Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин

Үтрээний үрэвслийг өвөрмөц ба өвөрмөц бус гэж 2 ангилдаг. Өвөрмөц үтрээний үрэвсэл нь вирусийн гаралтай ба тодорхой хэмжээний цаг хугацаа, эмчилгээ ихээхэн шаардагддаг. Харин өвөрмөц бус үтрээний үрэвсэл нь монгол эмэгтэйчүүдэд хамгийн нийтлэг тохиолддог ч эрт илрүүлэн эмчилбэл энэ нь харьцангуй хурдан бөгөөд хөнгөн эмчлэгддэг.

Нийтлэг тохиолддог эмэгтэйчүүдийн 8 өвчин

Өвөрмөц бус үтрээний үрэвсэл: Үүнийг мэргэжилтэн нар бактерийн буюу нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэж нэрлэдэг.

Танд дараах үрэвслийн шинж тэмдгүүд илэрч байна уу?

Бэлэг эрхтэн, үтрээ загатнах халуу дүүрэх

Үтрээ болон бэлгийн их, бага уруул, шээсний сүв гэх мэт хэсгүүдэд загатнаж таагүй мэдрэмж төрөх. Шээх үед халуу дүүрэх, хорсох, өвдөх, ойр ойр шээх гэх мэт шинж тэмдэг илэрч болно.

Бэлгийн дур хүсэл буурах

Бэлгийн харилцаанд орохоос татгалзах, дур хүсэл төрөхгүй байх, сэтгэл санааны тогтвортой байдалд нөлөөлөх, бэлгийн харилцаанаас таашаал авахгүй байх

Сексийн үед өвдөх

Бэлэг эрхтэн бэлгийн харилцаанд орж байх явцад өвдөх, доошоогоо бидний хэлж заншсанаар цистит мэт өвдөж болох юм. Хөндүүрлэх, хатгах шинж тэмдгүүд мөн илэрч болно.

Үтрээ хуурайших

Үтрээ хуурайшихаас болж бэлгийн харилцаанд ороход таагүй мэдрэмж төрөхөөс гадна энэ нь цаашлаад хамтрагчдаа таагүй сэтгэгдэл төрүүлж байна уу гэсэн эмэгтэйчүүдийн айдас нь сэтгэл зүйд нөлөөлж сексийн таашаал авахаа больдог.

Мөн эмэгтэйчүүдийн хэт их арчилгаа, буруу хооллолт, дааврын нөлөө гэх мэт хүчин зүйлүүдлээс үүдэлтэй байдаг.

Ходоод гэдэсний хямрал/дотох муухайрах, гэдэс базлах, өтгөн хатах/

Дотор муухайрах, машин гэх мэт өөр орчинд ороход дотор муухайрах, ходоод гэдэс хямрах, базлах, өтгөн хатах, өтгөн тулж буй мэт хөндүүрлэх аль эсвэл эсрэгээрээ өтгөн маш шингэн гарах мэт шинж тэмдгүүд илэрч болно.

Дархлаа сулрах ба архаг ядаргаа

Эмэгтэйчүүдийн дархлаа сулрах, улмаар архаг ядаргаанд орох нь ямарваа нэгэн өвчин эмгэг тусах, үрэвсэл үүсгэх таатай орчныг бий болгож хүний биеийг тухайн үрэвсэл, өвчинтэй тэмцэх чадваргүй болгосноор үрэвсэл нь цаашлаад өвчин болох хүндрэлийг үүсгэж болдог. Мөн сэтгэл санааны байдал, гормоны тэнцвэртэй байдалд ихээхэн нөлөөлдөг.

Үтрээний ялгадасны хэмжээ ихсэх

Үтрээний ялгадас саарал, эсвэл шаргал ногоон туяатай, муудсан загас шиг муухай үнэртэх. Бэлгийн харьцааны үед, сарын мөчлөгийн үед энэ үнэр нь илүү их үнэртдэг.

Танд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал та Үтрээний үрэв-сэлт өвчин нийтлэлээс уг үрэвслийн шалтгаан болоод, эмчилгээний арга гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, тэнцвэргүй байдал

Төрсний дараа удалгүй олон эхчүүд “хүүхдийн блюз” гэж нэрлэгддэг сэтгэлийн хямралд өртдөг. Шинж тэмдэг нь сэтгэл хөдлөл огцом өөрчлөгдөх, уйтгар гуниг, ядаргаа, эрч хүчгүй байдал юм. Энэ нь төрсний дараах эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэргүй байдлыг илэрхийлж байгаа хэрэг.

