Коллаген гэж юу вэ? түүний ач тус, нөхөх арга

Коллаген гэж юу вэ?

  • Коллаген бол уургийн нэг төрөл юм.
  • Хүний биеийн уургийн 30 орчим хувийг коллаген эзэлдэг.
  • Биед байх коллагены 40 орчим хувь нь арьсанд. 20 хувь нь яс болон мөгөөрсөнд, үлдсэн хувь нь судас, дотор эрхтэн гэх мэт биеийн бүх хэсэгт тархан оршиж, эрүүл биеийг цогцлоон бүтээх үүргийг гүйцэтгэж байдаг.
  • 20-иод насанд коллагены хэмжээ хамгийн их байх боловч 60 нас хүрэхэд коллагены хэмжээ 75 орчим хувиар багассан байдаг.
Коллаген

Коллагены үүрэг, ач тус

  • Коллаген нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгаж, арьсны чийглэг эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэдэг.
  • Коллаген нь ясыг хэврэгшиж, хугарaхаас хамгаалж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ.
  • Судасны хөгшрөлт, артерийн судасны хатуурал, даралт ихсэхээс сэргийлнэ.
  • Үе мөчний залуу байдлыг хадгалж, ясны зөөлөн эд үрэгдэж элэгдэхийг багасгадаг.
  • Үс, хумсыг бэхжүүлэн, хугарч гэмтэхийг багасган эрүүл ургалтыг дэмжинэ.
Коллаген үүрэг

Коллагены хэмжээ буурснаар юу болох вэ?

Коллаген нь хэдийгээр хүний биед үйлдвэрлэгддэг хэдий ч коллагены хэмжээ хамгийн их байх 20 иод наснаас хойш нас ахих тусам бага багаар буурсаар 60 нас гэхэд нийт коллагеныхаа 75 орчим хувийг алдсан байдаг. Үүгээр ч зогсохгүй нас ахих тусам коллагены чанар нь хүртэл мууддаг байна. Тэгвэл коллагены хэмжээ буурснаар бидний биед ямар сөрөг нөлөө гарах вэ?

  • Арьсны уян хатан, өнгөлөг байдал алдагдан, суларч унжин, үрчлээ үүсч эхэлдэг.
  • Яс хугарамтгай болох, үе мөч зовиурлан өвдөж архагшдаг.
  • Өндөр настнуудад ихэвчлэн тохиолддог ясны сийрэгжилт өвчин нь дан ганц кальци дутагдсанаар үүсэхгүй. Нас ахих тусам багасдаг коллагены бууралт нь үүний нэг шалтгаан нь юм.

Жилээс жилд багассаар байгаа коллагеныг хэрхэн нөхөх вэ?

Хэдийгээр нас нэмэгдэхийн хирээр бидний бие коллагенаа алдсаар байдаг ч алдагдсан коллагенаа хоол хүнс болон биологийн идэвхт бүтээгдхүүний тусламжтайгаар нөхөж авч чадна. Коллаген ихээр агуулдаг хүнс:

  1. Далайн гаралтай бүтээгдэхүүн.
  2. Үхрийн шийр
  3. Тахианы далавч
  4. Гахайн мах

Хоол хүнсээр нөхөж авч чадаагүй коллагеныг бага молекул жин бүхий “коллаген пептид”-ийн найрлагатай биологийн идэвхт бүтээгдэхүүнээр нөхөж авбал илүү үр дүнтэй байдаг гэж үздэг.

Коллаген нөхөх

Ямар хэлбэрээр коллагеныг уувал үр дүнтэй вэ?

Коллагены онцлог нь усанд муу уусдаг, молекулын хэмжээ том байдаг учраас боловсорч шимэгдэхдээ удаан байдаг онцлогтой. Коллагены шимэгдэлтийг сайжруулахын тулд дараах байдлаар задалж боловсруулалт хийдэг.

Желатин

Шимэгдэлт удаантай коллагены шимэгдэлтийг сайжруулахын тулд устай хамт халаан гаргаж авч боловсруулсаныг желатин гэнэ.

Коллаген пептид

Желатины шимэгдэлтийг илүү сайжруулахын тулд ферментээр задлан, молекулын жинг илүү багасгасныг коллаген пептид гэнэ. Коллаген пептид нь усанд уусамтгай, шимэгдэлт сайтай байдаг давуу талтай учраас коллаген пептид агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

Коллаеген уух

Коллаген + Витaман С

Та нэгэнт коллаген пептид агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бол витамин С ч орхилгүй хамт хэрэглээрэй. Учир нь коллаген нь гурван поли пептидийн гинж нийлсэнээр үүсэх мушгиа хэлбэрийн урт нарийн молекулийн бүтэцтэй ба витамин С нь тус мушгиа бүтцийг хүчтэй болгох үүргийг гүйцэтгэж байдаг гэнэ.

Хэрэв витамин С дутагдалтай нөхцөлд коллаген үйлдвэрлэгдвэл, тун хэврэг мушгиа бүтэцтэй коллаген үйлдвэрлэгддэг байна. Тиймээс та биедээ хүчирхэг коллаген үйлдвэрлэхийг хүсч байгаа бол коллагентай хамт витамин С ч мөн адил хэрэглэх нь чухал юм шүү.

Хүүхдэд  Омега-3 хэр чухал вэ?

Хүүхдэд Омега-3 хэр чухал вэ?

Хүүхдэд омега-3 хэр их хэрэгтэй вэ, хэрэв хангалттай хэмжээнд авч чадахгүй бол яах вэ? Идэвхтэй өсөлт, хөгжлийн үед хүүхэд шаардлагатай бүх шим тэжээл, витаминыг авах ёстой. Тэдний дунд Омега-3 байдаг. Гэхдээ хүүхдүүдийн хооллолт заримдаа тийм ч тохиромжтой биш байдаг...

read more
Салаалсан Гинжтэй Амин Хүчил буюу BCAA

Салаалсан Гинжтэй Амин Хүчил буюу BCAA

BCAA (Branched-Chain Amino Acids буюу Салаалсан Гинжтэй Амин Хүчил) нь спортын практикт хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг амин хүчил юм. Энэ бүлэгт бие махбодид зайлшгүй шаардлагатай үл орлуулагдах 3 төрлийн амин хүчил ордог: Лейцин Валин Изолейцин Эдгээр нь...

read more
Амин хүчил гэж юу вэ? Төрөл, онцлог, зохистой хэрэглээ

Амин хүчил гэж юу вэ? Төрөл, онцлог, зохистой хэрэглээ

Байгалийн амин хүчил нь зөвхөн спортын практикт үр дүнтэй төдийгүй хүний ​​​​биеийн бараг бүх өвчин, бодисын солилцооны эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх биологийн нэгдэл юм. Гэхдээ санаж байх нь чухал: зөвхөн тунг зөв тооцоолох, хэрэглэх дүрмийг дагаж мөрдөх нь...

read more