Нойр булчирхай нь хэвлийн хөндийн ар хананд, өмнөд гадаргуу нь ходоодны арын ханатай шүргэлцэж, арын гадаргуу нь дээд гэдэс, хэвлийн гол судас, вен, дэлүүний үүдний хооронд хөндлөн байралж байдаг эрхтэн юм. Нойр булчирхай нь хоол боловсруулалтанд оролцдог чухал үүрэгтэй эрхтэн юм.
Агуулга
Нойр булчирхай гэж юу вэ? Түүний үүрэг

Нойр булчирхайн архаг үрэвслийн шалтгаанууд
Нойр булчирхай нь элэг, цөс, ходоод гэсэн эрхтнүүдтэй шууд хамааралтай тул маш олон шалтгааны улмаас үрэвсэж болдог.
-
Архины шалтгаант нойр булчирхайн үрэвсэл – Нойр булчирхайн үрэвслийн 30-60 хувь нь архинаас шууд хамааралтай байдаг. Хүмүүс хэт өөх тостой хоол идсэний дараа эсвэл өлссөн үедээ архи ууснаас болж нойр булчирхай цочирдсоноор үрэвсэлд хүргэдэг.
-
Элэг, цөсний замын өвчнүүд 20-40%( цөс чулуужих өвчин, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөсний замын гаж хөгжил, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал)
-
Дээд гэдэсний өвчнүүд (дээд гэдэсний шархлаа өвчин, нарийн гэдэсний үрэвсэл, дээд гэдэсний хөдөлгөөний алдагдал)
-
Ходоодны өвчнүүд (ходоодны шархлаа, ходоодны архаг үрэвсэл)
-
Хоол хүнсэнд уургийн бодис дутагалтай байх
-
Хордлогын нөлөө (архинд хордох)
-
Хоол хүнсний харшил
-
Бодисын солилцоо дааврын өөрчлөлт
-
Удамшлын нөлөө 2-5%
-
Зарим эмийн бодисын нөлөө 3-7%
-
Нойр булчирхайн битүү гэмтэл
-
Нойр булчирхайн гаж хөгжил гэх мэт олон шалгааны улмаас нойр булчирхайн үрэвсэл үүсдэг.
Нойр булчирхайн үрэвслийн үед илрэх шинж тэмдэг
Биж хам шинж илэрнэ. Шүлс асгарах, бөөлжис цутгах, бөөлжих, хоолонд дургүй болох, гэдэс дүүрч цанхайх,гүйлгэх, өөх тостой хоол, сүү, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн зохимжгүй болж дээрх шинжүүд илрэх.
Нойр булчирхайн үрэвслийн хүндрэл