Кегелийн дасгалын ач тус

Анх энэхүү дасгалыг эмэгтэйчүүдийн эмч Арнольд Кегель илүү дэлгэрэнгүй болгож хүмүүст хэвшүүлсэн юм. Түүний зорилго аарцагны ёроол хэсгийн булчин буюу давсаг, шээсийг нээж, хаах үүрэгтэй булчингууд, аарцагны ёроолыг хучиж, хааж байдаг булчин гэсэн гурван үндсэн булчингуудыг тухайн дасгалаар хөгжүүлэх байжээ. Харин үр дүнд нь гол зорилго болох эмэгтэйчүүдийн шээс задгайрах, давсагны үрэвсэл эмчлэгдэхээс гадна, үтрээний булчин бүр илүүтэйгээр чангарч үтрээ бариу болсон ба бэлгийн дуршил илүү төрөх гайхалтай үр дүн гарчээ. Мөн адил эрчүүдийн давсаг, түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтний хөвчрөл, эмгэгүүд, шээс задгайрах өвчинд тус бүлэг дасгалыг ашиглах нь үр дүнтэй болох нь батлагджээ.

Яаж эхлэх вэ?

Юуны өмнө эхлээд шээсээ гаргах үедээ булчингаа чангалж шээсээ дундаас нь тасална. Үүнийг өөрийн чадахаараа бага багаар дасгаж хэдэн удаа ч давтсан болно. Гол зорилго нь булчингаа агшиж, суларч байгаа эсэхийг мэдрэх нь чухал. Булчингаа агшиж суларч байгааг мэдэрч сурах нь кегелийн дасгалын эхний шатыг давлаа гэсэн үг юм. Улмаар булчингаа мэдэрч сурснаар бэлгийн харилцааны үед булчингаа удирдаж бэлгийн дур хүсэл авах нь ч илүү нэмэгдэх юм.

Кегелийн дасгалыг хэдэн ч настай хүн ямар ч өвчингүй хүн ч урьдчилан сэргийлэх үүднээс хийж болно. Харин гол анхаарах зүйл нь та цаашлаад тус дасгалын дараахын шатанд шилжихээр бол дээр дурдсан булчингуудын аль нь ямар хөгжилтэй байгааг мэргэжлийн эмнэлэгт оношлуулснаар өөрт тохирох кегелийн дасгалыг хийх юм. Зарим хүмүүс тус дасгалыг үнэхээр сайн гэж ярьж байхад зарим нь ямар ч хэрэггүй гэж ярьдаг. Хүн хүнд харилцан өөр өөрөөр нөлөөлдөг нь ийм учиртай юм. Кегелийн дасгал ихдэх тохиолдол ч байдаг. Энэ нь таны үтрээний булчин хэт их ачаалласнаас үүдэн ядарч улам илүү төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Мөн мэргэжлийн эмнэлэгт хандан оношлуулан зориулалтын кегелийн төхөөрөмжтэй тус дасгалыг хийж эхэлбэл илүү үр дүнтэй байдаг. Үүний дараа өөрт тохирсон дасгалыг гэрээр хийвэл хамгийн зөв арга юм шүү. Хэн нэгний хэлсэн өөрт тохирохгүй дасгалыг удаан хугацаанд хийж үр дүн ч гарахгүй хий дэмий алтан цагаа бүү үрээрэй бүсгүйчүүдээ…

Санал болгох

Нийтлэг тохиолддог эмэгтэйчүүдийн 8 өвчин

Нийтлэг тохиолддог эмэгтэйчүүдийн 8 өвчин

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин Үтрээний үрэвслийг өвөрмөц ба өвөрмөц бус гэж 2 ангилдаг. Өвөрмөц үтрээний үрэвсэл нь вирусийн гаралтай ба тодорхой хэмжээний цаг хугацаа, эмчилгээ ихээхэн шаардагддаг. Харин өвөрмөц бус үтрээний үрэвсэл нь монгол эмэгтэйчүүдэд хамгийн...

read more

Эмэгтэйчүүдийн үтрээ чангалах үр дүнтэй 3 арга

Эмэгтэйчүүдийн үтрээ нь жирэмслэх, хүүхэд төрүүлэх, цэвэршилт эсвэл нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудаас шалтгаалан сулралд өртдөг. Хэрвээ та эмэгтэй хүн болж төрсөн л бол энэ асуудалтай нүүр тулна. Гэвч эмэгтэйчүүдийн үтрээ чангалахад тийм ч хэцүү биш ч...

read more
Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Гормоны буюу дааврын эм, гормоны дутагдал түүний эмчилгээ ба шинжилгээЯмар шинжилгээ өгөх вэ? Цусны шинжилгээ Та юуны өмнө мэргэжлийн эмч эмнэлэгт хандах нь чухал. Цусны дээжийг лабораторид шинжилгээнд илгээнэ. Ихэнх дааврууд цусанд илрэх боломжтой. Эмч таны бамбай...

read more