Мөн цэвэршиж эхлэх нь дааврын хэмжээ тэнцвэргүй болох бас нэгэн шалтгаан. Энэ нь ахимаг насны эмэгтэйчүүдэд их хэмжээний сэтгэл хямралыг үүсгэж байдаг ч шинж тэмдэг хэчнээн хүчтэй байсан ч мэргэжлийн эмчийн жороор эсвэл эмчилгээгээр тусламж үзүүлэх боломжтой.

Хүүхэд төрүүлээгүй залуу насны охид бүсгүйчүүдийн хувьд ч тодорхой шалтгааны улмаас дааврын тэнцвэргүй байдал үүсэж байдаг.

Та бүх насны эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэргүй байдлын шалтгаан, шинж тэмдэг болоод шинжилгээ ба эмчилгээний талаар илүү нарийн мэдээллийг Даавар гэж юу вэ? нийтлэлээс хүлээн авна уу.

Нийтлэг тохиолддог 8 эмэгтэйчүүдийн өвчин

Өндгөвчийн үрэвсэл болон умайн хүзүүний хорт хавдар

Олон хүмүүс өндгөвчийн болон умайн хүзүүний хорт хавдрын ялгааг мэддэггүй. Умайн хүзүүний хорт хавдар нь умайн доод хэсэгт үүсдэг бол өндгөвчийн хорт хавдар нь фаллопийн хоолойд эхэлдэг. Хоёр нөхцөл хоёулаа ижил төстэй өвдөлт үүсгэдэг боловч умайн хүзүүний хорт хавдар нь бэлгийн харьцааны үед ялгадас ихээр гаргах болон өвдөлт үүсгэдэг.

Өндгөвчийн хорт хавдар нь маш тодорхойгүй шинж тэмдэг илэрдэг тул түүний эмэгтэйчүүд эрт анзаарахад маш төвөгтэй мэдэгддэггүй. Тиймээс та жил бүр мэргэжлийн эмнэлэгт хандаж байгаарай.

Зүрхний өвчин

Олон нийт зүрхний өвчнийг эрчүүдийн дунд түгээмэл тохиолддог асуудал гэж үздэг байсан боловч орчин үед тэр дундаа Монголчуудын дунд үнэндээ энэ нь эмэгтэйчүүдийн өвчлөл мэт болсоор байна. Энэ өвчний суурь болсон бидний амьдралын хэмнэл болох дараах хүчин зүйлүүд байна.

• Цусны даралт ихсэх
• Холестерин ихсэх/таргалалт/
• Утаагаар өвчлөх
• Буруу хооллолт/амьдралын буруу зуршил/
• Стресс бухимдал/архаг ядаргаа/

Нийтлэг тохиолддог 8 эмэгтэйчүүдийн өвчин

Хөхний хорт хавдар

Ихэвчлэн сүүний сувгийн доторлог-оонд үүсдэг хөхний хорт хавдар нь бусад эрхтэнд тархаж, дэлхийн эмэгтэй хүн амд нөлөөлдөг хамгийн түрэмгий хорт хавдар юм. Эхлээд хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн хөхөнд нөсөө үүсэх шинж тэмдэг илэрч болно. Энэ үед та яаралтай мэргэжлийн эмнэлэгт хандаарай.

Жирэмснийн хүндрэлүүд

Жирэмсэн үед аливаа өвчин , үрэвслээс урьдчилан сэргийлэх нь тун төвөгтэй бөгөөд зарим тохиолдолд үүнийг эмчлэхгүй орхих нь урагт хор хөнөөлтэй бөгөөд эмчлэх эм тан нь мөн адил хортой нөлөө үзүүлэх төвөгтэй нөхцөл байдлууд үүсдэг ба энэ эх урагт хоёуланд муугаар нөлөөлдөг.

