Бэлгэвч хэрэглэх ба жирэмслэлтээс хамгаалах

Бэлгэвч нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг механик арга гэж хэлж болно.

Бэлгэвчний төрөл

Эмэгтэй бэлгэвч: Эрэгтэй хүний үрийн шингэнийг эмэгтэйн үтрээнд ороход хориг хаалт болдог. Эмэгтэй бэлгэвчийг маш нимгэн полиуретанаар хийдэг. Энэ уут хэлбэрийн бэлгэвч нь 2 талдаа цагирагтай ба нэг нь бэлэг эрхтний гадна амсарт нөгөө нь үтрээнд байрлана.

Эрэгтэй бэлгэвч: Эрэгтэй хүний үрийн шингэн эмэгтэйн үтрээнд ороход хориг хаалт болох замаар жирэмслэлтээс хамгаална. Бэлгэвчийг маш нимгэн резинээр хийдэг ба шодоод углаж хэрэглэнэ. Жирэмслэлтээс гадна БЗХӨ-өөс сэргийлнэ.

Танд төлөвлөөгүй болон тохиолдлын бэлгийн харилцаанд орох нөхцөл байдал үүсэхэд та өөрийгөө болон хамтрагчаа хамгаалах болоод хүндлэх хамгийн том соёл нь биедээ байнгын бэлгэвч авч явах явдал болоод бэлгэвчийн зүй зохистой хэрэглээ юм.

Жирэмслэлтээс хамгаалах хамгийн үр дүнтэй шилдэг 5 арга

Жирэмслэлтээс хамгаалах эм, тариа ба дааврын арга

Дааврын хавсарсан аргыг зааврын дагуу зөв хэрэглэвэл жирэмслэлтээс 99% хамгаална. Энэ арга нь эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулдаг бэлгийн даавруудын цусан дахь хэмжээг өөрчилснөөр өндгөн эсийн боловсрох явцыг саатуулж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлэх замаар жирэмслэлтээс хамгаална.

Дааврын эм:

Энэ төрлийн эмийг эмчийн заавраар 21 хоногийн турш ууж хэрэглэнэ. Жирэмслэлтээс хамгаалахаас гадна өндгөвчийн уйланхай үүсэх, умайн гаднах жирэмслэлт зэргээс сэргийлэх ач холбогдолтой.

Дааврын тариа:

Дан дрогемтрон агуулсан жирэмслэлтээс хамгаалах тариа юм. Үйлчилгээ нь дааврын эмтэй төстэй бөгөөд 3 сар тутам булчинд тарьж хэрэглэнэ.

Жирэмслэхээс хамгаалах наалт:

Буглагны гадна тал, өгзөг, хэвлий, гуяд наадаг. Жирэмслэлтээс хамгаалах эмтэй адил үйлчилгээтэй. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс хэрэглэж эхэлнэ.

72 цагийн дотор жирэмслэлтээс хамгаалах эм:

Бэлгийн хавьтлын дараа 3 хоног буюу 72 цагийн дотор ууж хэрэглэнэ. Энэ эм 2 ширхэг байдаг бөгөөд нэг дэх эмээ уугаад 12 цагийн дараа дараагийн 1 ширхгийг уудаг. Хэрэв эмийг уусны дараа бөөлжвөл тэр дор нь нэмж дахин ууна. Зөвхөн зайлшгүй тохиолдолд хэрэглэнэ.

Жирэмснийн хуанли буюу сарын тэмдгийн хуанли хөтлөх арга

Энэ нь хуанли хөтлөх аргаар өндгөн эс боловсрох хугацаанд бэлгийн хавьталд орохгүй байж жирэмслэлтээс хамгаалах арга юм. Хувь хүний онцлогоос болж хуанлийн тооллоо алдах эрсдэлтэй байдаг хэдий ч хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй арга юм.

Жирэмслэлтээс хамгаалах хамгийн үр дүнтэй шилдэг 5 арга

Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг буюу спираль тавиулах арга

Мэргэжлийн эмч тусгай багажаар умайн хөндийд байршуулдаг “Т” үсэг хэлбэрийн жижиг пластик хэрэгсэл юм. Зэстэй болон гормонтой (Marina) 2 төрөл байдаг. Ерөндгийн үйлчилгээ нь умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийг хөдөлгөөнгүй болгох, амьдрах орчныг нь таагүй болгодог.

  • Зэстэй ерөндөг буюу Зэс спираль

Энэ ерөндөг нь 10 хүртэл үйлчилгээ үзүүлдэг бол гормонтой ерөндөг нь 5 жил хүртэл үйлчилгээтэй байдаг.
Гормонтой ерөндөг нь сарын тэмдэг ихээр ирэхийг багасгадаг сайн талтай.

Мөн сүүлийн үед бүсгүйчүүдийн нас болон умайн хөндийн үзлэгээс хамааран дараах ерөндгүүд байна.

  • Алтжуулсан ерөндөг буюу спираль

  • Мөнгөжүүлсэн ерөндөг буюу спираль

Жирэмслэлтээс хамгаалах хамгийн үр дүнтэй шилдэг 5 арга

Үрийн суваг боох буюу мэс заслаар хамгаалах арга

Энэ арга нь эмэгтэй хүний үр дамжуулах хоолой эсвэл эрэгтэй хүний үрийн сувгийг боож битүүлэх мэс заслын арга юм.

Жирэмслэлтээс хамгаалах хамгийн үр дүнтэй шилдэг 5 арга

Санал болгох

Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгал хэрхэн зөв хийх вэ?

Кегелийн дасгалын ач тус Анх энэхүү дасгалыг эмэгтэйчүүдийн эмч Арнольд Кегель илүү дэлгэрэнгүй болгож хүмүүст хэвшүүлсэн юм. Түүний зорилго аарцагны ёроол хэсгийн булчин буюу давсаг, шээсийг нээж, хаах үүрэгтэй булчингууд, аарцагны ёроолыг хучиж, хааж байдаг булчин...

read more

Эмэгтэйчүүдийн үтрээ чангалах үр дүнтэй 3 арга

Эмэгтэйчүүдийн үтрээ нь жирэмслэх, хүүхэд төрүүлэх, цэвэршилт эсвэл нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудаас шалтгаалан сулралд өртдөг. Хэрвээ та эмэгтэй хүн болж төрсөн л бол энэ асуудалтай нүүр тулна. Гэвч эмэгтэйчүүдийн үтрээ чангалахад тийм ч хэцүү биш ч...

read more
Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Гормоны буюу дааврын эм, гормоны дутагдал түүний эмчилгээ ба шинжилгээЯмар шинжилгээ өгөх вэ? Цусны шинжилгээ Та юуны өмнө мэргэжлийн эмч эмнэлэгт хандах нь чухал. Цусны дээжийг лабораторид шинжилгээнд илгээнэ. Ихэнх дааврууд цусанд илрэх боломжтой. Эмч таны бамбай...

read more