Цөсний чулуу гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Цөсний чулуу үүсэх нь цаг уур, газар нутаг, хоололт байдал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж өвчлөл нь янз бүр байдаг. Скандиновын орнууд, Хойд Америк, Чили зэрэг орнуудад нийт хүн амын 38-40% цөсний чулуу өвчнөөр өвчилдөг бол Ирланд, Африкийн зарим уугуул иргэдэд 1-5%-д л тохиолддог. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 3-10 дахин илүү өвчлөх магадлалтай байдаг.

Цөсөнд холестрол, цөсний нөсөө (гемоглобины задралаас үүссэн), мөн фосфолипид агууллагддаг. Эдгээрээс чулуу үүсэх бөгөөд нэгний нь агууламж давамгайлах тул түүгээр нь чулууг нэрлэнэ. Нөсөөний чулуу: жижиг, зөөлөн, олон чулуу байх бөгөөд голдуу цус задралаас улбаатай байдаг. Холестеролын чулуу: хэмжээ нь том бөгөөд тоо нь цөөн байна.

Эмэгтэйчүүдэд болон тарган түүнжлэн настай хүмүүст элбэг тохиолдоно. Холимог чулуу: кальцийн давс, нөсөө болон холестеролын агууламж жигд оролцсон байдаг. Таргалалт: >40 насанп 8% -д цөсний чулуу үүснэ. Түүнчлэн 90%-д нь тодорхой шинж тэмдэггүй явагддаг.

цөсний чулуу

Цөсний чулуу үүсэх шалтгаан

1. Буруу хоололт (Өөх тос, адуу тарваганы мах, хуучирсан мах, загас, өндөг, масло, гурилан бүтээгдэхүүн, давсалсан, даршилсан, хайрсан хуурсан хоол хэтэрхий идэх)
2. Архи хэтрүүлэн хэрэглэх
3. Витамин А дутагдал
4. Цөсний хүүдийн хурц үрэвсэлтэй удаан явах.
5. Элэгний хатуурал, бусад өвчлөл

Цөсний чулуу үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

1. Нас
2. Хүйс (Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү тусах магадлал нь судлгаагаар нотлогдсон байдаг ба төрөлт, эм бэлгийн дааврын нөлөөлөл)
3. Удамшил (Гэр бүлийн ойрын гишүүд нь цөсний чулуугаар өвдсөн тохиолдолд тусах магадлал элбэг байдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 15.5% нь цөсний чулуугаар өвддөг гэсэн байна.)
4. Таргалалт (Жин ихтэй хүмүүсийн хувьд холестрины ялгарал ба нийлэгжил ихэсдгээс цөсний чулуу үүсэх магадлал нэмэгддэг.)
5. Уурлаж бухимдах
6. Олон төрөлт
7. Жингээ огцом хасах
8. Хөдөлгөөний дутагдал
9. Гал наранд халах, халуунд болон өдөр их унтах
10. Эмийн буруу хэрэглээ (эстрогены төрлийн эм, клофибрат, жирэмслэлтээс хамгаалах эм, цефтриаксон)
11. Элэгний хатуурал
12. Цөсний хүүдийн үрэвсэл, цөс хэт өтгөн байх

Эрдэмтэн Шерлок 1966 онд цөсний чулуу үүсэхэд 5F –ийн хүчин зүйл нөлөөлж байна гэж үзсэн.
1. Fat – Тарган
2. Female – Эм хүйс
3. Fertile – Олон төрөх
4. Forty – 40-өөс дээш нас
5. Fair – Шаргал үстэй эдгээрээс эхний 4F нь зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс болсоор байна.

Цөсний чулуу үүсэх шинж тэмдэг

1. Баруун хавирганы нумаар хүчтэй хатгах, өвдөлтөөс болж албадмал байрлалд орж болно.
2. Нүүр, нүд, бие шарлана, арьс загатнана, маажсан оромтой
3. Цээж хорсох, гашуун шар ногоон зүйлээр огих, ам гашуу оргих, өтгөн хатах, гулгих, шүлс асгарна.
4. Өөх тостой, хайрсан хуурсан хоол идэхэд илүү өвдөнө.
5. Хэл улаан өнгөтэй, тод шар, улбар шар зузаан өнгөртэй
6. Баас нь хүрэн өнгөтэй, хатсан
7. Шээс нь улбар шар өнгөтэй заримдаа хүрэн, үнэр уур ихтэй, дундаа язмагтай, өрөмтэй

Цөсний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга

1. Хоолны дэглэм барих, тогтмол цагт хооллож, өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж хэвших.
2. Цөсний чулуу үүсэхээс сэргийлж эмчийн заавраар цөсийг угааж байх
3. Ургамлын эслэг ихтэй, хоол унд идэж хэвших
4. Архи, тамхины хэрэглээг багасгах, болж өгвөл хэрэглэхгүй байх
5. Хэт таргалалтаас сэргийлж идэвхитэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх
6. Дур мэдэн өвдөлт намдаах эм уух нь цааш цаашид гарах хүндрэлүүдэд хүргэх аюултай тул заавал эмчийн зааврын дагуу арга хэмжээг авна уу.
7. Дээрх шинж тэмдэгүүдээс илэрсэн тохиолдолд яаралтай харъяа нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж зөвлөгөө авч байх
8. Шаардлагатай тохиолдолд та хэвлийн ЭХО-д харуулж болно.

Болзошгүй хүндрэл

1. Өвдөлтийн шоконд орно
2. Цөсний чулуу цорго бөглөснөөр бүх бие огцом шарлаж, комын байдалд орж болно.
3. Билиар панкреати

Үе мөчний үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан,шинж тэмдэг,эмчилгээ

Үе мөчний үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан,шинж тэмдэг,эмчилгээ

Дархлааны систем болон гэмтсэн эд нь үе мөчний хаван болон бусад шинж тэмдгүүдийг үүсгэдэг химийн бодисуудыг ялгаруулах явцад үе мөчний үрэвсэл үүсдэг. Эдгээр химийн бодисууд нь гэмтэл, халдвар авсан хэсэгт цусны урсгалыг нэмэгдүүлж, улайлт, дулааныг үүсгэдэг. Зарим...

read more
Астма: шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх

Астма: шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх

Астма буюу Гуурсан хоолойн багтраа нь гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж, амьсгал боогдож, амьсгалын зам бөглөрөх шинж тэмдгээр илэрдэг амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин юм.  Астма хэт хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлагдаж, ярих боломжгүй болох ч тохиолдол...

read more

Батга гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, оношилгоо, эмчилгээ

Батга нь тосны булчирхайн үрэвсэл юм. Арьсны тослог ихсэх тусам батга гарах магадлал ихэсдэг. Арьсны нүх нь таны үс болон арьсыг тослогтуулах үүрэгтэй тосны булчирхайг агуулж байдаг. Гэвч заримдаа тэрхүү нүх нь илүүдэл тос, бактерны улмаас бөглөрвөл энэ нь батга бий...

read more