Толгой өвдөх гэж юу вэ? Шалтгаан,шинж тэмдэг, эмчлэх арга

Толгой өвдөх гэж юу вэ?

Толгой өвдөхгүй хүн гэж хаана ч үгүй байх. Өглөө, өдөр, орой, гадаа дотор ч толгой цаг үргэлж өвдөх үе ч олон байдаг. Толгой өвдөх нь маш олон шалтгаантайгаар өвдөж болох бөгөөд энэ нь удаан өвдөх тусмаа хүний эрүүл мэнд, цаашлаад амьдралын хэв маягыг ихээр өөрчлөдөг учир та бүхэн толгойн өвчнөөс сэргийлээрэй.

Толгой өвдөх, шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ

Толгой өвдөхөд илрэх шинж тэмдэгүүд

  • Толгой бүхэлдээ дүүрч өвдөх, судсаа дагаж лугших
  • Толгой шанаагаараа хатгах, ар дагзруугаа халах
  • Толгой эргэх, дайвалзах
  • Шилэн хүзүү хөшинө, гар бадайрна
  • Нүүр татвалзана, ам муруйна
  • Чих шуугих, даралт ихсэх
  • Дотор муухай оргих, дотор давчдах

Толгой өвдөхөд хавсрах шинж тэмдэгүүд

  • Ам хатна, ундаасна, хамраас цус гарна
  • Хоолны дуршил муудна
  • Ам гашуу оргино, цээж хорсоно.
  • Нүүр нүд улайна, уруул ам хөхөрнө
  • Бие хүндэрнэ
  • Бага зэрэг халуурна.

Толгой өвдөх үндсэн шалтгаанууд

1. Ажлын хэт ачаалал, амралтгүй ажиллах, компьютерийн ард удаан суух
2. Халуун бүгчим орчинд удаан байх, унтаж амрах, хэт дуу чимээтэй газар
байх
3. Сэтгэл санаа хямрах, бухимдах
4. Нойр дутуу байх, нойргүйдэх
5. Өөх тостой хоол унд байнга хэрэглэх
6. Тамхи татах, архи хэрэглэх
7. Амьдралын буруу хэвшил (нэг байрлалд хэт удаан сууж ажиллах),
агаарын бохирдол
8. Даралт ихсэх, багасах эмгэгийн үед
9. Тархины судасны нарийсал
10. Эрхтэн тогтолцооны бусад өвчин эмгэгээс үүдэн өвдөнө

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Сайн унтаж амарч байх, ажлын ачааллыг зохицуулах
  • Хүйтний улиралд байнга малгайтай явж байх
  • Наранд хэт халахгүй байх, бүгчимд орчинд удаан амрах, ажиллахгүй
    байх
  • Стрессдэхгүй байх тэр дундаа уурлахгүй байхыг хичээх
  • Цэвэр аргаарт тогтмол гарч амарч байх
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа тогтмол орж байх

Толгойн өвдөлтийг эмчлэх арга

  • Таньд толгойн өвдөлтийн ямар нэг шинж тэмдэг удаан илэрвэл шууд
    эмчид хандана уу.
  • Дур мэдэн эмийн сан орж эм авч уухгүй байна уу.
  • Шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу шинжилгээнд
    хамрагдаж оношоо тодруулан дараагийн эмчилгээгээ хийлгэнэ үү.
  • Сайн унтаж амарч байх, агаар салхинд гарч байх
  • Ажлын хэт ачааллаа бууруулах
  • Компьютерийн ард, ном зохиол унших, бичиг баримт цэгцэлж удаан
    суухдаа 2 цаг болоод 30 минут толгойгоо амрааж байх.
  • Бүгчим орчинд удаан суухгүй, унтахгүй байна уу.