Явган аялалыг чулуун зэвгийн үеэс эхэлсэн гэж хэлж болно. Явган аялалыг тухайн үед амьдрах шинэ газар хайж олох, ан агнах байдлаар хөгжүүлсэн гэж үздэг. Харин өнөө үед амралт зугаалга хүмүүсийн цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэрэгсэл төдийгүй эрүүл мэндийн хэвшил болон өөрчлөгдсөн байна. Явган аялал нь байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, байгаль, ан амьтан, цэцэг ургамалд хайртай хэн бүхний чадах аялалын нэг төрөл зүйл юм. Бусад аялалын төрлүүдээс хамгийн олон аялагчтай, хамгийн идэвхтэй зохион байгуулагддаг төрөл гэдгээрээ онцлог.Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамирын дасгал болоод зогсохгүй бясалгал болдог.

 

 

Ууланд алхахын ач тус

Ууланд алхах нь эрүүл мэнд, бие бялдар, харилцаа холбоо, сэтгэл санааны хувьд олон төрлийн ач тустай. Анх удаа ууланд алхахаар сонирхож байгаа хүмүүсийн хувьд ууланд алхах нь ямар давуу талтай байдаг вэ? гэдгийг төдийлөн мэддэггүй. Тэгвэл ууланд алхах нь дараах ач тустай байдаг. Үүнд:

    • Стрессийг бууруулж, сэтгэл санааг тайвшруулна.
    • Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулна
    • Цусны даралтыг бууруулна.
    • Бие дэх хлостериний хэмжээг бууруулж илүүдэл жингээ хасахад тусална. 
    • Нарнаас Д витамин хангалттай авч яс бэхжиж, дархлаа сайжирна. 
    • Гар утас, тв, компьютер зэргээс түр хугацаанд холдуулж мэдрэлийн ядаргаанаас ангижруулна

No Results Found

The page you requested could not be found. Try refining your search, or use the navigation above to locate the post.