Чонон хөрвөс өвчний шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчлэх арга

Чонон хөрвөс нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс салстын өвчин юм. 

  • АнглиаарUrticaria
  • ОросоорКрапивница
чонон хөрвөс

Чонон хөрвөс тууралтын онцлог

  • Маш хурдан туурч эхлэнэ
  • Хүчтэй загтнана
  • Тод ягаан өнгөтэй
  • Гэнэт туурч эхэлсэн шигээ гэнэт алга болдог
  • Эхлээд тус тусдаа тууралт гарах боловч яваандаа нийлэн арьснаас дээш өргөгдсөн хавтгай улайлт бий болно.

Тархалт

Нийт хүн амын 15%-25%-д оношлогддог ба 3 хүн болгоны 1 нь амьдралынхаа туршид 1 болон түүнээс дээш удаа чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн байдаг. Чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн 4 хүний нэг нь архаг байдалруу шилждэг. Эмэгтэй хүний мэдрэл-дотоод шүүрлийн тогтолцооны онцлогоос хамааран эрэгтэй хүнээс даруй 2 дахин их өвчилдөг.

20-40 насанд илүү их тохиолдоно.

Чонон хөрвөсийн шалтгаан

Харшил төрүүлэгч буюу Аллерген хүний биед орон харшлын урвал үүсгэдэг. Үүнд:

  • Мод болон ургамалын тоос
  • Амьтны үс ноос
  • Хөгц
  • Хачиг, шавж
  • Хоол хүнс
  • Цитрусын төрлийн жимс
  • Самар
  • Эмийн бодис

Физикийн хүчин зүйлүүд:

  • Халуун
  • Хүйтэн
  • Даралт
  • Нарны хэт ягаан туяа

Эмгэг жам

Харшил төрүүлэгч нь хөөнгө эсийн иммуноглобулин Е-тэй холбогдсоноор гистамин чөлөөлөгдөн судас болон мэдрэлийн төгсгөлд очиж улайх, хавагнах, загтнах зовиурыг үүсгэдэг.

Оношилгоо

Чонон хөрвөсийг үнэлэх болон оношлох зорилгоор дараах онооны системийг ашигладаг.

Долоо хоногийн турш өдөр болгон буюу 24 цагт нэг удаа үнэлгээ хийнэ. 1 өдрийн онооны нийлбэр нь 0-6 байх ба долоо хоногийн дээд оноо 42 байна. Шинж тэмдэг тус бүрийг 0-3 оноогоор үнэлэнэ.

Оноо

Тууралт

Загтнаа

0

Байхгүй

Байхгүй

1

Хөнгөн (<20 тууралт / 24 цагт)

Хөнгөн (тайван байдал алдагдуулахгүй)

2

Дунд (20-50 тууралт / 24 цагт)

Дунд (тайван биш, гэхдээ идэвхитэй байдалд нөлөөлөхгүй)

3

Эрчимтэй (>50 тууралт / 24 цагт, эсвэл том том хоорондоо нийлсэн тууралт)

Эрчимтэй (маш их загтнана, ихэд тайван биш байх ба, идэвхитэй байдалд нөлөөлж, унтаж чадахгүй байх)

Чонон хөрвөс эмчилгээ

  • Харшил төрүүлэгчээс хол байх
  • Хэт даарч халууцхаас зайлсхийх
  • Стрессийг даван туулах, стресстэхгүи байх
  • Хоолны дэглэм барих
  • Эмийн эмчилгээ (4 үе шаттай хийгдэнэ):
    • Н1-антигистамин хоногийн ердийн тунгаар
    • Үйлчлэхгүй бол хоногийн тунг 4 дахин нэмнэ
    • Омализумаб
    • Циклоспорин А
  • Квинкийн хавантай бол- глюкокортикоидууд (преднизолон) болон хүчилтөрөгч эмчилгээ
  • Хэт их ядрахгүй байх

Чонон хөрвөсийн эсрэг санал болгох эм

Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хорт хавдар нь хэвийн бус эсийн хяналтгүй өсөлт, тархалтаар тодорхойлогддог өвчин юм. Хүний бие нь өөрөө нөхөн үржихийн тулд хуваагддаг олон тэрбум эсээс бүрддэг. Заримдаа эсүүд хэт хурдан хуваагддаг. Хурдан хуваагддаг эсүүд нь хавдар гэж нэрлэгддэг массыг үүсгэдэг....

read more
Астма: шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх

Астма: шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх

Астма буюу Гуурсан хоолойн багтраа нь гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж, амьсгал боогдож, амьсгалын зам бөглөрөх шинж тэмдгээр илэрдэг амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин юм.  Астма хэт хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлагдаж, ярих боломжгүй болох ч тохиолдол...

read more
Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэдэг нь хүний биед хор хөнөөлгүй гадны бодист үзүүлэх дархлааны хариу урвал юм. Эдгээр гадны бодисыг харшил үүсгэгч буюу аллерген гэж нэрлэдэг. Үүнд тодорхой хоол хүнс, цэцгийн тоос, гэрийн тэжээвэр амьтдын үс зэрэг орно. Дархлааны тогтолцооны үүрэг бол хортой...

read more