Бактери буюу нянгийн гаралтай үтрээний үрэвсэл

Үтрээний хэвийн орчин гэдэг нь насанд хүрсэн эмэгтэй хүний хувьд үтрээнд төрөл бүрийн бактери байх орчныг хэлнэ. Энэ бактериудын 95 хувьд LACTOBACILLUS буюу сүүн хүчлийн савханцар гэгдэх ашигтай бактериуд байдаг. Энэ бактерийн нөлөөгөөр үтрээний орчин хүчиллэг болж үтрээнд нэвтэрч орсон гаднын нян бактерийн устгаж байдаг.

Мөн хэвийн үед үтрээнд бидний хэлж заншсанаар Candida/мөөгөнцөр/, Mycoplasma, Gardnerella, Ureaplasma болон бусад бактериуд нь 1 хувийг эзэлж байдаг. Энэ 1 хувь ихэссэнээр үтрээний үрэвсэл үүсдэг. Харин энэ 1 хувийн эмгэг бактериудыг өсгөж ихэсгэхгүй хэвийн байлгахын тулд бидний хамгийн эхэнд дурдсан сүүн хүчлийн савханцар бактериуд чухал үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл үтрээнд байх ёстой сүүн хүчлийн савханцар гэгдэх ашигтай бактерийн байх орон зайд мөөгөнцөр гэх мэт эмгэг бактериуд эзэлснийг бактерийн буюу нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэнэ. Энэ нь монгол бүсгүйчүүдэд хамгийн элбэг тохиолддог үрэвсэл юм.

Үтрээний бактержилтийн буюу үрэвслийн шинж тэмдэг

Үүний өмнө зарим охид бүсгүйчүүдийн үрэвсэл хэмээн андуурдаг цагаан цайвар ялгадасны талаар тайлбарлая.

Үтрээний хэвийн ялгадасны шинж тэмдэг:

• Тунгалаг болон цайвар өнгөтэй, ямар нэгэн загатнах, хорсох зовуургүй, бага зэргийн үнэртэй/хурц,өмхий биш/
• Дотуур хувцас дээр бага хэмжээний шаргал толбо үлдэж болно
• Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор үтрээний ялгадас өөрчлөгдөж болно. Эдгээр нь таны үтрээ үрэвсэлгүй байгааг илэрхийлж байгаа юм.

Үтрээний бактержилтын шинж тэмдгүүд

• Бэлэг эрхтэн загатнах халуу дүүрэх
• Бэлгийн дур хүсэл буурах
• Бэлгийн харьцааны үед өвдөх
• Ходоод гэдэсний хямрал/дотор муухайрах, гэдэс базлах/
• Үтрээний ялгадасны хэмжээ ихсэх
• Үтрээний ялгадас саарал, эсвэл шаргал ногоон туяатай, муудсан загас шиг үнэртэх. Бэлгийн харьцааны үед, сарын мөчлөгийн үед илүү их үнэртдэг.
• Дархлаа сулрах
• Архаг ядаргаа

Үтрээний үрэвсэл ба мөөгөнцрийн тухай

Үтрээний бактержилт буюу нянгийн үрэвслийн шалтгаан

• Антибиотикуудын замбараагүй хэрэглээ

Антибиотик нь ашигтай болон ашиггүй бактерийг ялгахгүй устгадаг учир эмэгтэйчүүдийн үтрээнд байх ёстой ашигтай бактерийг устгаж багасгаснаар эмгэг бактерийг ихэсгэх таатай нөхцөл бүрдсэнээр үтрээ үрэвсдэг.

• Эрүүл ахуйн буруу дэглэм

Үтрээ бохир байх, мөн эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь үтрээний ариун цэврийг хэтэрхий их сахих байдаг. Үүнд зориулалтын савангаар угаахгүй байх явдал болоод зориулалтын савангаар угаасан ч хэт их угаах, бургуйдаж угаах хуруугаа хийж угаах, байнга хөөстэй, савантай, содтой усанд хэвтэх нь буруу юм.

Иймээс 7 хоногт 1 удаа зориулалтын савангаар бэлгийн уруулыг угаах, бусад тохиолдолд бүлээн усаар угаах, бэлгийн хавьталд орсны дараа болон сарын мөчлөгийн үед бэлгийн уруулыг цэвэр бүлээн усаар мөн адил угааж хэвшээрэй. Харин савангаар 7 хоногт 1 удаа л угаана гэдгийг дахин сануулъя.

Мөн ваннд усанд орохоос аль болох татгалзаж шүршүүрт ихэнхдээ ороорой.

•  Хэт даарах
• Гэдэсний дисбактериоз/гэдэсний ашигтай бактери цөөрснөөр мөн адил үтрээний ашигтай бактери цөөрнө.
•  Гормоны тэнцвэрт байдал алдагдах.
•  Аарцгийн эрхтний үрэвсэл
•  Стресс
•  Цаг агаарын нөхцөл байдал/өөр уур амьсгалтай улс/

Үтрээнд үүссэн үрэвслийг эмчлэхгүйгээс үүдэх хүндрэлүүд

Умайн хүзүүний гадна тал буюу гадна хөөмийг үрэвсүүлж улайлт үүснэ
• Умайн хүзүүний сувгаар дамжин умайн хөндийг үрэвсүүлэх цаашлаад умайн гуурсан хоолойг үрэвсүүлэх, өндгөвчийг үрэвсүүлдэг байна.

Үтрээний үрэвслийн эмчилгээ

• Мазокийн шинжилгээ буюу наацийн шинжилгээ өгнө.
• Дархлааг маш сайн дэмжих /Дархлаа нэмэгдсэнээр үтрээний ашигтай бактери нэмэгдэнэ/
• Мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв арга.

Санал болгох

Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Даавар тэнцвэржүүлэх эм, эмчилгээ ба гормоны өөрчлөлтийн шинжилгээ

Гормоны буюу дааврын эм, гормоны дутагдал түүний эмчилгээ ба шинжилгээЯмар шинжилгээ өгөх вэ? Цусны шинжилгээ Та юуны өмнө мэргэжлийн эмч эмнэлэгт хандах нь чухал. Цусны дээжийг лабораторид шинжилгээнд илгээнэ. Ихэнх дааврууд цусанд илрэх боломжтой. Эмч таны бамбай...

read more

Эмэгтэй бэлэг эрхтэний бүтэц

Гадна бэлэг эрхтэнДотор бэлэг эрхтэнҮтрээ Үтрээ бол эр бэлэг эрхтэн орох хэсэг юм. Үтрээ үрэвсэх нь бусад өвчний үндэс болох эрсдэлтэй. Умайн хүзүү буюу савны амсар Монголчууд умайн хүзүүн дотор хэсгийг/дотор хөөмий/ савны амсар хэмээн нэрийддэг. Өөрөөр хэлбэл төрөх...

read more