Чонон хөрвөс өвчний шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчлэх арга

Чонон хөрвөс нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс салстын өвчин юм. 

  • АнглиаарUrticaria
  • ОросоорКрапивница
чонон хөрвөс

Чонон хөрвөс тууралтын онцлог

  • Маш хурдан туурч эхлэнэ
  • Хүчтэй загтнана
  • Тод ягаан өнгөтэй
  • Гэнэт туурч эхэлсэн шигээ гэнэт алга болдог
  • Эхлээд тус тусдаа тууралт гарах боловч яваандаа нийлэн арьснаас дээш өргөгдсөн хавтгай улайлт бий болно.

Тархалт

Нийт хүн амын 15%-25%-д оношлогддог ба 3 хүн болгоны 1 нь амьдралынхаа туршид 1 болон түүнээс дээш удаа чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн байдаг. Чонон хөрвөс өвчнөөр өвчилсөн 4 хүний нэг нь архаг байдалруу шилждэг. Эмэгтэй хүний мэдрэл-дотоод шүүрлийн тогтолцооны онцлогоос хамааран эрэгтэй хүнээс даруй 2 дахин их өвчилдөг.

20-40 насанд илүү их тохиолдоно.

Чонон хөрвөсийн шалтгаан

Харшил төрүүлэгч буюу Аллерген хүний биед орон харшлын урвал үүсгэдэг. Үүнд:

  • Мод болон ургамалын тоос
  • Амьтны үс ноос
  • Хөгц
  • Хачиг, шавж
  • Хоол хүнс
  • Цитрусын төрлийн жимс
  • Самар
  • Эмийн бодис

Физикийн хүчин зүйлүүд:

  • Халуун
  • Хүйтэн
  • Даралт
  • Нарны хэт ягаан туяа

Эмгэг жам

Харшил төрүүлэгч нь хөөнгө эсийн иммуноглобулин Е-тэй холбогдсоноор гистамин чөлөөлөгдөн судас болон мэдрэлийн төгсгөлд очиж улайх, хавагнах, загтнах зовиурыг үүсгэдэг.

Оношилгоо

Чонон хөрвөсийг үнэлэх болон оношлох зорилгоор дараах онооны системийг ашигладаг.

Долоо хоногийн турш өдөр болгон буюу 24 цагт нэг удаа үнэлгээ хийнэ. 1 өдрийн онооны нийлбэр нь 0-6 байх ба долоо хоногийн дээд оноо 42 байна. Шинж тэмдэг тус бүрийг 0-3 оноогоор үнэлэнэ.

Оноо

Тууралт

Загтнаа

0

Байхгүй

Байхгүй

1

Хөнгөн (<20 тууралт / 24 цагт)

Хөнгөн (тайван байдал алдагдуулахгүй)

2

Дунд (20-50 тууралт / 24 цагт)

Дунд (тайван биш, гэхдээ идэвхитэй байдалд нөлөөлөхгүй)

3

Эрчимтэй (>50 тууралт / 24 цагт, эсвэл том том хоорондоо нийлсэн тууралт)

Эрчимтэй (маш их загтнана, ихэд тайван биш байх ба, идэвхитэй байдалд нөлөөлж, унтаж чадахгүй байх)

Чонон хөрвөс эмчилгээ

  • Харшил төрүүлэгчээс хол байх
  • Хэт даарч халууцхаас зайлсхийх
  • Стрессийг даван туулах, стресстэхгүи байх
  • Хоолны дэглэм барих
  • Эмийн эмчилгээ (4 үе шаттай хийгдэнэ):
    • Н1-антигистамин хоногийн ердийн тунгаар
    • Үйлчлэхгүй бол хоногийн тунг 4 дахин нэмнэ
    • Омализумаб
    • Циклоспорин А
  • Квинкийн хавантай бол- глюкокортикоидууд (преднизолон) болон хүчилтөрөгч эмчилгээ
  • Хэт их ядрахгүй байх

Чонон хөрвөсийн эсрэг санал болгох эм

Элэгний хатуурал гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Элэгний хатуурал гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Орчин үед буруу хоололт, амьдралын буруу хэвшил, ажлын хэт ачаалал, архины буруу хэрэглээ зэргээс шалтгаалан элэгний өвчлөл маш ихээр нэмэгдэх болсон. Хөгшин залуу гэлтгүй элэгний вирусын өвчлөл ихэссэнээр өвчний хүндрэл нь элэгний...

read more
Цөсний чулуу гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Цөсний чулуу гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Цөсний чулуу үүсэх нь цаг уур, газар нутаг, хоололт байдал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж өвчлөл нь янз бүр байдаг. Скандиновын орнууд, Хойд Америк, Чили зэрэг орнуудад нийт хүн амын 38-40% цөсний чулуу өвчнөөр өвчилдөг бол Ирланд, Африкийн зарим уугуул иргэдэд...

read more
Ходоод өвдөх гэж юу вэ? шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Ходоод өвдөх гэж юу вэ? шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Орчин үед буруу хоололт, амьдралын хэв маягын өөрчлөлт, олон хүчин зүйлийн шалтгаантай ходоод өвдөх, аюулхайгаар өвдөж зовиурлах цаашлаад ходоодны бүхий л төрлийн өвчин эмгэг тусах нь элбэг болсон билээ. Иймд та бүхэндээ ходоод өвдөхөд илрэх шинж тэмдэг, түүний...

read more