Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх хамгийн үр дүнтэй 9 арга

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх олон арга байдаг. Ямар нэг эмчилгээ эхлэхээс өмнө танд бэлгийн сулрал үүсэх ямар шалтгаан байсан бэ? гэдгийг мэдэх нь чухал юм. Үүний тулд та эхлээд өөрийн амьдралын хэв маяг, ажлын ачаалал, элдэв зуршил, хостойгоо харилцах харилцаагаа хэр байгаа талаар үнэлэх хэрэгтэй. Ингээд бидний өмнө нийтэлж байсан эрчүүдийн бэлгийн сулрал гэж юу вэ? гэсэн нийтлэлийг уншиж чухам ямар шалтгааны улмаас таны бэлгийн чадавх алдагдаад байгааг олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ танд эрүүл мэндийн өөр шалтгааны улмаас энэхүү асуудал үүссэн бол яаралтай эрэгтэйчүүдийн эмнэлэгт очих хэрэгтэй. 

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх 3 үндсэн арга байдаг. Үүнд: 

  • Эмийн бус эмчилгээ буюу амьдралын хэв маягаа өөрчлөх
  • Сэтгэл зүйн эмчилгээ
  • Эмийн эмчилгээ буюу эмнэлэгийн тусламж авах гэсэн 3 үндсэн төрөл байдаг. 

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх эмийн бус эмчилгээ буюу амьдралын хэв маягаа өөрчлөх

Бэлгийн сулрал үүсгэдэг зонхилох шалтгаануудын нэг бол яах аргагүй амьдралын хэв маяг юм. Үүнд архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөн багатай амьдралын идэвхигүй байдал, илүүдэл жин, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг багтдаг. 

1. Дасгал хөдөлгөөнөөр бэлгийн сулралыг эмчлэх

Бэлгийн сулралыг эмийн бус аргаар эмчлэх олон арга байдгаас хамгийн үр дүнтэй арга нь дасгал хөдөлгөөн юм. Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулж, бэлэг эрхтэн хөвчрөхөд хамгийн чухал нөлөө үзүүлдэг даавар болох тестостероны байгалийн гаралтыг нэмэгдүүлж байдаг. Гэхдээ дасгалууд дунд хамгийн үр дүнтэй дасгал бол яс, булчингаа зэрэг ажиллуулж байдаг бүх биеийн дасгалууд илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Үүнд: 

  • Ууланд алхах
  • Явган алхах
  • Өглөө гүйх
  • Аэробикийн дасгалууд
  • Бүжгийн спорт
  • Бүх төрлийн теннис
  • Иога зэрэг дасгалууд багтана. Эдгээр дасгалууд нь таны цусыг шингэлж, цусны эргэлтийг сайжруулдагаараа онцлогтой. 
Бэлгийн сулралыг дасгал хөдөлгөөнөөр эмчлэх

2. Эрүүл хоолны дэглэм барьж бэлгийн сулралыг эмчлэх

Бэлгийн сулрал үүсгэхэд нөлөөлдөг бас нэг чухал хүчин зүйл бол хооллолт гэж олон эмч нар санал нэгддэг байна. Яагаад бэлгийн сулралд хоол хүнс чухал байгаа бол гэж та бодож байгаа байх. Тэгвэл хэвлийн таргалалт ихтэй буюу бидний хэлж заншсанаар гүзээтэй эрчүүд хэвийн жинтэй эрчүүдтэй харьцуулахад бэлгийн сулрал буюу хөвчрөлийн хямралд өртөх эрсдэл 50 хувь илүү байдаг байна. Мөн илүүдэл жинтэй хүмүүс чихрийн шижинээр өвчлөх магадлал өндөр байдаг бөгөөд чихрийн шижин нь ч мөн адил бэлгийн сулралын үндсэн шалтгаануудын нэг болдог.

Тиймээс аль болох шарсан, хуурсан хоол хүнс бага хэрэглэж жимс, хүнсний ногоо, загас зэрэг омегагаар баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Мөн бэлгийн сулралд хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүнд сармис, хүн орхоодой, алмондын самар, бууцай, кофе, алим, авокода, лууван, овьёос, улаан лооль гэх мэт бүтээгдэхүүнүүд багтдаг.

3. Нойроор бэлгийн сулралыг эмчлэх

Нойргүйдэл нь бэлгийн сулрал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг гэдгийг олон улсын урологийн эмч нар дуу нэгтэй хэлдэг. 

Тестостерон шиг бэлгийн дааврууд сайн унтаж амарсан тохиолдолд эрс нэмэгдэж бэлэг эрхтний хөвчрөл илүү сайжирдаг байна. Харин бага нойртой олон хоногоор явах, дутуу унтаж амарсан тохиолдолд уг даавар буурч бэлгийн дур хүсэл буурдаг байна. Удаан хугацаанд нойр муутай явсанаар бэлгийн сулрал, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэг олон эмгэгийг үүсгэдэг юм. 

Тиймээс тогтсон цагтаа унтаж нойрны дэглэмээ барьснаар бэлгийн сулралын эмгэгийг эмчилж болдог байна. 

