Хүүхдэд Омега-3 хэр чухал вэ?

Хүүхдэд омега-3 хэр их хэрэгтэй вэ, хэрэв хангалттай хэмжээнд авч чадахгүй бол яах вэ? Идэвхтэй өсөлт, хөгжлийн үед хүүхэд шаардлагатай бүх шим тэжээл, витаминыг авах ёстой. Тэдний дунд Омега-3 байдаг. Гэхдээ хүүхдүүдийн хооллолт заримдаа тийм ч тохиромжтой биш байдаг – тэд эрүүл өсч, сургуулийн ачаалал ихсэхэд хурдан дасан зохицоход шаардлагатай амин дэм, эрдэс бодис, чухал нэгдлүүдийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.

Хүүхдэд омега-3

Омега 3 гэж юу вэ?

Омега-3 нь ханаагүй өөхний хүчлүүдийн бүлэгт багтдаг. Энэ бүлгийн бодисуудын олон төлөөлөгчид байдгаас тэдгээрийн хамгийн чухал нь альфа-линол, докозагексаны болон эйкозапентаны хүчил юм. Эдгээр нь бие махбодын олон процесст оролцдог – эсийн мембран, цусны судаснуудад байрладаг ба бодисын солилцооны процессыг идэвхжүүлж, дотоод эрхтний үйл ажиллагааг хангадаг.

Бие махбодь нь омега-3-ын бүх ханаагүй тосны хүчлүүдийг нийлэгжүүлж чаддаггүй. Ихэнхийг нь хүүхэд зөвхөн хоол хүнснээс л авч чаддаг тул хүүхдийн хоолны дэглэм маш чухал байдаг.

Хүүхдийн Омега-3-ийн өдрийн авах ёстой хэмжээ:

● нэг нас хүртэл – 0.5 г/хоногт;
● 1-3 нас – 0.7 г/хоногт;
● 4-8 нас – 1 г/хоногт;
● 9-14 нас – 1.2 г/хоногт;
● 15-18 нас – 1.6 г/хоногт.

Омега-3 өдөрт авах хэмжээ

Омега-3 – ын ач тус

1. Биеийн ерөнхий дархлаа сайжирдаг. Хүүхдийн бие махбодь вирус болон нянгийн халдварын эсрэг хариу урвал үзүүлэх байдал нэмэгдэнэ. Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүд ханиад томуу, хүйтний улиралд дархлаа сайтай байх нь чухал юм.

2. Ханаагүй өөхний хүчлүүд нь тархи-мэдрэлийн импульс дамжуулахад оролцдог. Омега-3-ийг тогтмол хэрэглэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт, оюуны чадамж нь нэмэгддэг.

3. Хүүхдийн биед хангалттай хэмжээний омега-3 байх нь анхаарал сулрах гиперактив эмгэгээс маш сайн сэргийлдэг гэж үздэг. Ханаагүй өөхний хүчлүүд нь хүүхдэд сэтгэл санааны дарамт ихэссэнтэй холбоотой сэтгэлийн түгшүүр, стрессийг даван туулахад чухал ач холбогдол үзүүлдэг.

4. Омега-3 өөхний хүчил нь нулимсны нийлэгжилтийг дэмждэг бөгөөд энэ нь компьютерийн ард олон цагаар суудаг хүүхдүүдэд “хуурай нүдний синдром” үүсэхээс сэргийлдэг. Мөн бага насанд Омега-3 нь харааны анализатор үүсэхэд оролцдог. Иймээс Омега-3-ыг бага насанд хэрэглэх нь хүүхдийн хараа муудахаас урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг юм .

5. Омега-3 нь яс, шүдийг зөв хөгжхөд чухал үүрэг гүйцэтгэдэг – ханаагүй өөхний хүчил нь цусан дахь фосфор, кальцийн хэмжээг зохицуулахаас гадна гэдсэн дахь эрдэс бодисын шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Хүүхдийн идэвхтэй өсөлтийн үед шим тэжээлийн бодисын хэрэглээг хангах нь чухал юм.

6. Ханаагүй өөхний хүчил нь хүүхдийн зүрх судасны тогтолцоог хамгаалдаг ба, цусан дахь “муу” холестерины хэмжээг бууруулахад тусалдаг. Хэрэв хүүхэд буруу хооллодог бол зүрх судасны тогтолцоог хамгаалах нь хамгийн чухал.

