Батга эмчлэх арга нь таны нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүр байж болно. Үүний тулд эхлээд батга хэрхэн үүсдэг талаар товчхон мэдэх нь илүүдэхгүй байх. “Батганы төрөл, шинж тэмдэг, шалтгааны талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дарна уу.”
Арьсны гадаргуу дээрх тос, шороо, үхжсэн арьсны эсүүд нь нүх сүвийг бөглөж, батга эсвэл жижиг халдвар үүсгэдэг. Батганы эмчилгээ нь бактерийг цэвэрлэж, батга үүсгэдэг илүүдэл тосыг хатаахад чиглэдэг. Эмчилгээнд амьдралын хэв маягийн эмчилгээ, эмийн эмчилгээ эсвэл гоо сайхны эмнэлэгт хандах зэрэг багтана.
Танд тохирох эмчилгээ нь таны хувийн нөхцөл байдлаас хамаарна. Хэрэв та цагаан батга эсвэл хар батга гэх мэт хөнгөн, дунд зэргийн батгатай бол таны эмчилгээ харьцангуй хялбар гэрийн нөхцөлд эмчилж болно. Харин танд уйланхай эсвэл идээт батга гарсан бол эмчид хандан эмчийн заавраар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингээд танд батганы эсрэг гэрийн болон эмийн эмчилгээний зөвлөмжийг хүргэж байна.

Гэрийн нөхцөлд батга арилгах 13 арга
Аспирин. Үрчлээ арилгах гоо сайхны бүтээгдэхүүн шиг аспириний найрлагад салицилийн хүчил орсон байдаг. New York-ийн арьс судлалын эмч, “Арьсны Дүрэм” номын зохиогч Debra Jaliman зөвлөхдөө: Аспиринийг нунтаглаад устай хольж батга гарсан газраа 10 минут тавиад бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй гэжээ.
Мөс. Энэ бол хамгийн боломжтой түгээмэл арга. Мөс нь арьс үрчлээтэхийг багасгахаар барахгүй батганы идэвхижилтийг бууруулдаг гэж Jaliman эмч хэлжээ. Мөсөө цэвэр алчуураар ороон батган дээрээ нэг минут тавих хэрэгтэй.
Жүржний хальс. Жүржний хальс нь таны арьсанд төрөл бүрийн тустай байдаг. Учир нь тэр чигээрээ С аминдэм /витамин/ агуулдаг. Жүржний хальсийг хатааж нүдэж нунтаглаад устай зуурч нүүрэн дээрээ 10 минут маск тавьж дараа нь угааж арилгана.
Шүдний оо. Шүдний оо нь батга арилгахад тустай байдаг гэнэ. Гэхдээ цав цагаан шүдний оо байх хэрэгтэй. Батганы толгой дээр түрхэж хэдэн цаг болсны дараа угаах хэрэгтэй. Мэдрэмтгий арьстай хүн хэрэглэхийг хориглоно
Нүдний дусаагуур шингэн. Нүдэнд дусаадаг шингэн нь нүдний улааныг арилгадаг үйлчилгээтэй. Арьсанд мөн адил үйлчилгээ үзүүлдэг. Нүүр цэвэрлэдэг хөвөнд шингээн батга гарсан хэсгээ зөөлөн арчих хэрэгтэй.
Гадилны хальс.Гадилны хальс газар унасны дараа дээр нь гишгэсэн нэгнийг халтирч унагаах муу талтайгаас гадна сайн тал бас бий. Гадилны хальс арьсны гүний давхаргад үйлчилж батга гарах нөхцлийг бууруулдаг. Нүүрнмй арьсан дээрээ 5-10 минут тавьсны дараа угааж цэвэрлэх хэрэгтэй.
Түүхий төмс.Төмс нь үрэвслийн эсрэг маш сайн тул зуун зууны турш яр, шарханд хэрэглэсээр иржээ. Түүхий төмсийг нухаж нүүрэндээ түрхэж 2 минутын турш иллэг хийсний дараа угаах хэрэгтэй.
Өргөст хэмх.Та өргөст хэмхийг нүдний хаван хурдан буулгадаг гэж сонсож л байсан байх. Тэр мөн чийгшүүлэхээс гадна батганы эсрэг маш сайн тэмцдэг шидэт ногоо юм. Хүйтэн өргөст хэмхийг нимгэн хэрчээд нүүрэн дээрээ тавин хэдэн минут хэвтэх хэрэгтэй.
Өндөгний цагаан. “Өндөгний цагаан бол урт настай гоо сайхны нууц” гэж Dr. Krant хэлжээ. Өндөгний цагаанд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангаруулж, тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхийг цэвэрлэн, үрэвслийг багасгадаг ид шидтэй. Өндөгний цагааныг ялган авч нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаах хэрэгтэй.
Зөгийн бал. Батган дээрээ дусал зөгийн бал түрхээд /нүүрэндээ маск тавьсан ч болно/ 5 минут болоод бүлээн усаар угааж арилгана. Анхааруулахад цэвэр зөгийн бал сонгох хэрэгтэй.
Исгэгч./Дамбаоли биш/ Энэ нунтаг цагаан бол гоо сайханд маш их хэрэглэгддэг. Үрчлээний эсрэг, нүүр цэвэрлэх, батганы эсрэг гээд л… 3 халбага содыг 1 халбага устай хольж зуураад нүүрэндээ жигд түрхэн 5 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Исгэгч нь арьсыг хуурайшуулж тослогийг багасгадаг тул хуурай арьстай хүнд тохиромжгүй байдаг
Нимбэгний шүүс. Нимбэгний шүүсийг шахаж нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн батгатай хэсгийг арчиж хонуулах хэрэгтэй.
Сармис. Сармисны үнэр жаахан эвгүй л дээ. Гэхдээ та батганаасаа салахыг хүсч байвал сармис хэрэглэх хэрэгтэй. Сармис нь халдвар, бактерийн эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Сармисыг нухаж батганы толбон дээр түрхээд 5 минутын дараа угаана.

Эмнэлэгийн нөхцөлд хийх эмчилгээ
Зарим хүмүүсийн хувьд дараах эмчилгээг дангаар нь эсвэл эмтэй хослуулан хэрэглэхэд тустай байж болно.
Гэрлийн эмчилгээ. Төрөл бүрийн гэрэлд суурилсан эмчилгээний аргуудыг туршиж үзсэн бөгөөд амжилтанд хүрсэн. Ихэнх тохиолдолд эмчийн өрөөнд олон удаа очих шаардлагатай болно. Хамгийн тохиромжтой арга, гэрлийн эх үүсвэр, тунг тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай
Химийн. Энэ процедур нь салицилийн хүчил, гликолийн хүчил эсвэл ретинойн хүчил зэрэг химийн уусмалыг давтан хэрэглэхэд ашигладаг. Энэ нь арьсны өнгө үзэмжийг сайжруулж болох ч өөрчлөлт нь удаан үргэлжлэхгүй бөгөөд ихэвчлэн давтан эмчилгээ шаардлагатай байдаг.
Стероидын тарилга. Зангилаа болон уйланхайт гэмтлийг стероидын эм тариагаар эмчилж болно. Энэхүү эмчилгээ нь хурдан сайжирч, өвдөлт намдаахад хүргэдэг. Гаж нөлөө нь эмчилсэн хэсэгт арьс нимгэрч, өнгөө алдах зэрэг болно.
