Эрчүүдийн бэлгийн сулрал гэж юу вэ, эмчлэх арга

Бэлгийн чалх гэдэг нь товчхондоо бэлгийн харилцаанд орох чадамжийг хэлнэ. Тэгвэл бэлгийн сулрал нь бидний хэлж заншсанаар чалх муудах гэсэнтэй адил зүйл юм.

Бэлгийн сулрал нь бэлгийн дур хүсэл буурах, бэлэг эрхтэн хөвчрөхөө болих болон хурдан дур тавих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Ихэнхидээ 40-60 насны эрчүүдэд бэлгийн сулрал бий болдог. Орчин үед бэлгийн сулралын нас залуужиж залуучуудын дунд түгээмэл ажиглагдах болсон билээ. Тэгвэл бид энэ нийтлэлээрээ бэлгийн сулралын түгээмэл шалтгаанууд болон эмчлэх голлох аргуудаас танд санал болгох болно.

Эрчүүдийн бэлгийн сулралын үндсэн шалтгаанууд 

Эрчүүдийн бэлгийн сулралд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.

  • Зүрх судасны өвчин
  • Чихрийн шижин
  • Цусны даралт ихсэх
  • Бие дэх өөх тосны хэмжээ ихсэх /хлостерин/
  • Хэт таргалалт
  • Дааврын тэнцвэр алдагдах
  • Бөөрний өвчин
  • Стресс
  • Хөгшрөлт
  • Сэтгэл түгших
  • Бэлгийн хөрөлт буюу бэлгийн хамтрагчдаа сэтгэл хангалуун бус байх үед
  • Нойргүйдэх
  • Мансууруулах бодис хэрэглэх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэх
  • Тамхи татах
  • Аарцаг орчимд мэс ажилбарт орох зэргээс үүдэлтэйгээр бэлгийн сулралд өртөж болно.

Хэрвээ таны бэлгийн дур хүсэл буурах эсвэл бэлэг эрхтний хөвчрөлт сул байвал дээрх өөрчлөлтүүд таны биед байгаа эсэхийг шалгаад үзээрэй. 

Эрчүүдийн бэлгийн сулралын шинж тэмдэгүүд

Хэрвээ танд дараах шинж тэмдэгүүд илэрч байвал та бэлгийн сулралтай болсон байх магадлалтай юм. Үүнд: 

  • Бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх эсвэл сул хөвчрөх
  • Бэлгийн харилцааны үед бэлэг эрхтний хөчврөлт алдагдах
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Хэт хурдан эсвэл хэт удаан дур тавих

Бэлгийн сулрал эмчлэх аргууд

Ямар шалтгааны улмаас бэлгийн сулрал үүссэнээс шалтгаалан эмчлэх эмчилгээ нь өөр өөр байдаг. Зарим тохиолдолд аль нэг эмчилгээг дангаар нь хийж болох ч зарим тохиолдолд хослуулж болно. Ер нь бэлгийн сулрал нь бие даасан өвчин гэхээсээ илүү эрүүл мэнд, сэтгэл санаа, дааврын асуудалтай холбоотой хүний биед түр болон удаан хугацаагаар үүсдэг эмгэг юм.

Хамааралтай сэдэв: Бэлгийн сулралыг эмчлэх хамгийн үр дүнтэй 9 арга

 

1. Бэлгийн сулралыг бууруулах сэтгэл зүйн эмчилгээ

Бэлгийн сулрал үүсэхэд стресс, сэтгэл түгшүүр, сэтгэлийн хямрал, бэлгийн хамтрагчтайгаа харилцах харилцаа зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж болдогийг дээр дурдсан билээ.

Тэгвэл та өөрийгөө сэтгэл санааны нөхцөл байдлаас үүдэлтэй бэлгийн сулралд өртсөн гэж бодож байвал сэтгэл зүйчтэй ярилцаж үзэх шаардлагатай юм. Учир нь таны сэтгэл санааны байдал цусны эргэлтэд нөлөөлдөг тул эм тариагаар эмчлэх нь үр дүнгүй байх магадлалтай. Манай улсын хувьд сэтгэл зүйчтэй ярилцах хандлага бага байдгаас иргэдийн дунд сэтгэл хямрал, стресс, тааламжгүй харилцаанаас үүдэлтэй янз бүрийн эмгэгүүд элбэг тохиолддогийн нэг нь бэлгийн сулрал юм.

