Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга
Харшил гэдэг нь хүний биед хор хөнөөлгүй гадны бодист үзүүлэх дархлааны хариу урвал юм. Эдгээр гадны бодисыг харшил үүсгэгч буюу аллерген гэж нэрлэдэг. Үүнд тодорхой хоол хүнс, цэцгийн тоос, гэрийн тэжээвэр амьтдын үс зэрэг орно.

Дархлааны тогтолцооны үүрэг бол хортой эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй тэмцэх замаар бие махбодийг эрүүл байлгах юм. Энэ нь хүний биед аюул учруулж болзошгүй гэж үзсэн бүх зүйл рүү довтлох замаар явагддаг. Харшил үүсгэгчээс хамааран энэ хариу үйлдэл нь үрэвсэл, найтаах эсвэл бусад олон шинж тэмдгийг агуулж болно.

Хүний дархлааны систем нь хүрээлэн буй орчинд дасан зохицож байдаг. Жишээлбэл, таны бие гэрийн тэжээвэр амьтдын үс гэх мэт зүйлтэй тулгарах үед энэ нь хоргүй гэдгийг мэдэж байдаг. Харин арьсны харшилтай хүмүүст дархлааны систем нь бие махбодид заналхийлж буй гадны биет гэж үзэн, түүнрүү довтолдог.

Харшлын өвчин түгээмэл байдаг. Хэд хэдэн эмчилгээ нь шинж тэмдгүүдээс зайлсхийхэд тусална.

Харшил гэж юу вэ

Харшлын шинж тэмдэг

Харшлаас үүдэлтэй шинж тэмдгүүд нь хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөлөл юм. Үүнд таны харшлын хэлбэр, харшил хэр зэрэг хүндэрсэн зэргээс хамаарна.

Хэрэв та харшлын хариу урвал эхлэхээс өмнө ямар нэгэн эм уусан бол зарим шинж тэмдгүүд илрэхгүй байх эсвэл шинж тэмдгүүд хөнгөн хэлбэрээр илэрч болно.

Хүнсний харшлын хувьд:

Хүнсний харшил нь хавдах, чонон хөрвөс, дотор муухайрах, ядрах гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Хүн хүнсний харшилтай гэдгээ мэдхэд хэсэг хугацаа шаардагдана. Хэрэв танд хоол идсэний дараа ноцтой хариу урвал илэрч, шалтгааныг нь мэдэхгүй байгаа бол нэн даруй эмчид хандаарай. Ингэснээр таны хариу урвалын тохирсон шалтгааныг олж мэдэх ба мэргэжлийн арьс харшлын эмчрүү чиглүүлэх боломжтой.

Улирлын чанартай харшлын үед:

Зарим тохиолдолд халуурах шинж тэмдэг нь ханиадны шинж тэмдгтэй төстэй байдаг. Үүнд: хамар, залгиур, нүдний салст хавахавагнах г.м. Ихэнх тохиолдолд та эдгээр шинж тэмдгүүдийг жоргүй эмийн тусламжтай гэрээр эмчлэх боломжтой. Хэрэв таны шинж тэмдгүүд буурахгүй бол эмчид хандаарай.

Хүнд хэлбэрийн харшлын хувьд

Хүнд хэлбэрийн харшил нь анафилаксийн шокд хүргэдэг. Энэ нь амьсгал боогдох, толгой эргэх, ухаан алдах зэрэг амь насанд аюултай шинж тэмдгүүдийг дагуулдаг. Хэрэв та харшил үүсгэгчтэй харьцсаны дараа эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

Арьс дээрх харшил

Арьсны харшил нь ихэвчлэн арьсан дээрх тууралтаар илэрдэг.

Хавьтал харшлын дерматит нь таны арьс харшил үүсгэгчтэй шууд харьцсаны үр дүн юм. Хэрэв та цэвэрлэгээний бүтээгдэхүүн, ургамал гэх мэт харшилтай зүйлд хүрвэл ийм зүйл тохиолдож болно.

Арьсны харшлын төрлүүд нь:

Тууралт: Арьсны хэсгүүд цочромтгой болж, улайж, хавдах, өвдөх, загатнах шинж тэмдэг илэрдэг.
Экзем: Арьсны хэсгүүд үрэвсэж, загатнаж, цус шүүрэх шинж тэмдэг илэрнэ.
Хавьтал харшлын дерматит: Арьсны улайлт, загатналт нь харшил үүсгэгчтэй харьцсан даруйд үүсдэг.
Хоолой өвдөх: Залгиур эсвэл хоолой цочмог үрэвсэх.

Харшлын шалтгаан

Харшлын шалтгаанууд

Хор хөнөөлгүй гадны бодис бие махбодид орох үед дархлааны систем яагаад харшлын урвал үүсгэдэгийг судлаачид гүйцэт судлаагүй байна.

Харшил нь генетикийн шинж чанартай байдаг. Энэ нь эцэг эхчүүдээс хүүхдүүдэд удамшина гэсэн үг юм. Гэсэн хэдий ч харшлын урвалын зөвхөн ерөнхий шинж нь удамшлын шинж чанартай байдаг. Өвөрмөц харшил нь удамшдаггүй. Жишээлбэл, хэрэв таны ээж хясааны харшилтай бол энэ нь та ч гэсэн хясааны харшилтай гэсэн үг биш юм.

