Элэгний хатуурал гэж юу вэ? Шалтгаан, шинж тэмдэг, эмчлэх арга

ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Орчин үед буруу хоололт, амьдралын буруу хэвшил, ажлын хэт ачаалал, архины буруу хэрэглээ зэргээс шалтгаалан элэгний өвчлөл маш ихээр нэмэгдэх болсон. Хөгшин залуу гэлтгүй элэгний вирусын өвчлөл ихэссэнээр өвчний хүндрэл нь элэгний хатуурал, элэгний хавдар болох нь элбэг болжээ. Улсын хэмжээнд вирүст хепатит өвчний 2537 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 6.8 хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад 4319 тохиолдлоор буурсан байна. Нийт вирүст хепатит өвчний 62.6 хувийг цочмог А хепатит, 24.2 хувийг цочмог В хепатит, 13.2 хувийг бусад вирүст хепатит тус тус эзэлж байна.
Элэгний эрүүл эд гэмтэж сорвижилт үүсэхийг элэгний хатуурал гэнэ. Элэгний хатуурал нэмэгдэх тусам элэгний эрүүл эд багасч элэгний үйл ажиллагаа мууддаг. Энэ үйл явц даамжирсаар элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж улмаар элэгний дутагдалд ордог.

Элэгний хатуурал гэж юу вэ

Элэгний хатуурлын шинж тэмдэг

1. Ядарч сульдах, дотор муухайрах
2. Арьс загатнах
3. Хэвлийн баруун дээд хэсэг, баруун хавирганы нуман доогуур ар өврөөсөө хавсарч хатгуулж өвдөнө.
4. Гашуун исгэлэн усаар бөөлжинө
5. Өтгөн хорогсолж хатна
6. Цустай бөөлжиж суулгана, хамраас хар хүрэн өнгөтэй цус гарна
7. Биеэр улаан өнгөтэй одлог тууралт гарна
8. Хүйс орчмийн хэвлийн хөх судас тодорно
9. Нүүр царай цонхийж хөхөрнө
10. Эцэж турна
11. Шээс хэмжээ нь бага, өнгө нь улбар шар, үнэр уур ихтэй, дундаа язмаг ихтэй.
12. Хүндрэлийн шинж тэмдэгүүд

Элэгний хатуурал үүсэх шалтгаан, нөхцөл

1. Элэгний В,С,Д вирус
2. Архины хэрэглээг хэтрүүлэх
3. Хоол тэжээлийн дутагдал
4. Биеийн болон оюуны ажлын хэт ачаалал
5. Буруу хоололт /өөх тостой, халуун ногоотой хайрсан хуурсан хоол/
6. Доргих, бэртэж гэмтэх, мэсийн шарх авах
7. Зүрхний дутагдлаас шалтгаалсан цусны зогсонги
8. Цөсний эргэлтийн зогсонги
9. Эм болон химийн хордлогот элэгний үрэвсэл
10. Халдварт болон шимэгчийн өвчин
11. Бодисын солилцооны эмгэгүүд – порфири, гемахроматоз, Вильсоны өвчин
12. Удамшлын шалтгаантай өвчлөл
13. Шалтгаан тодорхойгүй

Элэгний хатуурлыг эмчлэх арга

1. Амьдралын хэв маягаа өөрчлөх – Үүнд архи, тамхины хэрэглээг бууруулах, илүүдэл жингээ хасах, энгийн дасгал хөдөлгөөн хийх, хувийн ариун цэвэр сахих
2. Дэглэмээ өөрчлөх – Турахын тулд хоолоо хасах нь маш буруу бөгөөд хоол тэжээлийн дутагдалд орох магадлалтай бөгөөд шим тэжээлтэй эрүүл, тэнцвэртэй хоол хэрэглэх шаардлагатай. Мөн давсны хэрэглээгээ багасгах, өдөрт 3-4 удаа бага багаар шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй.
3. Мэдээж хамгийн түрүүнд эмчид хандах шаардлагатай. Хэрэв өвчин хүндэрвэл дээрх 2 арга танд төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй тул эмчээс нарийн зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт юм.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 6 арга

Тамхинаас гарах Тамхинаас гарах нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхамуудын нэг юм. Тамхи татах нь уушигны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, давсагны хорт хавдар зэрэг олон төрлийн хорт хавдрын гол шалтгаан болдог. Мэдээж яг одоо тамхинаас...

read more
Гэрийн нөхцөлд ходоодны өвчин намдаах 8 арга

Гэрийн нөхцөлд ходоодны өвчин намдаах 8 арга

Ходоодны өвдөлтийг эмчлэх олон төрлийн жоргүй эм, жороор олгодог эмүүд байдаг ч зарим хүмүүс эмийн бус эмчилгээг илүүд үзэх тохиолдол байдаг. Гэрийн нөхцөлд ходоодны өвчин намдаах хамгийн чухал давуу тал нь зардал хэмнэх, сөрөг нөлөө бага, илүү органик зүйлүүдийг...

read more
Чонон хөрвөс өвчний шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчлэх арга

Чонон хөрвөс өвчний шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, эмчлэх арга

Чонон хөрвөс нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс салстын өвчин юм.  Англиаар – Urticaria Оросоор – Крапивница Чонон хөрвөс тууралтын онцлог Маш хурдан туурч эхлэнэ Хүчтэй загтнана Тод ягаан өнгөтэй Гэнэт туурч эхэлсэн шигээ гэнэт алга болдог Эхлээд...

read more