Бидний хөнгөн гэж ойлгодог ч астма, чихрийн шижин, сэтгэлийн хямрал нь зөв удирдаж чадахгүй бол жирэмсэн үед эх, хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй байдаг.
Жирэмслэлтийн үед эрүүл эхийн цусны улаан эсийн тоо буурч, цус багадалт гэж нэрлэгддэг нөхцөл байдлыг үүсгэдэг, мөн сэтгэлийн хямралыг өдөөдөг.

Аутоиммун өвчин

Вирус гэх мэт аюулыг арилгадаг биеийн эсүүд эрүүл эсүүдэд халдах үед аутоиммун өвчин үүсдэг. Энэ нөхцөл байдал нь хүн амын дунд улам бүр нэмэгдсээр байгаа тул судлаачид энэ нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд яагаад нөлөөлдөг талаар одоо хүртэл эргэлзээтэй байна. Олон ялгаатай аутоиммун өвчин байдаг боловч ихэнх шинж тэмдэг:

• Ядрах
• Бага зэргийн халуурах
• Өвдөлт
• Арьс үрэвсэх
• Толгой эргэх

Аутоиммун системийн ихэнх нь ходоодонд байрладаг. Энэ өвчнөөс сэргийлэх буюу эдгээхийн тулд та

• Элсэн чихэр бага хэрэглэх
• Өөх тос бага хэрэглэх
• Стрессийг бууруулах
• Хорт бодисын хэрэглээг бууруулах хэрэгтэй

Гэсэн хэдий ч аутоиммун өвчний эсрэг хамгийн сайн хамгаалалт бол эрт илрүүлэх явдал юм.

Ясны сийрэгжилт ба зөөлөн эдийн үрэвсэл

Ясны сийрэгжилт нь ясыг сулруулж, амархан хугарах боломжийг олгодог. Хэд хэдэн хүчин зүйлүүд эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог нөхцөл байдлыг үүсгэж болно:

• Нас
• Архины хэрэглээ
• Тодорхой жор/зохисгүй эмийн хэрэглээ болон амин дэм, эрдэс, хоол тэжээлийн дутагдал/
• Генетик
• Дасгал хөдөлгөөний дутагдал
• Биеийн жин бага/ядаргаа, сульдаа/
• Тамхи татах
• Стероидын хэрэглээ

Нөхцөл байдлыг илрүүлэхийн тулд тусламж үйлчилгээ үзүүлэгчид рентген эсвэл хэт авиан оношилгоо ашиглан ясны нягтралыг хэмждэг. Ясны сийрэгжилтэд ямар ч эмчилгээ байхгүй боловч мэргэжлийн эмнэлэг, мэргэжилтний эмчилгээгээр өвчний явцыг саатуулах, мөн тэнхрүүлэх эмчилгээг зааж өгч болох бөгөөд үүнд хоол хүнсний нэмэлт тэжээл, эрүүл амьдралын хэв маяг, эсвэл жороор олгох эм багтаж болно.

Санал болгох

Үтрээ чангалах

Үтрээ нь байнгын агшиж, тэлж байдаг эмэгтэйчүүдийн хамгийн уян хатан цагираг булчингаас бүрдсэн эрхтэн юм. Үтрээ сунах гэдэг нь үтрээний булчин суларч улмаар үтрээний хэмжээ өргөн болсныг илэрхийлнэ. Үтрээний булчин суларсан бол танд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үтрээ...

read more
Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Гормоны буюу дааврын эм, гормоны дутагдал түүний эмчилгээ ба шинжилгээЯмар шинжилгээ өгөх вэ? Цусны шинжилгээ Та юуны өмнө мэргэжлийн эмч эмнэлэгт хандах нь чухал. Цусны дээжийг лабораторид шинжилгээнд илгээнэ. Ихэнх дааврууд цусанд илрэх боломжтой. Эмч таны бамбай...

read more

Эмэгтэй бэлэг эрхтэний бүтэц

Гадна бэлэг эрхтэнДотор бэлэг эрхтэнҮтрээ Үтрээ бол эр бэлэг эрхтэн орох хэсэг юм. Үтрээ үрэвсэх нь бусад өвчний үндэс болох эрсдэлтэй. Умайн хүзүү буюу савны амсар Монголчууд умайн хүзүүн дотор хэсгийг/дотор хөөмий/ савны амсар хэмээн нэрийддэг. Өөрөөр хэлбэл төрөх...

read more