Кегелийн дасгалын ач тус

Анх энэхүү дасгалыг эмэгтэйчүүдийн эмч Арнольд Кегель илүү дэлгэрэнгүй болгож хүмүүст хэвшүүлсэн юм. Түүний зорилго аарцагны ёроол хэсгийн булчин буюу давсаг, шээсийг нээж, хаах үүрэгтэй булчингууд, аарцагны ёроолыг хучиж, хааж байдаг булчин гэсэн гурван үндсэн булчингуудыг тухайн дасгалаар хөгжүүлэх байжээ. Харин үр дүнд нь гол зорилго болох эмэгтэйчүүдийн шээс задгайрах, давсагны үрэвсэл эмчлэгдэхээс гадна, үтрээний булчин бүр илүүтэйгээр чангарч үтрээ бариу болсон ба бэлгийн дуршил илүү төрөх гайхалтай үр дүн гарчээ. Мөн адил эрчүүдийн давсаг, түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтний хөвчрөл, эмгэгүүд, шээс задгайрах өвчинд тус бүлэг дасгалыг ашиглах нь үр дүнтэй болох нь батлагджээ.

Яаж эхлэх вэ?

Юуны өмнө эхлээд шээсээ гаргах үедээ булчингаа чангалж шээсээ дундаас нь тасална. Үүнийг өөрийн чадахаараа бага багаар дасгаж хэдэн удаа ч давтсан болно. Гол зорилго нь булчингаа агшиж, суларч байгаа эсэхийг мэдрэх нь чухал. Булчингаа агшиж суларч байгааг мэдэрч сурах нь кегелийн дасгалын эхний шатыг давлаа гэсэн үг юм. Улмаар булчингаа мэдэрч сурснаар бэлгийн харилцааны үед булчингаа удирдаж бэлгийн дур хүсэл авах нь ч илүү нэмэгдэх юм.

Кегелийн дасгалыг хэдэн ч настай хүн ямар ч өвчингүй хүн ч урьдчилан сэргийлэх үүднээс хийж болно. Харин гол анхаарах зүйл нь та цаашлаад тус дасгалын дараахын шатанд шилжихээр бол дээр дурдсан булчингуудын аль нь ямар хөгжилтэй байгааг мэргэжлийн эмнэлэгт оношлуулснаар өөрт тохирох кегелийн дасгалыг хийх юм. Зарим хүмүүс тус дасгалыг үнэхээр сайн гэж ярьж байхад зарим нь ямар ч хэрэггүй гэж ярьдаг. Хүн хүнд харилцан өөр өөрөөр нөлөөлдөг нь ийм учиртай юм. Кегелийн дасгал ихдэх тохиолдол ч байдаг. Энэ нь таны үтрээний булчин хэт их ачаалласнаас үүдэн ядарч улам илүү төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Мөн мэргэжлийн эмнэлэгт хандан оношлуулан зориулалтын кегелийн төхөөрөмжтэй тус дасгалыг хийж эхэлбэл илүү үр дүнтэй байдаг. Үүний дараа өөрт тохирсон дасгалыг гэрээр хийвэл хамгийн зөв арга юм шүү. Хэн нэгний хэлсэн өөрт тохирохгүй дасгалыг удаан хугацаанд хийж үр дүн ч гарахгүй хий дэмий алтан цагаа бүү үрээрэй бүсгүйчүүдээ…

Санал болгох

Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэдэг нь хүний биед хор хөнөөлгүй гадны бодист үзүүлэх дархлааны хариу урвал юм. Эдгээр гадны бодисыг харшил үүсгэгч буюу аллерген гэж нэрлэдэг. Үүнд тодорхой хоол хүнс, цэцгийн тоос, гэрийн тэжээвэр амьтдын үс зэрэг орно. Дархлааны тогтолцооны үүрэг бол хортой...

read more
Цистит гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Цистит гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Цистит нь 40 наснаас дээш эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд элбэг тохилдох бөгөөд сүүлийн үед эмэгтэйчүүд дийлэнх болох нь судалгаагаар тогтоогдсон билээ. Орчин үед цагийн уурын нөхцөл байдал, амьдралын буруу хэв маяг /цаг улиралд таарахгүй хувцаслах, даарч жиндэх,...

read more
Жирэмслэлтээс хамгаалах хамгийн үр дүнтэй шилдэг 5 арга

Жирэмслэлтээс хамгаалах хамгийн үр дүнтэй шилдэг 5 арга

Бэлгэвч хэрэглэх ба жирэмслэлтээс хамгаалах Бэлгэвч нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг механик арга гэж хэлж болно. Бэлгэвчний төрөл Эмэгтэй бэлгэвч: Эрэгтэй хүний үрийн шингэнийг эмэгтэйн үтрээнд ороход хориг хаалт болдог....

read more