Эмэгтэйчүүдийн үтрээ нь жирэмслэх, хүүхэд төрүүлэх, цэвэршилт эсвэл нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудаас шалтгаалан сулралд өртдөг. Хэрвээ та эмэгтэй хүн болж төрсөн л бол энэ асуудалтай нүүр тулна. Гэвч эмэгтэйчүүдийн үтрээ чангалахад тийм ч хэцүү биш ч бүсгүйчүүд маань хүндээр тусгаж аван юу юуны туханд хүрэлгүй үтрээ чангалах хагалгаа хийлгэх гээд байдаг. Тэгвэл энэхүү нийтлэлээр ямар нэг хагалгаа хийлгэхгүйгээр үтрээ чангалах энгийн аргуудыг танилцуулж байна.

Үтрээ сулрах шалтгаанууд

  • Нас ахих/цэвэршилт/ – Нас ахих тусам байгалиасаа бүсгүйчүүдийн эстрогений төвшин буурч эхэлдэг учир үтрээний булчин суларч эхэлдэг. Мөн бэлгийн харилцаа багасахтай ч холбоотой юм.
  • Хүүхэд төрүүлэх – Нэгээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн үтрээний булчин суларсан байдаг. Учир нь эмэгтэйчүүдийг төрөх үед үтрээ ойролцоогоор 14 см орчим тэлэгддэг. Олон төрөх хирээр үтрээний булчин илүү сулардаг. Гэхдээ та үүнээс огтхон ч эмээх хэрэггүй үтрээг хэд ч төрсөн гайхалтай бариу болгох аргыг доор дурдсан болно.
  • Жин нэмэх /хэвлийн таргалалт/ – Жин нэмснээр таны даавар тогтворгүй болохоос гадна дээр дурдсан эстрогений төвшин буурч эхэлдэг. Мөн хэвлийн булчингуудад даралт ачаалал өгдөг.
  • Үтрээ хуурайшихҮтрээний чийглэг байдал алдагдсанаас үтрээний булчингууд агшиж тэлэх өөрөөр хэлбэл ажлаа хийх таатай орчин нөхцөлийг нь үгүй хийж байдаг.
  • Сексийн тогтвортой бус байдал – Бэлгийн харилцаанд орохгүй удаан хугацааг өнгөрөөх, давтамж нь хол байх нь үтрээг сулладаг. Мөн адил хэтэрхий их бэлгийн харилцаанд орох нь үтрээг мөн адил тэлж агших боломжийг олгодоггүй байна.

Үтрээний булчин суларсныг илтгэх шинж тэмдгүүд

  • Үтрээний хуурайшилт
  • Бэлгийн харилцааны үед үтрээгээр өвдөж таагүй байдал мэдрэгдэх
  • Бэлгийн харилцааны дараа цус алдах
  • Шээс тасалдах
  • Шээсний замын халдвар байнга тохиолддог
  • Үтрээний хэвийн бус ялгадас
  • Үтрээ болон үтрээний ойр орчмоор загатнах
  • Бэлгийн дур хүсэл буурах

Үтрээ чангалах аргууд

Үтрээ сунаснаас үүдэх бэрхшээлүүд

Савны хийтэй болох

Сексийн үед өвдөх, таашаал авахгүй байх, дур ханахгүй байх

Шээс задгайрах эмгэгтэй болох, цаашлаад өтгөн задгайрах

Стресс бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал

Хөгшрөлт эрт явагдах

Санал болгох

Эмэгтэй бэлэг эрхтэний бүтэц

Гадна бэлэг эрхтэнДотор бэлэг эрхтэнҮтрээ Үтрээ бол эр бэлэг эрхтэн орох хэсэг юм. Үтрээ үрэвсэх нь бусад өвчний үндэс болох эрсдэлтэй. Умайн хүзүү буюу савны амсар Монголчууд умайн хүзүүн дотор хэсгийг/дотор хөөмий/ савны амсар хэмээн нэрийддэг. Өөрөөр хэлбэл төрөх...

read more
Үтрээний үрэвсэл ба мөөгөнцрийн тухай

Үтрээний үрэвсэл ба мөөгөнцрийн тухай

Бактери буюу нянгийн гаралтай үтрээний үрэвсэл Үтрээний хэвийн орчин гэдэг нь насанд хүрсэн эмэгтэй хүний хувьд үтрээнд төрөл бүрийн бактери байх орчныг хэлнэ. Энэ бактериудын 95 хувьд LACTOBACILLUS буюу сүүн хүчлийн савханцар гэгдэх ашигтай бактериуд байдаг. Энэ...

read more