Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэнэ.
Харин томуугийн бусад вирусээс бусад бүх вирусээр (200 гаруй төрөл) үүсгэддэг амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад гэнэ.

Томуу үүсгэх Инфлүнза вирус нь 12%, коронавирус 12%, риновирус нь 40%, Энтеровирус 2%, Аденовирус 2%, Паранинфлүнза 4%, бусад вирусууд үлдсэн хувийг тус тус эзэлдэг. Хавар, намар, өвлийн цагт хүүхдүүд коронавирусаар өвддөг учир дархлаа суусан, өдгөө туссан ч хүндрэх нь бага байна.
Аденовирус нь нуухтаж, нүд улайж загатнадаг шинж тэмдэгтэй. Эдгээрээс хамгийн хүнд тусдаг нь RSV вирус бөгөөд нярай халдвар авбал маш хүндэрч, эндэх ч эрсдэлтэй байдаг. Үүний эсрэг вакциныг гаргаж авахаар эрдэмтэд ажиллаж байгаа ба 2022 онд гаргана гэж найдаж байна.
Тэгэхээр дээрхээс үзэхэд инфлүнза вирусаар үүсгэгдсэн бол томуу, бусад вирусаар үүсгэгдсэнийг нь томуу төст өвчин хэмээн тодорхойлдог.