7. Ханаагүй өөхний хүчлүүд нь тосонд уусдаг витаминууд болох E, A, D, K витаминудыг шимэгдүүлхэд оролцдог.

Мэргэжилтнүүд омега-3-ийн дутагдалтай хүүхдүүд анхаарал сулрах, хэт мэдрэмтгий болох зэргээс үүдэн суралцах чадвар нь мууддаг ба нойр нь алдагдах, түгшүүртэй, цочромтгой болдог гэж онцолсон байдаг. Харамсалтай нь олон эцэг эхчүүдэд танил болсон асуудал. Хүүхдийг анхааралгүй, тайван бус гэж байнга загнахаасаа өмнө түүний хоолны дэглэм хэр тэнцвэртэй байдаг талаар бодох хэрэгтэй. Зарим тохиолдолд омега-3-ийн дутагдалтай хүүхдүүд бас тураалтай байдаг.

Омега-3 ач тус

Омега-3-ын эх үүсвэр

Бие махбодь омега-3 хүчлүүдийн ихэнхийг нь нийлэгжүүлдэггүй. Гэхдээ тэдгээрийг хоол хүнснээс авах боломжтой. Үндсэн эх үүсвэрүүд:

● далайн гаралтай хүнс, тослог загас;
● гич, чиа, маалингын үр, түүнчлэн тэдгээрээс гаргаж авсан тос;
● зэрлэг амьтдын мах;
● замаг;
● бууцай.

Хүүхэд бүр долоо хоногт 3-аас доошгүй удаа далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь Омега-3-ын дутагдлаас сэргийлж чадна. Гэхдээ манай улсад нэг хүнд ноогдох далайн гаралтай бүтээгдэхүүний хэмжээ бага байдаг. Харин энэ тохиолдолд хүнсний нэмэлт Омега-3 эсвэл цэнгэг усны загасаар орлуулж болно. Загасны өөхний агууламж өндөр байх тусам илүү их ханаагүй өөх тосны хүчил агуулагддаг. Мөн лаазалсан загасыг сонгож болно – найрлага дахь ургамлын тос нь загасыг удаан хугацаагаар хадгалах үед ч ханаагүй тосны хүчлийг задрахаас сэргийлнэ.

Омега-3-ийн “тохиромжтой” түвшинг хадгалахын тулд хүүхэд хангалттай хэмжээний хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамлын тос, навчит ногоонуудыг хэрэглэх нь чухал байдаг.

Омега-3 эс үүсвэр
Коллаген гэж юу вэ? түүний ач тус, нөхөх арга

Коллаген гэж юу вэ? түүний ач тус, нөхөх арга

Коллаген гэж юу вэ? Коллаген бол уургийн нэг төрөл юм. Хүний биеийн уургийн 30 орчим хувийг коллаген эзэлдэг. Биед байх коллагены 40 орчим хувь нь арьсанд. 20 хувь нь яс болон мөгөөрсөнд, үлдсэн хувь нь судас, дотор эрхтэн гэх мэт биеийн бүх хэсэгт тархан оршиж, эрүүл...

read more
Салаалсан Гинжтэй Амин Хүчил буюу BCAA

Салаалсан Гинжтэй Амин Хүчил буюу BCAA

BCAA (Branched-Chain Amino Acids буюу Салаалсан Гинжтэй Амин Хүчил) нь спортын практикт хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг амин хүчил юм. Энэ бүлэгт бие махбодид зайлшгүй шаардлагатай үл орлуулагдах 3 төрлийн амин хүчил ордог: Лейцин Валин Изолейцин Эдгээр нь...

read more
Амин хүчил гэж юу вэ? Төрөл, онцлог, зохистой хэрэглээ

Амин хүчил гэж юу вэ? Төрөл, онцлог, зохистой хэрэглээ

Байгалийн амин хүчил нь зөвхөн спортын практикт үр дүнтэй төдийгүй хүний ​​​​биеийн бараг бүх өвчин, бодисын солилцооны эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх биологийн нэгдэл юм. Гэхдээ санаж байх нь чухал: зөвхөн тунг зөв тооцоолох, хэрэглэх дүрмийг дагаж мөрдөх нь...

read more