Нойр Булчирхай Өвдөх Буюу Нойр Булчирхайн Архаг Үрэвсэл

Нойр булчирхай нь хэвлийн хөндийн ар хананд, өмнөд гадаргуу нь ходоодны арын ханатай шүргэлцэж, арын гадаргуу нь дээд гэдэс, хэвлийн гол судас, вен, дэлүүний үүдний хооронд хөндлөн байралж байдаг эрхтэн юм. Нойр булчирхай нь хоол боловсруулалтанд оролцдог чухал үүрэгтэй эрхтэн юм.

Нойр булчирхайн гадаад шүүрэл болох протеазууд- уураг задлагч, липазууд- өөх тос задлагч, карбогидразууд- нүүрс ус задлагч, нуклезууд- амин хүчин задлагч эсгэгүүд ялгаруулах ба дээрх шүүрлүүд нь хоолны бөөн хэсэг улаан хоолой, ходоодоор дамжин, нарийн гэдэсний дээд хэсэгт ороход ялгардаг бөгөөд эдгээр нь идэж байгаа хоолны найрлагаас шүүрэл нь шууд хамаардаг.
Нойр булчирхайн дотоод шүүрэл болох инсулин ялгаруулна. Энэ даавар нь эсийн уургийн, нүүрс-усны болон өөх тосны нийлэгжилтйиг идэвхижүүлдэг. Инсулины үндсэн үүрэг нь цусан дахь глюкозын хэмжээг бууруулах , өөх тосны нийлэгжлтэнд оролцдог. Инсулины дутагдал нь чихрийн шижин өвчинд хүргэдэг.
Нойр булчирхайн архаг үрэвсэл

Нойр булчирхайн архаг үрэвслийн шалтгаанууд

Нойр булчирхай нь элэг, цөс, ходоод гэсэн эрхтнүүдтэй шууд хамааралтай тул маш олон шалтгааны улмаас үрэвсэж болдог. 

  • Архины шалтгаант нойр булчирхайн үрэвсэл – Нойр булчирхайн үрэвслийн 30-60 хувь нь архинаас шууд хамааралтай байдаг. Хүмүүс хэт өөх тостой хоол идсэний дараа эсвэл өлссөн үедээ архи ууснаас болж нойр булчирхай цочирдсоноор үрэвсэлд хүргэдэг. 

  • Элэг, цөсний замын өвчнүүд 20-40%( цөс чулуужих өвчин, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөсний замын гаж хөгжил, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал)
  •  Дээд гэдэсний өвчнүүд (дээд гэдэсний шархлаа өвчин, нарийн гэдэсний үрэвсэл, дээд гэдэсний хөдөлгөөний алдагдал)
  • Ходоодны өвчнүүд (ходоодны шархлаа, ходоодны архаг үрэвсэл)
  • Хоол хүнсэнд уургийн бодис дутагалтай байх
  • Хордлогын нөлөө (архинд хордох)
  • Хоол хүнсний харшил
  • Бодисын солилцоо дааврын өөрчлөлт
  • Удамшлын нөлөө 2-5%
  • Зарим эмийн бодисын нөлөө 3-7%
  • Нойр булчирхайн битүү гэмтэл
  • Нойр булчирхайн гаж хөгжил гэх мэт олон шалгааны улмаас нойр булчирхайн үрэвсэл үүсдэг.

Нойр булчирхайн үрэвслийн үед илрэх шинж тэмдэг

Өвдөлтийн хам шинж илэрнэ. Өвдөлт нь тархмал ба бүсэлж ороох маягтай, зүүн дал мөр, сүвээ, ар нуруу руу ороож дамжина. Өвдөлт заримдаа огцом хүчтэй хатгаа маягтай болох ба таарч тохирохгүй хоол хүнс идэх, архи дарс хэрэглэсэн үед хурц илэрнэ.

Биж хам шинж илэрнэ. Шүлс асгарах, бөөлжис цутгах, бөөлжих, хоолонд дургүй болох, гэдэс дүүрч цанхайх,гүйлгэх, өөх тостой хоол, сүү, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн зохимжгүй болж дээрх шинжүүд илрэх.

Нойр булчирхайн үрэвслийн хүндрэл

 

Хэрэв та нойр булчирхайн архаг үрэвсэлтэй бол доорх хүндэрлүүд үүсч болох учраас хоолны дэглэм бариталж архаг үрэвсэлийг сэдрээхээс сэргийлэх хэрэгтэй. Үүнд: нойр булчирхайн уйланхай, буглаа үүсэх, чихэрийн шижин өвчин , үүдэн венийн болон дэлүүний венийн бүлэн, нойр булчирхайн сувгийн нарийсал, шохойжилт, нойр булчирхайн хорт хавдар , дээд гэдэс, цөсний хүүдий дарагдах, үений үрэвсэл гэх мэт хүндрэл үүсч болно.
Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Харшил гэдэг нь хүний биед хор хөнөөлгүй гадны бодист үзүүлэх дархлааны хариу урвал юм. Эдгээр гадны бодисыг харшил үүсгэгч буюу аллерген гэж нэрлэдэг. Үүнд тодорхой хоол хүнс, цэцгийн тоос, гэрийн тэжээвэр амьтдын үс зэрэг орно. Дархлааны тогтолцооны үүрэг бол хортой...

read more
Элэгний хатуурал гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

Элэгний хатуурал гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Орчин үед буруу хоололт, амьдралын буруу хэвшил, ажлын хэт ачаалал, архины буруу хэрэглээ зэргээс шалтгаалан элэгний өвчлөл маш ихээр нэмэгдэх болсон. Хөгшин залуу гэлтгүй элэгний вирусын өвчлөл ихэссэнээр өвчний хүндрэл нь элэгний...

read more
Цөсний чулуу гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Цөсний чулуу гэж юу вэ? Шинж тэмдэг, шалтгаан, эмчлэх арга

Цөсний чулуу үүсэх нь цаг уур, газар нутаг, хоололт байдал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж өвчлөл нь янз бүр байдаг. Скандиновын орнууд, Хойд Америк, Чили зэрэг орнуудад нийт хүн амын 38-40% цөсний чулуу өвчнөөр өвчилдөг бол Ирланд, Африкийн зарим уугуул иргэдэд...

read more