Үтрээ нь байнгын агшиж, тэлж байдаг эмэгтэйчүүдийн хамгийн уян хатан цагираг булчингаас бүрдсэн эрхтэн юм. Үтрээ сунах гэдэг нь үтрээний булчин суларч улмаар үтрээний хэмжээ өргөн болсныг илэрхийлнэ. Үтрээний булчин суларсан бол танд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үтрээ буюу эмэгтэй бэлэг эрхтний бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ
Агуулга
Үтрээний булчин сулрахад илрэх шинж тэмдэг
- Үтрээнээс хий гарах
- Бэлгийн дур хүсэл буурах
- Сексийн үед өвдөх, таашаал авахгүй байх, дур ханахгүй байх
- Шээс задгайрах/ойр ойр шээх, шээсээ барихгүй болж эхлэх/
Дараах шалтгааны улмаас эмэгтэйчүүдийн үтрээ сунадаг.
Үтрээ яагаад томордог вэ?
Нас ахих/цэвэршилт/
Нас ахих тусам байгалиасаа бүсгүйчүүдийн эстрогений төвшин буурч эхэлдэг учир үтрээний булчин суларч эхэлдэг. Мөн бэлгийн харилцаа багасахтай ч холбоотой юм.
Хүүхэд төрүүлэх
Нэгээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн үтрээний булчин суларсан байдаг. Учир нь эмэгтэйчүүдийг төрөх үед үтрээ ойролцоогоор 14 см орчим тэлэгддэг. Олон төрөх хирээр үтрээний булчин илүү сулардаг. Гэхдээ та үүнээс огтхон ч эмээх хэрэггүй үтрээг хэд ч төрсөн гайхалтай бариу болгох аргыг доор дурдсан болно.
Жин нэмэх/хэвлийн таргалалт/
Жин нэмснээр таны даавар тогтворгүй болохоос гадна дээр дурдсан эстрогений төвшин буурч эхэлдэг. Мөн хэвлийн булчингуудад даралт ачаалал өгдөг.
Үтрээ хуурайших
Үтрээний чийглэг байдал алдагдсанаас үтрээний булчингууд агшиж тэлэх өөрөөр хэлбэл ажлаа хийх таатай орчин нөхцөлийг нь үгүй хийж байдаг.
Сексийн тогтвортой бус байдал
Бэлгийн харилцаанд орохгүй удаан хугацааг өнгөрөөх, давтамж нь хол байх нь үтрээг сулладаг. Мөн адил хэтэрхий их бэлгийн харилцаанд орох нь үтрээг мөн адил тэлж агших боломжийг олгодоггүй байна.
Өтгөн хатах

Үтрээ чангалах аргууд
Үүнд
Кегелийн дасгал
Кегелийн бөмбөлөг
Мэс ажилбар
Лазераар агшаах арга
Зөв хооллолт буюу эстрогений төвшинг хэвийн байлгах
Үтрээ сунаснаас үүдэх бэрхшээлүүд
Савны хийтэй болох
Сексийн үед өвдөх, таашаал авахгүй байх, дур ханахгүй байх
Шээс задгайрах эмгэгтэй болох, цаашлаад өтгөн задгайрах
Стресс бухимдал, сэтгэл санааны тогтворгүй бус байдал
Хөгшрөл эрт явагдах