Чонон хөрвөс өвчний шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчлэх арга

Чонон хөрвөс нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс салстын өвчин юм. 

  • АнглиаарUrticaria
  • ОросоорКрапивница

Тууралтын онцлог

  • Маш хурдан туурч эхлэнэ
  • Хүчтэй загтнана
  • Тод ягаан өнгөтэй
  • Гэнэт туурч эхэлсэн шигээ гэнэт алга болдог
  • Эхлээд тус тусдаа тууралт гарах боловч яваандаа нийлэн арьснаас дээш өргөгдсөн хавтгай улайлт бий болно.

Тархалт

Нийт хүн амын 15%-25%-д оношлогддог ба 3 хүн болгоны 1 нь амьдралынхаа туршид 1 болон түүнээс дээш удаа чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн байдаг. Чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн 4 хүний нэг нь архаг байдалруу шилждэг. Эмэгтэй хүний мэдрэл-дотоод шүүрлийн тогтолцооны онцлогоос хамааран эрэгтэй хүнээс даруй 2 дахин их өвчилдөг.

20-40 насанд илүү их тохиолдоно.

Шалтгаан

Харшил төрүүлэгч буюу Аллерген хүний биед орон харшлын урвал үүсгэдэг. Үүнд:

  • Мод болон ургамалын тоос
  • Амьтны үс ноос
  • Хөгц
  • Хачиг, шавж
  • Хоол хүнс
  • Цитрусын төрлийн жимс
  • Самар
  • Эмийн бодис

Физикийн хүчин зүйлүүд:

  • Халуун
  • Хүйтэн
  • Даралт
  • Нарны хэт ягаан туяа

Эмгэг жам

Харшил төрүүлэгч нь хөөнгө эсийн иммуноглобулин Е-тэй холбогдсоноор гистамин чөлөөлөгдөн судас болон мэдрэлийн төгсгөлд очиж улайх, хавагнах, загтнах зовиурыг үүсгэдэг.

Оношилгоо

Чонон хөрвөсийг үнэлэх болон оношлох зорилгоор дараах онооны системийг ашигладаг.

Долоо хоногийн турш өдөр болгон буюу 24 цагт нэг удаа үнэлгээ хийнэ. 1 өдрийн онооны нийлбэр нь 0-6 байх ба долоо хоногийн дээд оноо 42 байна. Шинж тэмдэг тус бүрийг 0-3 оноогоор үнэлэнэ.

Оноо

Тууралт

Загтнаа

0

Байхгүй

Байхгүй

1

Хөнгөн (<20 тууралт / 24 цагт)

Хөнгөн (тайван байдал алдагдуулахгүй)

2

Дунд (20-50 тууралт / 24 цагт)

Дунд (тайван биш, гэхдээ идэвхитэй байдалд нөлөөлөхгүй)

3

Эрчимтэй (>50 тууралт / 24 цагт, эсвэл том том хоорондоо нийлсэн тууралт)

Эрчимтэй (маш их загтнана, ихэд тайван биш байх ба, идэвхитэй байдалд нөлөөлж, унтаж чадахгүй байх)

Эмчилгээ

  • Харшил төрүүлэгчээс хол байх
  • Хэт даарч халууцхаас зайлсхийх
  • Стрессийг даван туулах, стресстэхгүи байх
  • Хоолны дэглэм барих
  • Эмийн эмчилгээ (4 үе шаттай хийгдэнэ):
    • Н1-антигистамин хоногийн ердийн тунгаар
    • Үйлчлэхгүй бол хоногийн тунг 4 дахин нэмнэ
    • Омализумаб
    • Циклоспорин А
  • Квинкийн хавантай бол- глюкокортикоидууд (преднизолон) болон хүчилтөрөгч эмчилгээ
  • Хэт их ядрахгүй байх
Ханиад болон томуугийн ялгаа, шинж тэмдэг, эмчлэх арга

Ханиад болон томуугийн ялгаа, шинж тэмдэг, эмчлэх арга

Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн бусад вирусээс бусад бүх вирусээр (200 гаруй төрөл) үүсгэддэг амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад гэнэ.Томуу үүсгэх Инфлүнза вирус нь 12%,...

read more
Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хорт хавдар нь хэвийн бус эсийн хяналтгүй өсөлт, тархалтаар тодорхойлогддог өвчин юм. Хүний бие нь өөрөө нөхөн үржихийн тулд хуваагддаг олон тэрбум эсээс бүрддэг. Заримдаа эсүүд хэт хурдан хуваагддаг. Хурдан хуваагддаг эсүүд нь хавдар гэж нэрлэгддэг массыг үүсгэдэг....

read more
Үе мөчний үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан,шинж тэмдэг,эмчилгээ

Үе мөчний үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан,шинж тэмдэг,эмчилгээ

Дархлааны систем болон гэмтсэн эд нь үе мөчний хаван болон бусад шинж тэмдгүүдийг үүсгэдэг химийн бодисуудыг ялгаруулах явцад үе мөчний үрэвсэл үүсдэг. Эдгээр химийн бодисууд нь гэмтэл, халдвар авсан хэсэгт цусны урсгалыг нэмэгдүүлж, улайлт, дулааныг үүсгэдэг. Зарим...

read more