2. Бэлгийн сулралыг эмчлэх эмийн эмчилгээ

Бэлгийн сулралын үед та эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмч нарийн үзлэг, дэлгэрэнгүй шинжилгээнүүд хийсний үндсэн дээр ямар төрлийн эмчилгээ хийхээ шийднэ. Хэрэв танд цусны эргэлттэй холбоотой шинж тэмдэг илэрсэн бол цусны эргэлт сайжруулах, даавар ялгаруулах эм бичиж өгч болно. 

Мөн эмийн эмчилгээ нь богино хугацаанд нөлөө үзүүлэх болон урт хугацаанд нөлөө үзүүлэх гэсэн 2 төрөлтэй байдаг.

Бид нарын хамгийн сайн мэдэх Виагра нь богино хугацаанд нөлөө үзүүлдэг бол зарим төрлийн эмийг үндсэн цусны эргэлттэй холбоотой суурь өвчлөлийг анагаахын тулд урт хугацаанд ууж хэрэглэдэг. 

Бэлгийн сулралыг эмчлэх эмийн эмчилгээ

3. Бэлгийн сулралыг эмчлэх эмийн бус эмчилгээ

Бэлгийн сулрал үүсгэх үндсэн шалтгаанд маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг тул эмчийн зааваргүйгээр ямар нэг эм бэлдмэл хэрэглэх нь тохиромжгүй байдаг. Тиймээс эмгүйгээр урт хугацаанд үр дүнтэй эмчлэх аргуудыг танилцуулья. Үүнд:

 

    • Амьдралын хэв маягаа өөрлөх – Эрт унтаж амрах, нойр сайн авах, ууланд алхах, агаар салхинд гарах гэх мэт
    • Дасгал хөдөлгөөн хийх – Аэробек, кегелийн дасгал, өглөө гүйх, амьсгалын дасгал хийх гэх мэт
    • Эрүүл хоол хүнс хэрэглэх – Антиоксидантаар баялаг жимс, ногоон өнгийн навчтай хүнсний ногоо, сармис, В-12 – оор баялаг хүнсний ногоо, загас зэрэг хоол идэх бөгөөд аль болох шарсан хуурсан, тослог ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй.
    • Сексийн хэв маягаа өөрчлөх – Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэхэд өөр нэг үр дүнтэй арга нь бэлгийн харилцаандаа өөрчлөлт авч ирэх алхам юм. Хэрвээ танд бэлгийн сулралын шинж тэмдэг илэрсэн бол бэлгийн хамтрагчтайгаа нээллттэй ярилцаж секс тоглоом ашиглах, эсвэл сексийн байрлал, оршил зэргийг өөрчилж үзэхийг зөвлөж байна. Нэг хэвийн бэлгийн харилцаа нь бэлгийн сулралын шалтгаан болох магадлалтай байдаг.

Хамааралтай сэдэв: Бэлгийн сулралыг эмчлэх хамгийн үр дүнтэй 9 арга

Бэлгийн сулралыг эмчлэх эмийн бус эмчилгээ
Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан, Шинж тэмдэг, Эмчлэх арга

Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан, Шинж тэмдэг, Эмчлэх арга

Шээс чавдагширах, тасалдах, давсаг орчмоор өвдөх шинж тэмдэгээр илэрдэг насан хүргэчидэд сүүлийн үед их элбэг тохиолдох болсон өвчний нэг бол түрүү булчирхайн үрэвсэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар 30 наснаас дээш эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог болсон бөгөөд түүнээс...

read more
Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгалын ач тус Анх энэхүү дасгалыг эмэгтэйчүүдийн эмч Арнольд Кегель илүү дэлгэрэнгүй болгож хүмүүст хэвшүүлсэн юм. Түүний зорилго аарцагны ёроол хэсгийн булчин буюу давсаг, шээсийг нээж, хаах үүрэгтэй булчингууд, аарцагны ёроолыг хучиж, хааж байдаг булчин...

read more
Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх хамгийн үр дүнтэй 9 арга

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх хамгийн үр дүнтэй 9 арга

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх олон арга байдаг. Ямар нэг эмчилгээ эхлэхээс өмнө танд бэлгийн сулрал үүсэх ямар шалтгаан байсан бэ? гэдгийг мэдэх нь чухал юм. Үүний тулд та эхлээд өөрийн амьдралын хэв маяг, ажлын ачаалал, элдэв зуршил, хостойгоо харилцах...

read more