циститийн үед биед илрэх шинж тэмдэг түүнээс хэрхэн сэргийлэх, шалтгаан нөхцөлийг та бүхэндээ хүргэж байна

цистит үүсэх шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Цистит тусах шалтгаан, нөхцөл

1. Удаан хугацаанд нойтон, чийгтэй газар ажиллах, амьдрах
2. Хүнд хүчир ажил хөдөлмөрийг удаан хугацаанд хийх.
3. БЗХӨ-өөр удаан хугацаанд өвчлөх, дутуу эмчлэх, хүндрүүлэх
4. Гүйлсэн булчирхайн үрэвсэл, хойрхойтсон шүд, ханиад томуу тусч биед халдвар орсноор цистит тусдаг.
5. Бөөр, давсагны бусад өвчин эмгэгийг эмчлэхгүй удах
6. Далд өвчин үүсгэгч бактери
7. Удамшлын өвчин эмгэг
8. Халуун ногоо амтлагч ихтэй, хуурсан шарсан хоолны дараа шингэн зүйл их уухад.
9. Архаг стресс, биеийн дархлаа сулрах
10. Гэмтэл бэртэл
11. Бэлэг эрхтний ариун цэвэр сахихгүй байх, бэлгийн харьцааны ариун цэврийн байдал

Циститийн шинж тэмдэг

1. Хэт ойр ойрхон шээх /өдөрт 3-4 удаа/
2. Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй
3. Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
4. Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх
5. Шээсний сүв агших, шээхэд хүндрэлтэй болно, шээхэд шээсний сүвээр өвдөх
6. Биеийн халуун халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/
7. Шээсний дараа цус дусах, шээс цустай гарах
8. Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй
9. Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч болно
10. Ууц нуруугаар байнга чилж, шархирч өвдөнө.
11. Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй байна.
12. Шээс эвгүй үнэртэй болох зарим тохиолдолд үнэр багатай байна, өнгө нь тод шар эсвэл цайвар өнгөтэй, ёроолдоо язмагтай байж болно.

Циститээс урьдчилан сэргийлэх

1. Дулаан хувцаслах, амьдралын буруу хэвшлийг багасгах
2. Шээс хүрсэн тохиолдолд заавал бие засч байх
3. Архины төрлийн зүйл, халуун ногоотой хайрсан хуурсан хоол идэхгүй байх.
4. Даарч жиндэхгүй, хүйтэн газар удаан унтах, ажиллахгүй байх
5. Хэт бариу дотуур хувцас өмсөхгүй байх
6. Өтгөн хатдаг бол жимс ногоо түлхүү хэрэглэх
7. Удаан хугацаагаар сууж ажилладаг бол хэсэг хугацаанд амарч ажиллах.
8. Хувийн ариун цэврийг сайтар сахих
9. БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, өвчин туссан тохиолдолд эмнэлгийн тусламжыг заавал авах, эмчилгээ хийлгэх
10. Хүнд хүчир ажил хөдөлмөрийг хийхгүй байх.
11. Эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг бүрэн гүйцэт эмчлэх, дулаан хувцаслах.
12. Бөөрний өвчин, давсагны бусад өвчин эмгэгийг бүрэн гүйцэт эмчлэх
13. Дээрх шинж тэмдэгүүд удаан хугацаагаар илэрсэн тохиолд нарийн мэргэжлийн эмчид хандаж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх, тусламж үйлчилгээг авна уу.
14. Дур мэдэн эмийн санчийн зааврын дагуу эм ууж хэрэглэхийг хатуу хориглоно!

Циститийг эмчлэх

1. Эмч болон эмнэлэгт хандах боломжгүй тохиолдолд та бүхэн дараах арга хэмжээг гэрийн нөхцөлд авч байна уу.
2. Давсагны үрэвсэлтэй тохиолдолд та секс, тампон хоёроос татгалзах
3. Үрэвсэл хөдөлсөн, сэдэрсэн тохиолдолд хэрхэвч даарч болохгүй
4. Өвчин хөдөлсөн, сэдэрсэн үед та давсаг дээрээ бүлээн жин тавих /шар тосыг халааж байгаад хар бараан даавуунд шингээгээд жин тавих/, дулаан хувцаслах шаардлагатай
5. Суугаа ажил хийдэг бол суудаг суудлаа хайрахаас /бүрээсийг нь хайрдаг материалаар хийсэн бх вий/ сэргийлээрэй.
6. Дээрх шинж тэмдэгүүд хөдөлсөн, сэдэрсэн тохиолдолд эмчээс зөвлөгөө авах хүртлээ буцалсан бүлээн ус 20 минутын зайтай ууж байна уу.

Санал болгох

Эмэгтэй бэлэг эрхтэний бүтэц

Гадна бэлэг эрхтэнДотор бэлэг эрхтэнҮтрээ Үтрээ бол эр бэлэг эрхтэн орох хэсэг юм. Үтрээ үрэвсэх нь бусад өвчний үндэс болох эрсдэлтэй. Умайн хүзүү буюу савны амсар Монголчууд умайн хүзүүн дотор хэсгийг/дотор хөөмий/ савны амсар хэмээн нэрийддэг. Өөрөөр хэлбэл төрөх...

read more
Үтрээний үрэвсэл ба мөөгөнцрийн тухай

Үтрээний үрэвсэл ба мөөгөнцрийн тухай

Бактери буюу нянгийн гаралтай үтрээний үрэвсэл Үтрээний хэвийн орчин гэдэг нь насанд хүрсэн эмэгтэй хүний хувьд үтрээнд төрөл бүрийн бактери байх орчныг хэлнэ. Энэ бактериудын 95 хувьд LACTOBACILLUS буюу сүүн хүчлийн савханцар гэгдэх ашигтай бактериуд байдаг. Энэ...

read more