Даавар ба түүнийг ялгаруулдаг дотоод шүүрлийн булчирхай гэж юу вэ?

Юуны өмнө дотоод шүүрлийн систем гэж юу болохыг товч тайлбарлая. Энэ нь бие мах бодийн үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг булчирхай, эрхтнүүдийн цогц цуглуулга юм. Хүний бие мах бод дахь дотоод шүүрлийн булчирхайнуудаас ялгарах шүүрэл буюу цусанд ялгарах бодисыг даавар гэнэ.

Тус ялгарсан даавар буюу шүүрэл нь цусаар дамжин хүний бүхий л эрхтэн тогтолцоогоор дамжих ба булчирхай тус бүрээс ялгарах дааврууд нь өөрийн тусгайлсан буюу хариуцсан зорилтот эд, эс, эрхтний үйл ажиллагааг зохицуулах болон хянан, чиглүүлж байдаг.

Хүний мэдрэлийн тогтолцоотой төстэй боловч та тархиндаа гараа өргө гэсэн мэдээллийг өгөөд гараа өргөж байгаатай адил өөрийн дааврыг удирдаж чадахгүй юм. Дааврын нөлөөгөөр таны бие организм байгалиасаа таныг унтаж байхад ч өөрөө өөрийгөө зохицуулж байдаг гайхалтай систем гэж ойлгож болно.

Гэхдээ гаднын нөлөөлөл буюу таны амьдралын буруу хэв маягууд нь дааврын тэнцвэргүй байдлыг үүсгэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнээс үүдэн өөрөөр хэлбэл таны гормон тэнцвэргүйтэх нь таны эрүүл мэнд, амьдралд их, бага хэмжээгээр сөргөөр нөлөөлнө.

Та даавар буюу гормоны тэнцвэргүй байдлын шинж тэмдэг болон шалтгаан, үр дагавартай холбоотой мэдээллийг Шалтгаан&Шинж тэмдэг нийтлэлээс хүлээн авна уу.

Дотоод шүүрлийн системийн хянан, зохицуулж байдаг бие махбодийн үйл ажиллагааг дурдвал:

• бодисын солилцоо
• өсөлт, хөгжил
• бэлгийн үйл ажиллагаа ба нөхөн үржихүй
• зүрхний цохилт
• цусны даралт
• хоолны дуршил
• унтаж, сэрэх цикл
• биеийн температур

Дотоод шүүрлийн системийн эрхтнүүд

Дотоод шүүрлийн систем нь булчирхайн нарийн төвөгтэй сүлжээнээс бүрддэг бөгөөд энэ нь бодисыг гадагшлуулдаг эрхтэн юм.

Дотоод шүүрлийн системийн булчирхайнууд нь дааврыг үйлдвэрлэж, хадгалж, ялгаруулж байдаг. Булчирхай бүр нэг буюу хэд хэдэн даавар ялгаруулдаг бөгөөд энэ нь бие мах бодийн тодорхой эрхтэн, эд эсийг чиглүүлдэг.

Гормон буюу даавар гэж юу вэ?

Дотоод шүүрлийн системийн булчирхайнууд ба түүнээс ялгарах дааврууд

Гипоталамус. Зарим хүмүүс үүнийг булчирхай гэж үздэггүй ч гипоталамус нь өнчин тархины булчирхайг хянадаг олон даавар ялгаруулдаг. Энэ нь унтах сэрэх мөчлөг, биеийн температур, хоолны дуршил зэрэг олон функцийг зохицуулахад оролцдог. Мөн бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулж чаддаг.

Өнчин тархи. Гипофиз булчирхай нь гипоталамусын доор байрладаг. Түүний гаргадаг гормон нь өсөлт, нөхөн үржихүйд нөлөөлдөг. Мөн бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянах боломжтой.

Лист. Энэ булчирхай нь таны тархины дунд хэсэгт байдаг. Энэ нь таны унтах сэрэх мөчлөгт чухал ач холбогдолтой юм.

Бамбай булчирхай. Бамбай булчирхай нь таны хүзүүний урд хэсэгт байрладаг. Энэ нь бодисын солилцоонд маш чухал үүргийг гүйцэтгэдэг бамбай булчирхайн дааврыг ялгаруулдаг. Энэ даавар дутагдсанаас илүүдэл жин, улмаар таргалалт болоод бусад өвчний суурь болно.

Паратиройд. Мөн таны хүзүүний урд хэсэгт байрлах паратиройд булчирхай нь таны яс, цусан дахь кальцийн төвшинг хянаж хадгалахад чухал үүрэгтэй.

Тимус. Их биеийн дээд хэсэгт байрладаг тимус нь бэлгийн бойжилт хүртэл идэвхтэй байдаг бөгөөд Т эс хэмээх цусны цагаан эсийн нэг төрлийн хөгжилд чухал ач холбогдолтой даавар үүсгэдэг.

Бөөрний дээд булчирхай. Бөөрний дээд булчирхайн нэг булчирхайг бөөр бүрийн дээрээс олж болно. Эдгээр булчирхай нь цусны даралт, зүрхний цохилт, стрессийн хариу урвал зэрэг үйл ажиллагааг зохицуулахад чухал ач холбогдолтой гормоныг бий болгодог.

Нойр булчирхай. Нойр булчирхай гэдэсний ард таны хэвлий хэсэгт байрладаг. Түүний дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь цусан дахь сахарын хэмжээг хянах явдал юм. Өөрөөр хэлбэл бидний хэлж заншсан инсулин дааврыг ялгаруулдаг.

Төмсөг болон Өндгөвч. Зарим дотоод шүүрлийн булчирхай нь дотоод шүүрлийн бус үйл ажиллагаатай байдаг. Жишээлбэл эрчүүдийн төмсөг болон эмэгтэйчүүдийн өндгөвч нь бэлгийн даавар үүсгэдэг боловч өндгөн эс, эр бэлгийн эс үйлдвэрлэх дотоод шүүрлийн бус үйл ажиллагаатай байдаг. Өөрөөр хэлбэл үрийн шингэн даавар хоёр нь тусдаа ойлголт юм. Харин хүмүүс үүнийг үрийн шингэнд даавар байдаг хэмээн ташуу ойлгодог. 

Бэлгийн даавар нь эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг илэрхийлж байдаг гол дааврууд юм. Эрэгтэй хүн андроген даавар ялгаруулдаг ба үүний 95% нь төмсөгнөөс ялгарах тестостерон даавар юм.

Харин эмэгтэй хүний өндгөвчөөс эстроген даавар ялгардаг. Гэхдээ андроген, тестостерон дааврууд маш бага хэмжээгээр эмэгтэй хүнд ялгардаг.

Та эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бэлгийн даавартай холбоотой нарийн мэдээллийг өөрийн хүйс дээр даран уншина уу.

«Эрэгтэй»                       «Эмэгтэй»