4. Тамхинаас гарах 

Тамхи татах нь бэлгийн сулралд нөлөөлдөг зонхилох хүчин зүйлүүдийн нэг юм. Тамхи татдаг эрчүүдийн судас нарийсч зарим тохиолдолд бөглөрсөн байдаг бөгөөд энэ нь бэлэг эрхтэнд очих цусан хангамжыг бууруулсанаар бэлгийн сулрал үүсгэдэг. Утаагүй электрон тамхи ч мөн судасны нарийсал үүсгэдэг тул тамхинаас гарахын тулд электрон тамхи татахгүй байхыг зөвлөж байна. 

Тиймээс эрчүүд та бүхэн бэлгийн амьдралаа урт удаан хугацааны турш хадгалж үлдэхийг хүсвэл тамхинаас гарахыг зөвлөж байна. 

5. Архи, согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлах

Архинаас хамааралтай олон өвчин эмгэгийн нэг нь яах аргагүй бэлгийн сулрал юм. Архийг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс сэтгэл гутралд орох тохиолдол их байдаг бөгөөд энэ нь түр болон урт хугацааны бэлгийн сулралын шалтгаан болдог. 

Хүний төв мэдрэлийн систем нь азотын ислийг ялгаруулах үүрэгтэй бөгөөд энэхүү бодис нь бэлэг эрхтэний хөвчрөлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Архи хэтрүүлэн хэрэглэснээр төв мэдрэлийн системийг дарангуйлж азотын ислийн ялгаруулалтыг бууруулсанаар бэлгийн сулралыг үүсгэдэг байна. 

6. Кегелийн дасгал хийх

Кегелийн дасгал гэхээр таньд сонирхолтой санагдаж болох юм. Хүмүүсийн дунд кегелийн дасгалыг зөвхөн эмэгтэйчүүд үтрээ чангалах зорилгоор хийдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. 

Тэгвэл урологичид кегелийн дасгал нь бэлэг эрхтэний хөвчрөлтийг сайжруулж, шээс ялгаруулалтыг хянахад тусалдаг байна. Кегелийн дасгал нь аарцагны ясыг бэхлжүүлж аарцаг орчимын булчингуудыг чангалж бэлэг эрхтэнд очих цусан хангамж нэмэгдэхэд тусалдаг байна. 

7. Бэлгийн хамтрагчтайгаа ярилцах

Хэрвээ хосуудын харилцаанд таагүй зүйл тохиолдсон эсвэл сексийн өрнөл нэгэн хэвийн уйтгартай санагдах болсон бол бэлгийн дур хүсэл буурах тохиолдол байдаг. Хэрэв танд ийм зүйл тохиолдсон бол хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж асуудалтай харилцаагаа эерэг болгох гэж хичээгээд үзээрэй.

Хэрэв ярилцаад ямар нэг үр дүнд хүрэхгүй бол хамтдаа сэтгэл зүйчид хандаад үзээрэй.

Эрчүүдийн бэлгийн сулралыг эмчлэх эмийн эмчилгээ

8. Бэлгийн сулралыг уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээгээр эмчлэх

Монгол улсад ардын уламжлалт анагаах ухаан болон бид нарын хэлж заншсанаар Европ анагаах ухаан хамтдаа хослон оршдогоороо онцлогтой. Тэгвэл бэлгийн сулралд ардын анагаах ухаан тэр дундаа зүү эмчилгээ тустай болохыг барууны эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрдөг. Учир нь зүү эмчилгээ нь дааврыг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг нэмэгдүүлсэнээр энэхүү эмгэгийг эмчлэх тусалдаг байна. 

9. Бэлгийн сулралыг эмчлэх эмнүүд

Бэлгийн сулралыг эмчлэх олон төрлийн эм байдаг ч танд тэдгээр эмнүүдийг шууд санал болгох боломжгүй юм. Хамгийн түрүүнд та эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж нарийн шинжилгээнүүд хийлгэснээр бэлгийн сулрал үүсэх болсон үндсэн шалтгаанаа тодорхойлж эмчийн заавраар эмийг хэрэглэх шаардлагатай. 

Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан, Шинж тэмдэг, Эмчлэх арга

Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Шалтгаан, Шинж тэмдэг, Эмчлэх арга

Шээс чавдагширах, тасалдах, давсаг орчмоор өвдөх шинж тэмдэгээр илэрдэг насан хүргэчидэд сүүлийн үед их элбэг тохиолдох болсон өвчний нэг бол түрүү булчирхайн үрэвсэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар 30 наснаас дээш эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог болсон бөгөөд түүнээс...

read more
Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгалын ач тус Анх энэхүү дасгалыг эмэгтэйчүүдийн эмч Арнольд Кегель илүү дэлгэрэнгүй болгож хүмүүст хэвшүүлсэн юм. Түүний зорилго аарцагны ёроол хэсгийн булчин буюу давсаг, шээсийг нээж, хаах үүрэгтэй булчингууд, аарцагны ёроолыг хучиж, хааж байдаг булчин...

read more
Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Гормоны буюу дааврын эм, гормоны дутагдал түүний эмчилгээ ба шинжилгээЯмар шинжилгээ өгөх вэ? Цусны шинжилгээ Та юуны өмнө мэргэжлийн эмч эмнэлэгт хандах нь чухал. Цусны дээжийг лабораторид шинжилгээнд илгээнэ. Ихэнх дааврууд цусанд илрэх боломжтой. Эмч таны бамбай...

read more