Харшлын нийтлэг төрлүүд нь:

  • Амьтны гаралтай. Үүнд гэрийн тэжээмэл амьтны үс, тоосны хаягдал, жоом зэрэг орно.
  • Эмийн бодис. Пенициллин ба сульфанил амидын бүлгийн эм нь нийтлэг өдөөгч юм.
  • Хоол хүнс. Улаан буудай, самар, сүү, хясаа, өндөгний харшил ихэвчлэн тохиолддог.
  • Шавж. Үүнд зөгий, шумуул орно.
  • Хөгц. Мөөгөнцөрөөс агаарт дэгдэх спорууд нь урвалыг өдөөж болно.
  • Ургамал. Өвс, хогийн ургамал, модны цэцгийн тоос, мөн хорт шавьж, хорт царс зэрэг ургамлын давирхай нь маш түгээмэл ургамлын харшил үүсгэдэг.
  • Бусад харшил үүсгэгчид. Латекс бээлий, бэлгэвчэнд агуулагддаг латекс, никель гэх мэт металлууд нь бас нийтлэг харшил үүсгэдэг.
  • Улирлын чанартай харшил нь хамгийн түгээмэл харшил юм. Эдгээр нь ургамлаас ялгардаг цэцгийн тоосноос үүсдэг. Дараах шинж тэмдэг илрэнэ:

• Нүд загатнах
• Нүднээс нулимс гоожих
• Хамраас нус гойжих
• Ханиалгах

Харшлын эмчилгээ

Харшлаас зайлсхийх хамгийн сайн арга бол урвалыг өдөөдөг бүх зүйлээс хол байх явдал юм. Хэрэв энэ боломжгүй бол эмчилгээний сонголтууд байдаг.

Эмийн эмчилгээ

Харшлын эмчилгээнд шинж тэмдгийг бууруулахын тулд антигистамин гэх мэт эмүүдийг ихэвчлэн хэрэглэдэг. Эмийг жоргүй эсвэл жороор олгох боломжтой. Таны эмчийн санал болгож буй эм нь таны харшлын хүнд хөнгөний зэргээс хамаарна.

Харшлын эмэнд дараахь зүйлс орно.

Дифенгидрамин гэх мэт антигистаминууд (Бенадрил)
Кортикостероидууд
Цетиризин (Зиртек)
Лоратадин (Кларитин)
Кромолин натри (Гастрокром)
Лейкотриен хувиргагчид (Singulair, Zyflo)
Эмчилгээний сонголт байхгүй тохиолдолд Singulair-ийг зөвлөнө. Учир нь энэ нь амиа хорлох бодол, үйлдэл зэрэг зан үйл, сэтгэл санааны ноцтой өөрчлөлт гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Дархлаа дэмжих эмчилгээ

Олон хүмүүс дархлаа дэмжих эмчилгээг сонгодог. Энэ нь таны биеийг харшилд дасгахын тулд хэдэн жилийн турш хэд хэдэн тарилга хийдэг. Дархлалын дэмжих эмчилгээг амжилттай хийснээр харшлын шинж тэмдгүүд дахин илэрхээс сэргийлнэ.

Яаралтай эпинефрин

Хэрэв та хүнд, амь насанд аюултай харшилтай бол биедээ эпинефриний тариаг авч яваарай. Эмнэлгийн тусламж ирэх хүртэл тариа нь харшлын урвалыг намжаадаг.

Харшлыг хэд хэдэн аргаар оношлох боломжтой

Эхлээд эмч таны шинж тэмдгүүдийн талаар асууж, биеийн үзлэг хийнэ. Таны саяхан идсэн зүйл болон харьцсан аливаа бодисын талаар асуух болно. Жишээлбэл, хэрэв таны гарт тууралт гарсан бол эмч таныг саяхан латекс бээлий өмссөн эсэхийг асууж магадгүй юм.

Эцэст нь цусны шинжилгээ, арьсны шинжилгээ нь эмчийн сэжиглэж буй харшил үүсгэгчийг батлах эсвэл оношлох боломжтой.

Харшлын цусны шинжилгээ
Цусан дахь иммуноглобулин Е (IgE) гэж нэрлэдэг харшил үүсгэгч эсрэгбие байгаа эсэхийг шалгах болно. Эдгээр нь харшил үүсгэгчид хариу үйлдэл үзүүлдэг уураг юм. Хэрэв эмч хүнд харшлын урвал гарч болзошгүй гэж санаа зовж байгаа бол оношийг батлахын тулд цусны шинжилгээг ашиглана.

Арьсны сорил
Арьсны сорил нь харшлын эмчийн хийдэг нийтлэг харшлын сорил юм.

Энэ сорилын үеэр таны арьсыг харшил үүсгэгч бодис агуулсан жижиг зүүгээр хатгаж хийдэг. Хэрэв та тодорхой бодисоос харшилтай бол таны арьс улайж, үрэвсэх болно.

Ханиад болон томуугийн ялгаа, шинж тэмдэг, эмчлэх арга

Ханиад болон томуугийн ялгаа, шинж тэмдэг, эмчлэх арга

Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн бусад вирусээс бусад бүх вирусээр (200 гаруй төрөл) үүсгэддэг амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад гэнэ.Томуу үүсгэх Инфлүнза вирус нь 12%,...

read more
Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хавдар гэж юу вэ? Хортой хоргүй хавдрын ялгаа

Хорт хавдар нь хэвийн бус эсийн хяналтгүй өсөлт, тархалтаар тодорхойлогддог өвчин юм. Хүний бие нь өөрөө нөхөн үржихийн тулд хуваагддаг олон тэрбум эсээс бүрддэг. Заримдаа эсүүд хэт хурдан хуваагддаг. Хурдан хуваагддаг эсүүд нь хавдар гэж нэрлэгддэг массыг үүсгэдэг....

read more
Астма: шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх

Астма: шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх

Астма буюу Гуурсан хоолойн багтраа нь гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж, амьсгал боогдож, амьсгалын зам бөглөрөх шинж тэмдгээр илэрдэг амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин юм.  Астма хэт хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлагдаж, ярих боломжгүй болох ч тохиолдол...

read more