Явган аялалыг чулуун зэвгийн үеэс эхэлсэн гэж хэлж болно. Явган аялалыг тухайн үед амьдрах шинэ газар хайж олох, ан агнах байдлаар хөгжүүлсэн гэж үздэг. Харин өнөө үед амралт зугаалга хүмүүсийн цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэрэгсэл төдийгүй эрүүл мэндийн хэвшил болон өөрчлөгдсөн байна. Явган аялал нь байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, байгаль, ан амьтан, цэцэг ургамалд хайртай хэн бүхний чадах аялалын нэг төрөл зүйл юм. Бусад аялалын төрлүүдээс хамгийн олон аялагчтай, хамгийн идэвхтэй зохион байгуулагддаг төрөл гэдгээрээ онцлог.Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамирын дасгал болоод зогсохгүй бясалгал болдог.

 

 

Ууланд алхахын ач тус

Ууланд алхах нь эрүүл мэнд, бие бялдар, харилцаа холбоо, сэтгэл санааны хувьд олон төрлийн ач тустай. Анх удаа ууланд алхахаар сонирхож байгаа хүмүүсийн хувьд ууланд алхах нь ямар давуу талтай байдаг вэ? гэдгийг төдийлөн мэддэггүй. Тэгвэл ууланд алхах нь дараах ач тустай байдаг. Үүнд:

    • Стрессийг бууруулж, сэтгэл санааг тайвшруулна.
    • Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулна
    • Цусны даралтыг бууруулна.
    • Бие дэх хлостериний хэмжээг бууруулж илүүдэл жингээ хасахад тусална. 
    • Нарнаас Д витамин хангалттай авч яс бэхжиж, дархлаа сайжирна. 
    • Гар утас, тв, компьютер зэргээс түр хугацаанд холдуулж мэдрэлийн ядаргаанаас ангижруулна
Дасгалын дараа булчин зангирч өвдөх буюу бие булрах гэж юу вэ?

Дасгалын дараа булчин зангирч өвдөх буюу бие булрах гэж юу вэ?

Аливаа биеийн ачааллын дараа эсвэл бэлтгэл сургуулилтын дараа булчин зангирах, бие булрах асуудалтай хүн болгон тулгарч байдаг. Шалтгаан нь янз бүр байх ба гэмтлийн бус шалтгаантай бол өвдөлт хэд хоногийн дараа өөрөө арилна. Биеийн ачааллын дараа булчин зангирч өвдөх...

read more
Бие халаалт гэж юу вэ? Хэрхэн биеэ халаах вэ?

Бие халаалт гэж юу вэ? Хэрхэн биеэ халаах вэ?

Бие халаалт гэж юу вэ? Бэлтгэл сургуулилтын өмнө бие халаах нь аливаа спортын чухал хэсэг бөгөөд бүх насны тамирчдад зайлшгүй шаардлагатай байдаг. Нас ахих тусам булчингууд уян хатан чанараа алдаж, үе мөч нь хэврэг болж дасгал хийх явцад бэртэх эрсдэл нэмэгддэг....

read more
Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэдэг нь хүний биед хор хөнөөлгүй гадны бодист үзүүлэх дархлааны хариу урвал юм. Эдгээр гадны бодисыг харшил үүсгэгч буюу аллерген гэж нэрлэдэг. Үүнд тодорхой хоол хүнс, цэцгийн тоос, гэрийн тэжээвэр амьтдын үс зэрэг орно. Дархлааны тогтолцооны үүрэг бол хортой...

read more